Нүүр / Нийгэм / Баянголын “барилдаан”-д хэн түрүүлэх вэ?

Нийгэм

  • 0
  • 1561

Баянголын “барилдаан”-д хэн түрүүлэх вэ?

Баянголын “барилдаан”-д хэн түрүүлэх вэ?

\"\"


УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчид батламжаа СЕХ-ноос аваад байгаа. Тэд маргаашнаас албан ёсоор сурталчилгаагаа эхлүүлнэ. Сонгуульд бол уралдаан. Уралдаан оролцох \"тамирчид” гараанаас гарахад хэдийнэ бэлэн болжээ.

НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ: ДӨРВӨН МАНДАТТАЙ. УИХ-ЫН 67, 68, 69, 70 ДУГААР ТОЙРОГ. Тус дүүргийн дөрвөн тойрогт нийтдээ 34 хүн өрсөлдөж байна. Тэдний гуравны нэг нь буюу арав гаруй нь эмэгтэйчүүд.

А.Ундраа юу С.Одонтуяа юу?

Баянгол дүүргийн 1, 2, З, 4, 20 дугаар хороо буюу УИХ-ын сонгуулийн 67 дугаар тойрогт нийтдээ 11 хүн нэр дэвшиж байна. Парламентад суудалтай хоёр том намуудаас хоёр эмэгтэй нэр дэвшигчийг халз тулгаж байгаа билээ.

Ардчилсан намаас УИХ-ын гишүүн С.Одонтуяаг хуучин тойрогт нь сойжээ. \"Шонхор” фракцийнх. Түүнийг С.Эрдэнийн хүн гэж ярьдаг. Тиймээс ч өмнөх сонгуулиар \"С.Эрдэнийн тойргоос” нэр дэвшиж, ялалт байгуулсан. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад гар бие оролцсон. Уг чуулганы хуралдаанд оролцолгүй утсаа салгаад явж байсан хүн. Нөхөр нь МАН-ынх. Гэхдээ МАН-ынхан лааз өшиглөсөн дөрвөн жилд эхнэрийнхээ хүчээр Газрын тосны газар гэх баян байгууллагыг удирдсан.

МАН-аас А.Ундраа нэр дэвшиж байна. Физикч мэргэжилтэй, \"Мон аме” гэх байгууллагын захирлаар ажилладаг. Улс төр болон төрийн албанд 2008 оноос эхлэн оржээ. ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч байсныхаа дараа сайд Г.Занданшатарын зөвлөх хийж байсан. Монгол цөмийн хог хаягдал булшлах тухай дуулианд нэр холбогдож явсан нэгэн.

Гол өрсөлдөөн АН, МАН-ын нэр дэвшүүлсэн эмэгтэйчүүдийн дунд болно гэж мөрийцсөн ч алдахгүй.
 

67-Р ТОЙРОГ /БАЯНГОЛ ДҮҮРЭГ/

1

Агваанлувсангийн УНДРАА

Монгол Ардын Нам

Сургалт, судалгаа, PR мониторингийн
стратеги академи ТББ-ын гүйцэтгэх захирал

2

Салдангийн
ОДОНТУЯА

Ардчилсан Нам

УИХ-ын гишүүн

3

Нэмэрийн БУЯНЖАРГАЛ

\"Тусгаар тогтнол
эв нэгдэл\" эвсэл

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч

4

Батсүхийн
БАТТУЛГА

Иргэний Зориг Ногоон Нам

Мичид-Алтай ХХК-ийн хуулийн зөвлөх

5

Гэндэнжавын ЦОГТГЭРЭЛ

Монголын Уламжлалын Нэгдсэн Нам

Хувиараа хөдөлмөр эрхлэгч

6

Нямхүүгийн НАРАНГЭРЭЛ

Бүгд Найрамдах Нам

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирлын орлогч

7

Болдын
БАТХУЯГ

Иргэний Хөдөлгөөний Нам

Монголын залуучуудын төлөөлөл
ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн

