БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өчигдөр /2022.12.25/ гаргасан мэдэгдэлд “Цар тахалтай холбоотой мэдээллийг Хятадын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв цаашдаа нийтэлж байх болно” гэжээ.
Сүүлийн өдрүүдэд Хятад даяар коронавирусийн халдвар тархалт эрс нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал хэтэрч байгаа аж. Гэхдээ өвчлөлийн талаар албаны тоо баримт эргэлзээтэй хэвээр байна.
Хятадын Эрүүл Мэндийн Үндэсний Хороо тоон мэдээлэл гаргахаа зогсоохоос өмнө дөрвөн өдөр дараалан Covid-19 өвчинтэй холбоотой нас баралтын тоогоо зарлаагүй юм. Үүнээс өмнө тус улсын эрх баригчид ямар тохиолдолд коронавирусийн халдварын улмаас нас барсан гэж үзэх шалгуураа өөрчилж байжээ.
Их Британийн эрүүл мэндийн өгөгдөл боловсруулдаг Airfinity компанийн тооцоолсноор одоо Хятадад өдөрт нэг сая гаруй халдварын тохиолдол, 5000 гаруй нас баралт нэмэгдэж байх өндөр магадлалтай гэнэ.
Циндао хотын албаны эх сурвалж тус хотод одоо өдөрт 490.000-530.000 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж байгааг хэлсэн тухай мэдээ Баасан гарагт нийтлэгдэж байсан ч удалгүй тухайн мэдээллийг устгасан байна.
Эх сурвалж: Reuters
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
