Банкны 1 хувийн шимтгэл хийгээд тэтгэврийн реформын талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд нарын гишүүд мэдээлэл хийлээ.
Тэрээр, "Тогтолцооны өөрчлөлтийг хийе гэвэл хуримтлалыг үүсгэх хэрэгтэй. Нэг их наядаар тогтолцооны өөрчлөлтийг хийх боломжтой. ХҮН нам тогтолцооны шинэчлэлийг хийхэд хамтран ажиллахад бэлэн, нийтийн сонсголыг хийнэ" гэдгээ мэдэгдлээ. ХҮН намын гишүүдээс хоёр шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
1. Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг нэн яаралтай хэлэлцэх ёстой. Тогтолцооны шинэчлэлийг хийх чухал.
2. Арилжааны банкууд иргэдийн авсан зээлээс суутгадаг нэг хувийн шимтгэлийг эргүүлэн өгөх шийдвэр гарсан ч төдийлөн хэрэгжээгүй байна. Иргэдээс нэг хувийн шимтгэл авах нь хууль зөрчсөн асуудал. Монгол улсын 108 мянган иргэдэд хамааралтай уг асуудлыг яаралтай шийдвэрлэх ёстой" гэлээ.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