8

Буяагийн
ТУЛГА

Монгол Ардын
Хувьсгалт Нам

Монгол Ардын Хувьсгалт Намын
нарийн бичгийн дарга

9

Амарсанаагийн ЭРДЭНЭБУЛАГ

Монгол Консерватив Нам

Хувиараа хөдөлмөр эрхлэгч

10

Ойдовын
ЛХАГВАДОРЖ

Бие даан нэр дэвшигч

Чөлөөт сэтгүүлч

11

Шагдаржавын
ЭРДЭНЭБАТ

Бие даан нэр дэвшигч

Аз криэтив медиа ХХК-ийн гүйцэтгэх захирал

 
МАН баян бизнес АН-ын утсан хүүхэлдэй 2

Баянгол дүүргийн 5, 6, 7, 9, 21 дүгээр хороо буюу УИХ-ын сонгуулийн 68 дугаар тойрогт нийтдээ зургаан хүн нэр дэвшиж байна. Дүүргийн засаг дарга, компанийн захирал, эмнэлгийн менежер, мэргэжилтэн, төрийн бус байгууллагын тэргүүн гээд энэ тойргийн сонгогчид \"сонголтгүй” байдал үүсээд байгааг шүүмжилж байгаа. МАН-аас Ж.Ганбаатар гэх \"Оргил” худалдааны төвийн эзэн нэр дэвшиж байна. Бэлтэй, бэнчинтэй нэгэн. Тиймдээ ч өнгөрсөн хавраас эхлэн хэвлэл мэдээлэл болон телевизийн эфирийн цагийг эзлэх болсон. Түүнийг олон нийтийн сүлжээнд ямар сайндаа л \"Унагалдайн мухлаг”-т орохоос бусдыг хийлээ гэж шүүмжлэх билээ.

Ардчилсан намаас Баянголын Засаг дарга Д.Оросоог нэр дэвшүүлж байна. Д.Оросоог С.Эрдэнийг утсан хүүхэлдэй гэх нь бий. Дүүрэгтэй холбоотой бүх шийдвэр гаргахдаа С.Эрдэнээс асуудаг гэсэн ярианд нэг хэсэг өртсөн. Баянгол дүүргээр дүүрэн С.Эрдэнийн ах дүү, хамаатан садан, найз нөхөд ажилладаг. Түүнийг нь Д.Оросоо үг дуугүй ажилд авдаг гэсэн шүүмжлэлд өртөж байлаа.

Тус дүүрэгт хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө хадгалуулада алдсан, дараа нь өлсч байгаад түүнийгээ нэмээд авчихсан гэсэн ярианд нэг хэсэг холбогдож, үсээ хүртэл хяргаж, тайрч явсан Х.Оюунцэцэг МАХН-аас өрсөлдөж байна. Тэрбээр ялалт байгуулах санал авна гэхэд хэцүү.

68-Р ТОЙРОГ /БАЯНГОЛ ДҮҮРЭГ/

1

Жамбалын ГАНБААТАР

Монгол Ардын Нам

Сээкл ХХК-ийн захирал

2

Дэмбэрэлийн
ОРОСОО

Ардчилсан Нам

Баянгол дүүргийн Засаг дарга

3

Бадраагийн САНЖААЖАВ

\"Тусгаар тогтнол
эв нэгдэл\" эвсэл

Люкс Таун ХХК-ийн захирал

4

Мандахын УРАНБАЙГАЛЬ

Бүгд Найрамдах Нам

Сайнт Мари эмнэлгийн менежер

5

Мөнхжаргалын
ЭНХДӨЛ

Иргэний Хөдөлгөөний Нам

Гадаад харилцааны яамны Дипломат
байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын
мэргэжилтэн

6

Халтарын
ОЮУНЦЭЦЭГ

Монгол Ардын
Хувьсгалт Нам

Хохирогчдын эрх ашгийг хамгаалах
шударга төв ТББ-ын тэргүүн


Нарагийн фэнүүд нэмэгдсээр

Баянгол дүүргийн 8, 10, 12, 13, 14, 22 дугаар хороо буюу УИХ-ын сонгуулийн 69 дүгээр тойрогт найман хүн өрсөлдөж байна. Тэдгээрээс хамгийн их сонирхол татаж байгаа фигур бол М.Нарантуяа буюу дуучин Нара. Түүний эсрэг АН, МАН-ын мөнгөтэй, эрх мэдэлтэй нөхдүүд өрсөлдөнө.

