“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нээлттэй ил тод болгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулж буй.

Энэ ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-д нээлттэй болон нөөц бүрдүүлэх ажлын байрны  сонгон шалгаруулалт зарласан бөгөөд бүртгэлийн үе шат энэ оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд амжилттай явагдаж дуусан, нээлттэй сонгон шалгаруулалтаар зарлагдсан ажлын байранд тавигдсан шаардлагад ажил горилогчид нийцэж буй эсэхэд тэдний бүртгэлийн шатанд бүрдүүлсэн материалын хүрээнд нягталсан байна.

Үүнтэй холбоотойгоор тус сонгон шалгаруулалтын бүртгэлийн шатны дүн мэдээ болон сорил, ярилцлагын шалгалтын бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийв.

“Эрдэнэс Монгол” ХХК-аас зарласан 71 нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтад https://e-tanhim.gov.mn/ сайтаар давхардсан тоогоор 3544, давхардалгүйгээр 2,955 иргэн материалаа ирүүлсэн байна. ЗГХЭГ, ЦХХХЯ, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Удирдлагын академи болон МҮХАҮТ-ын төлөөлөл бүхий 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын дэд хэсэг энэ сарын 17-20-ны хооронд ажил горилогчдын сонгон шалгаруулалтад илгээсэн бичиг баримтыг нягтлан шалгаж дуусжээ. Энэ талаар  Ажлын хэсгийн гишүүн, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн Ногоон, бүтээмжтэй хөгжлийн бодлогын газрын дарга С.Санчир “Сонгон шалгуулалтад анкетаа ирүүлсэн иргэдийн баримт бичгийг тухайн ажлын байранд тавигдах шаардлагад нийцсэн эсэхийг нягтлан шалгахад 2,407 нь шаардлага хангаж, 1,137 нь шаардлага хангаагүй байна. Тухайлбал, ахлах менежерийн ажлын байранд 454 хүн бүртгүүлснээс 234, менежерийн ажлын байранд 693 хүн бүртгүүлснээс 345, гүйцэтгэх ажлын байранд 2,397 хүн бүртгүүлснээс 1,828 хүний материал шаардлага хангасан байна. Шаардлага хангаагүй шалтгаан нь ажлын байранд тавьсан боловсрол, мэргэжил, ажилласан жилийн шаардлага тус тус хангаагүй, боловсролын түвшин тодорхойлох болон бусад нотлох баримт хавсаргаагүй зэрэгтэй холбоотой” гэв. Бүртгэлийн шатанд оролцсон иргэд хариутайгаа https://e-tanhim.gov.mn/ сайтаар танилцах боломжтойгоос гадна тэнцсэн иргэдийн гар утсанд мэдээлэл хүргүүлсэн.

Сонгон шалгаруулалтын дараагийн үе шат буюу сорилын шалгалтыг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд энэ сарын 26, 27-ны өдрүүдэд таван ээлжээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа талаар мэдээлэв. Сорилын тест боловсруулсан багтай нууц хадгалах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд сорил тест боловсруулсан баг ТАЗ-ийн системд хараат бус байдлаар өөрсдөө бүрэн оруулсан бөгөөд шалгалт авах өдөр ТЕГ-ын хяналтан дор сорилын хувилбарыг үүсгэн, системийг коджуулан нууцын зэрэгтэйгээр бэлдэх бөгөөд, УБЕГ-ын Улсын бүртгэгч нар оролцогчдыг хуваарийн дагуу хурууны хээгээр тулган шалгалтад оруулан зохион байгуулна. Мөн тестийн шалгалтын хариу шалгалтын хугацаа дуусахад систем дээр шууд гарах бөгөөд нэгтгэл дүн тухайн албан тушаал дээр өрсөлдөгчид бүгд сорил тестээ өгснөөр шууд гарах аж.

Тухайн албан тушаалд өрсөлдөгчдөөс тестийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан таван хүнийг  ажлын ярилцлагад урих бөгөөд ярилцлагыг нэгдүгээр сарын 30-ны өдрөөс хоёрдугаар сарын 01-ний өдрийн хооронд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын байранд зохион байгуулахаар төлөвлөж байна. Сонгон шалгаруулалтын бүхий л үе шатыг хараат бус, ил тод, нээлттэй зарчмаар хөндлөнгийн хяналттайгаар зохион байгуулж байгааг ажлын хэсгийнхэн мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

    Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

    Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Замын-Үүд-Эрээн чиглэлийн автобусны хуваарьт өөрчлөлт орлоо

    Замын-Үүд-Эрээн чиглэлийн автобусны хуваарьт өөрчлөлт орлоо