Нарагийн хувьд залуу дээр нь шинэ хүн гэдэг утгаар залуус дэмжих магадлал өндөр. Харин Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ бол Баянголын \"эзэн” гэхэд хилсдэхгүй. Эхнэр, хүү, хүргэн, охиноо бүгдийг нь дүүргийн ИТХ-д нэр дэвшүүлсэн, үүнийгээ манай хамаатнуудаас ердөө зургаан хүн дүүрэгт ажиллаж байгаа хэмээн тайлбарлаж байсан. Нийслэлийн нэг дүүрэг тэр чигтээ С.Эрдэнийн тойрог гэх \"овогтой” болсон. Энэ эрхэм Монголын төрийн өнгөтэй өөдтэй, мөнгөтэй хөрөнгөтэй салбар болгонд сандайлж ирсэн. НДЕГ бол тэр чигтээ С.Эрдэнийн ах дүүгээр дүүрсэн. Хүүхдийн төлөө газар , Ашигт малтмалын газар гээд аль өөдтэй болгоныг нь хамж ирсэн. Нас барсан хүмүүсийн нэрээр их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт нэр нь холбогдоод байгаа. С.Эрдэнийг Баянголын эзэн хэвээр үлдээх үү эсвэл гэдгийг баянголчууд өөрсдөө шийдэх биз.

Харин МАН-аас нэр дэвшигч Л.Амгалан тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Дүүргийн Засаг дарга байхдаа багагүй хэл аманд орж, гэр бүлийн асуудалтайгаараа дуудуулж явсан удаа бий. Өнгөрсөн хавар \"Эх орончдын баяр”-аар өмссөн ногоон малгайны дуулиан одоо ч тасраагүй байгаа.
 

69-Р ТОЙРОГ /БАЯНГОЛ ДҮҮРЭГ/

1

Лувсандашийн АМГАЛАН

Монгол Ардын Нам

Эмэгтэйчүүд хөгжлийн тэмүүлэл
сангийн ТУЗ-ийн дарга

2

Содномзундуйн
ЭРДЭНЭ

Ардчилсан Нам

УИХ-ын гишүүн

3

Сэдрагчаагийн РЭНЧИНПАГМА

\"Тусгаар тогтнол
эв нэгдэл\" эвсэл

Тэс Арц Өвөр ХХК-ийн захирал

4

Сандуйн
БАТБААТАР

Иргэний Зориг Ногоон Нам

Улсын мэргэшсэн хяналтын төв
ТББ-ын тэргүүн

5

Гомбын
БҮРЭНЦЭЦЭГ

Бүгд Найрамдах Нам

Тайган Алтай ХХК-ийн нярав

6

Гомбожавын АЛТАНТУЯА

Монгол Ардын
Хувьсгалт Нам

Монгол Ардын Хувьсгалт Намын
улс төрийн ахлах ажилтан

7

Мөнхтөрийн
НАРАНТУЯА

Бие даан нэр дэвшигч

Дуучин

8

Баатарын
ТҮМЭНЖАРГАЛ

Бие даан нэр дэвшигч

Мандахтөрком ХХК-ийн гүйцэтгэх захирал


Гал гарах тойрог

Энэ удаагийн сонгуульд хамгийн гал гарсан тойрогт Баянгол дүүргийн 70 дугаар тойрог орж байна. Баянгол дүүргийн 11, 15, 16, 17, 18, 19, 23 дугаар хороо буюу УИХ-ын сонгуулийн 70 дугаар тойрогт нийтдээ найман хүн өрсөлдөж байгаа бөгөөд хамгийн эвгүй тойргуудын нэг гэж хэлж болно. Тус тойрогт УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд нэр дэвшиж байгаа бол түүнтэй халз өрсөлдүүлэхээр МАН-аас Д.Лүндээжанцаг явуулжээ.

З.Энхболд ч, Д.Лүндээжанцан ч хоёулааа улс төрд байх ёстой фигурууд. Хуульч дээр мэргэшсэн парламентчид. Мөн намдаа болон олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчид. Тэгвэл Чингэлтэйд АН-аас нэр дэвшүүлээгүй хэмээн шаралхаж Б.Батбаатар ИЗНН-д элссэн бөгөөд тус тойрогт З.Энхболдтой халз үзэхээр нэр дэвшээд байгаа. З.Энхболдын саналаас нэлээд хуваалцах болов уу. Тэгвэл олон нийтийн сүлжээнд багагүй фэнтэй Х.Ганхуяг мөн тус тойрогт өрсөлдөнө. Архаг парламентчидыг уу, залуу хүмүүсийг гаргаж ирэх үү гэдгийг сар хүрэхгүй хугацааны дараа харах л үлдэж байна. Ингээд тус дүүрэгт өрсөлдөхөөр нэр дэвшигчийнхээ цэнхэр үнэмлэхийг авсан бүх хүмүүст амжилт хүсье.
 

70-Р ТОЙРОГ /БАЯНГОЛ ДҮҮРЭГ/

1

Данзангийн ЛҮНДЭЭЖАНЦАН

Монгол Ардын Нам

УИХ-ын гишүүн

2

Зандаахүүгийн
ЭНХБОЛД

Ардчилсан Нам

УИХ-ын дарга

3

Пүрэвийн БЯМБАЧУЛУУН

\"Тусгаар тогтнол
эв нэгдэл\" эвсэл

Максиз ХХК-ийн мэргэжилтэн

4

Батын
БАТБААТАР

Иргэний Зориг Ногоон Нам

Хувиараа хөдөлмөр эрхлэгч

5

Сосорбарамын ХҮРЭЛБААТАР

Монголын Уламжлалын Нэгдсэн Нам

Сэтгэшгүй эмнэлгийн ерөнхий эмч

6

Хүрэлбаатарын БОЛОРМАА

Бүгд Найрамдах Нам

Форма дизайн ХХК-ийн нярав

7

Чулуунжавын АМАРБАЯР

Монгол Ардын
Хувьсгалт Нам

Монголын өмгөөлөгчдийн холбооны
өмгөөлөгч

8

Болдын
САЙНБАЯР

Монгол Консерватив Нам

Монгол Консерватив Намын
ерөнхий нарийн бичгийн дарга

9

Хассуурийн
ГАНХУЯГ

Бие даан нэр дэвшигч

Хера Экуйпмент ХХК-ийн ерөнхий захирал



ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

“Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ногоон барилгын салбарынхан оролцлоо

УИХ-ын дарга Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг E-MONGOLIA системээр дамжуулан цахимаар хийдэг боллоо

Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ

Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ

Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн "БАЯРЫН ХУРАЛ" боллоо

Сэтгэл зүйн “THE TRAUMA” ОАУСК үзэгчдийн хүртээл боллоо

ШЕЗ-д дэвшигчдийн CV ба шүүхэд нүүрлэсэн аюул

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

ЭТТ: 448 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжааллаа

УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой

Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзлаа

Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцлоо

Н.Учрал: Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй

Г.Занданшатар:“Шинэ итгэл-Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ

Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ

Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой

Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна

COP17 арга хэмжээ нь Монголын бизнес эрхлэгчдэд дэлхийн тавцанд өөрсдийн нэр хүндийг нэмэгдүүлэх тавцан болно

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ

Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх III үе шатны төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал үргэлжилнэ

Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй

Ардын намаас Х.Булгантуяа, Ардчилсан намаас З.Нарантуяа нарыг “БУУЛГАСАН” нь албан тушаалын “тоглолт” улам ширүүсэж буйг илтгэнэ 

Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ

Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд