Нүүр / Нийгэм / Хөвсгөл, Хэнтийг хэн хэн өнгөлөх вэ?

Нийгэм

  • 0
  • 1345

Хөвсгөл, Хэнтийг хэн хэн өнгөлөх вэ?

Хөвсгөл, Хэнтийг хэн хэн өнгөлөх вэ?

\"\"

 
2016 оны УИХ-ын сонгуульд 498 нэр дэвшигч өрсөлдөхөөр болж, өчигдөр /2016.06.07/ нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Энэ удаагийн сонгуульд 12 нам, гурван эвсэл, 69 бие даагч өрсөлдөнө. УИХ-д 76 гишүүн сонгогдох учраас 400 гаруй нь тойргийн гадна үлдэнэ гэсэн үг.

УИХ-аас сонгуулийн тойрог, мандатыг тогтоохдоо Хөвсгөл аймгийн тойргийг өөрчлөн зурсан юм. Эл үйл явдлыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан эсэргүүцэж \"Дээр үед угсаа залгамжилсан хүмүүст нутаг дэвсгэр тааруулж, зах хязгаарыг нь зурж өгдөг байсан шиг Хөвсгөлд нэр дэвших зарим гишүүдэд зориулж Р.Гончигдорж нар Хөвсгөлийн тойргийг зурдаг болсон юм уу” хэмээн бухимдлаа илэрхийлсэн удаатай.

Хөвсгөл аймаг 131 мянга гаруй хүн амтай, УИХ-аас мандатын тоог нь гурваар тогтоосон юм.

Сонгуулийн мөчлөгийг харвал хөвсгөлчүүд эхэн үедээ ардчиллынханд ээлтэй сонголт хийж ирсэн ч сүүлийн жилүүдэд нь улаарчээ.

37-Р ТОЙРОГ /ХӨВСГӨЛ АЙМАГ/

1

Лхагвын МӨНХБААТАР

Монгол Ардын Нам

Хөвсгөл хөгжил сангийн тэргүүн

2

Пунцагийн
ЦАГААН

Ардчилсан Нам

Монгол Улсын Ерөнхийлөгчийн
ТГ-ын дарга

3

Сэрээтэрийн ЭРДЭНЭЦЭЦЭГ

Монголын Социал Демократ Нам

ТТЕЗ ХХК-ийн захирал

4

Ганбаатарын УРАНЧИМЭГ

Иргэний Хөдөлгөөний Нам

31 дүгээр сургуулийн
математикийн багш

5

Чулуунцэрэнгийн ЧИНЧУЛУУН

Монгол Ардын
Хувьсгалт Нам

Чинбулган Оргил ХХК-ийн ерөнхий эмч

6

Жавзангийн НАМНАНСҮРЭН

Ард Түмнээ Хайрлая Нам

Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч

 
 
УИХ-ын сонгуулийн 37 дугаар тойрогт зургаан намын нэр дэвшигч өрсөлдөнө. Дээрх тойрогт Ардчилсан нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааныг, МАН Хөвсгөл хөгжил сангийн тэргүүн Л.Мөнхбаатарыг нэр дэвшүүллээ. Нэр дэвшигчийн нэг нь Хөвсгөл аймгийн уугуул бол нөгөө нь Хөвсгөл нутгийг хөгжүүлэх сэтгэл өвөртлөн зорьж очиж байна. Чингэхдээ Л.Мөнхбаатар даагаа нэхэх бол П.Цагаан дарга анх удаа өрсөлдөнө.

П.Цагаан нь олон улсын хуульч, эдийн засагч мэргэжилтэй. Улс төрийн ажил нь Улсын Бага хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын туслахаас эхэлж, Хөдөлмөрийн дэд сайд, Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын парламентын асуудал хариуцсан Шадар туслах, Сангийн сайд, Ерөнхий сайдын зөвлөх, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, одоо бол Ерөнхийлөгчийн Тамгын газрыг удирдаж байна. УИХ-д өрсөлдөж байгаа 490 гаруй нэр дэвшигчид дотор ийм хүн ховор. Тийм учраас Хөвсгөлийнхөнд атаархах сонгогчид олон байна. Ийм хүнийг УИХ-д төлөөллөө болговол Хөвсгөлчүүд л хожно.

Нэр дэвшигчдийн оноо цуглуулах тойрог нь Мөрөн сумын 10, 11, 12, 13, 14 дүгээр баг, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Ханх, Чандмань-Өндөр сумд юм.

38-Р ТОЙРОГ /ХӨВСГӨЛ АЙМАГ/

1

Цэрэнпилийн ДАВААСҮРЭН

Монгол Ардын Нам

УИХ-ын гишүүн

2

Цэдэвдамбын ОЮУНГЭРЭЛ

Ардчилсан Нам

УИХ-ын гишүүн

3

Ламжавын ДОРЖПАЛАМ

\"Тусгаар тогтнол
эв нэгдэл\" эвсэл

Тун Жаргалант Транс ХХК-ийн менежер

4

Баатарын
САНЧИР

Монгол Ардын
Хувьсгалт Нам

Шинэ Хөвсгөл сангийн тэргүүн


Ц.ОЮУНГЭРЭЛ \"ДОШИН” ДЭЭРЭЭ ӨРСӨЛДӨНӨ

УИХ-ын сонгуулийн 38 дугаар тойрогт нэр дэвшигч нь тооны хувьд цөөн боловч ширүүн \"тулаан” болж мэдэхээр байна. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Ч.Даваасүрэн нар учраа таарсан, хоёулаа Хөвсгөл нутгийнх.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2008 оны УИХ-ын сонгуулиас эхлэн парламентад сонгогдсон. МАН хоёр хуваагдсаны дараа буюу 2012 оны УИХ-ын сонгуульд бие даан өрсөлдөж, ялалт байгуулан УИХ-ын гишүүн болсон ч С.Ганбаатар, Х.Болорчулуун, Г.Уянга нартай хамтран уул уурхайн томоохон төслүүдээ \"балбасан” нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс \"Поп” гэх тодотголыг хүртсэн байдаг.  Эрх баригч хүчин бие даагчдын \"амбиц”-ыг дарахын тулд УИХ-ын Төсвийн байнгын хороо, Иргэний нисэхийн ерөнхий газарт хүнээ тавих эрх мэдлийг өгөөд ч шуналыг нь дарж чадаагүй гэх \"бор шувуу” нисдэг.

Өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газрын амар заяаг үзүүлээгүй хүний нэг нь. МАН-д эргэж орсон шалтгаанаа \"Сонгогчдын хүсэлт” хэмээн тайлбарласан ч улс төрийн хүрээнийхэн \"Сонгуулийн хууль бие даагчдад халтай тусангуут буцаж намаа бараадсан” гэх гаргалгааг хийсэн юм.

Хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч, дайчин бүсгүй нутагтаа нэр дэвшсэн нь хөвсгөлчүүдийн хувьд бас л азтай. Зарим тойргийн сонгогчид нэр дэвшигчээ голж \"Хэнийг нь сонгох юм бэ” гэцгээн халаглаж суухад Хөвсгөлд хууль тогтоогч нарыг өнгөлөх хүмүүс нэр дэвшээд байна.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн хувьд 2012 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Анх удаа УИХ-д сонгогдсон ч төд удалгүй туршлагатай хуульч нартай мөр зэрэгцсэн чадварлаг бүсгүй.

Шинэчлэлийн Засгийн газрын үед Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын алба хашсан, Н.Алтанхуягийн танхим унахад огцорч байв. Сайдаар ажиллах хугацаандаа соёл, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх бодлогуудыг шинэчлэн батлуулсан юм.

Нэр дэвшигчдийн өрсөлдөх тойрогт нь Мөрөн сумын 5, 7, 8, 9, дүгээр баг, Арбулаг, Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Түнэл, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Тариалан сумд багтаж байна.

MCS, \"ЭРЭЛ” ХОЁРЫН ТУЛААН БОЛОХ УУ?
 

39-Р ТОЙРОГ /ХӨВСГӨЛ АЙМАГ/

1

Лувсанцэрэнгийн
ЭНХ-АМГАЛАН

Монгол Ардын Нам

УИХ-ын гишүүн

2

Бадарчийн
ЭРДЭНЭБАТ

Ардчилсан Нам

Эрэл ХХК-ийн ТУЗ-ийн дарга

3

Пүрэвсүрэнгийн ЗОЛЗАЯА

Иргэний Хөдөлгөөний Нам

Хөвсгөл аймгийн Иргэний Хөдөлгөөний Намын хорооны дарга

4

Чимиддоржийн
ЧИМИДСҮРЭН

Монгол Ардын
Хувьсгалт Нам

Шадар сайдын зөвлөх


Гал авалцсан тулаан болж мэдэх тойрогт УИХ-ын сонгуулийн 39 дүгээр тойрог нэрлэгдэж байна. МАН дээрх тойрогт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг, Ардчилсан нам Эх орон намын экс дарга, \"Эрэл” компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг нэр дэвшүүллээ.

Бизнес, нийгмийн салбарт тулгамдаж байгаа проблемыг, гаргалгаатай нь харж, \"Ингэж өөрчилж засаж өгөхгүй бол энэ хууль хүндээр буух болно” хэмээн анхааруулж, хууль бүх хүнд эрх тэгш үйлчлэх замыг засаж ирсэн хууль тогтоогчдын нэг нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан юм. Түүний УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтран санаачилсан Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль энэ сараас хэрэгжиж эхлээд байна. Дээрх хууль хэрэгжсэнээр улсын нэгдсэн төв эмнэлгүүд бие даан хөгжих, удирдлагыг нь улс төрийн хараат байдлаас гаргах эрх зүйн орчин үйлчлээд эхэлнэ. Түүнийг дагаад эмнэлгүүдийн үйлчилгээ сайжирна, иргэд хамгийн сайн үйлчилгээтэй эмнэлгээр үйлчлүүлдэг болно.

Тэрбээр мөн Улаанбаатар хотоос 600 км-ээс дээш зайд орших аймгуудад үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээг бууруулах хуулийн төслийг санаачилж байлаа. Улстөржиж жүжиг дэглээд байдаггүй,  учир мэдэх хүмүүс түүнийг \"УИХ-д байх ёстой хууль тогтоогчийн нэг” гэж үнэлдэг.

\"Эх орон” намаас 2008, 2012 оны УИХ-ын сонгуульд, мөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд ялагдал хүлээснээс болсон уу\"Эрэл”-ийн Б.Эрдэнэбат энэ удаагийн сонгуульд Ардчилсан намын нэр дээр өрсөлдөж байна.

Намаа сольсон түүний энэ үйлдлийг олон нийт \"Урвалт” гэж харж буй. Эрх баригч хүчнийг бараадахад УИХ-ын гишүүн Х.Баттулгын нөлөө их байсан тухай \"бор шувуу” нисэх болсон. \"Женко” өмнө нь Эх орон намд байгаад Ардчилсан намд элссэн байдаг.

Өвөрхангайн Өлтийн уурхайд алт олборлоод газрыг нь там болгосон компани бол \"Эрэл”. Заамрын хөндий ч мөн Б.Эрдэнэбатын компаниас болж сүйрсэн гэх нь бий. Жилийн өмнө УИХ-аар Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын дарга З.Энхболд \"Компани нь татан буугдаад зугатсан байж болох ч хүн нь байгаа. Түүгээр нөхөн сэргээлт хийх зардлыг нь гаргуулах ёстой” гэх шаардлага тавин горимын санал гаргасан нь дэмжлэг хүлээж \"Эрэл” компани сүйтгэсэн газрынхаа нөхөн сэргээлтийг хийх хөрөнгийг гаргах үүрэг хүлээсэн билээ. Түүнээс хойш жил боллоо, үүргээ биелүүлсэн байдаг юм болов уу яадаг юм бол.

Нэр дэвшигчид Мөрөн сумын 1, 2, 3, 4, 6 дугаар баг, Жаргалант, Галт, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул суманд өрсөлдөнө.

ГУРВАН БААТАР НЭГ АВАРГА

Хэнтий аймагт Ардчилсан нам М.Хүдэрбаатар, Б.Гарамгайбаатар, Ж.Оюунбаатар гэсэн гурван баатар сойсон бол МАН аварга Б.Бат-Эрдэнийгээ дагуулаад хоёр залуу нэр дэвшүүлэв. Тус аймаг 69 мянган хүн амтай ч УИХ-аар тойргийн асуудлыг хэлэлцэхдээ мандатынх нь тоог гурваар тогтоосон. Бярдаж нэмсэн мандатынхаа тухай Б.Гарамгайбаатар дарга \"Чингисийн нутаг болохоор нь мандатын тоог нэмсэн” гэх хошин тайлбар хийсэн байдаг.

40-Р ТОЙРОГ /ХЭНТИЙ АЙМАГ/

1

Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ

Монгол Ардын Нам

УИХ-ын гишүүн

2

Мөнгөнцэцэгийн ХҮДЭРБААТАР

Ардчилсан Нам

Ерөнхий сайдын зөвлөх

3

Ганбаатарын БАТБОЛД

Иргэний Зориг Ногоон Нам

Хэнтий аймгийн Залуучуудын холбооны Хяналтын зөвлөлийн дарга


УИХ-ын 40 дүгээр тойрогт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар нар өрсөлдөнө. Нийгэм шинэ залуу үеийг хүсэх болсон. Иймээс  М.Хүдэрбаатарт илүү боломж байгаа гэсэн үг. Мөн тэрбээр өнгөрсөн хугацаанд тойргоо хамгийн сайн усалсан нэр дэвшигч. Дээрх тойрогт Иргэний зориг ногоон намаас нэр дэвшигч орж ирж байгаа нь саналаас нь хувааж болзошгүй юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн саналаас хуваалцах нэр дэвшигч байхгүй нь МАХН дээрх тойргийг хэргээр аваргад хаяв уу гэх харыг дагуулаад байна.

Нэр дэвшигчид Батширээт, Баянмөнх, Дархан, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Бор-Өндөр сумдад ажиллаж санал цуглуулах ёстой.

41-Р ТОЙРОГ /ХЭНТИЙ АЙМАГ/

1

Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Ардын Нам

Азийн хүлэг улс бодлогын
судалгааны хүрээлэнгийн тэргүүн

2

Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР

Ардчилсан Нам

УИХ-ын гишүүн, УИХ дахь
Ардчилсан Намын бүлгийн дарга

3

Бямбасүрэнгийн ХҮДЭРЯН

\"Тусгаар тогтнол
эв нэгдэл\" эвсэл

Хэт ХХК-ийн дэд захирал

4

Дамбын
ОДГЭРЭЛ

Монголын Уламжлалын Нэгдсэн Нам

Эцэг онгод ХХК-ийн захирал

5

Пүрэвчулууны АРИУНЖОЛОО

Монгол Ардын
Хувьсгалт Нам

Сантхаан Интернэйшнл
ХХК-ийн гүйцэтгэх захира


УИХ-ын 41 дүгээр тойрогт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч асан Л.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөнө.

Б.Гарамгайбаатар гишүүнийг их хэмжээний өртэй байхад нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн нь Монголд хууль хоёр өөрөөр үйлчилдгийн бодит жишээ гэж сошиал ертөнцөөр хэдэнтээ шуугиулсан ч нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авав. Учраа таарсан нэр дэвшигч нь Л.Оюун-Эрдэнэ. 2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдсаны дараа Ардчилсан намын лидерүүдийн жишгээр АНУ-ыг зорьж боловсроод ирсэн залуу. Шадар сайд асан У.Хүрэлсүхийн хуурай дүү ч гэж хэлж болно. Ард нь дээлийнх нь захыг мушгиад сууж байхыг ч үгүйсгэхгүй. Тэрбээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй нь Л.Оюун-Эрдэнэд илүү итгэл хүлээлгэсэн байж болох талтай.

Харин Л.Оюун-Эрдэнийн саналаас нь хуваалцах нэр дэвшигч МАХН-аас өрсөлдөх П.Ариунжолоо юм.

Нэр дэвшигчид Батноров, Баян-Адрага, Баян-Овоо, Баянхутаг, Галшар, Дадал, Норовлин, Биндэр суманд өрсөлдөж саналаа цуглуулна.
 

42-Р ТОЙРОГ /ХЭНТИЙ АЙМАГ/

1

Дорждугарын ГАНТУЛГА

Монгол Ардын Нам

Нийгмийн Ардчилал Монголын
Оюутны Холбооны ерөнхийлөгч

2

Жагдагийн ОЮУНБААТАР

Ардчилсан Нам

Хэнтий аймгийн Засаг дарга

3

Батжаргалын
ОДХҮҮ

Монгол Ардын
Хувьсгалт Нам

Эрлэг Шонхор ХХК-ийн захи


УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт Ардчилсан нам Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарыг, МАН Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны дарга Т.Гантулгыг нэр дэвшүүлэв.

Уг нь дээрх тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Н.Ганбямба өрсөлдөхөөр бэлтгэл ханган, лоббигоо хийгээд амжсан байсан ч эцсийн мөчид нэрээ татсан нь улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж буй. Оронд нь Т.Гантулгыг нэр дэвшүүлсэн нь МАН нэг мандатаа эрх баригчид хаялаа гэх хардлагыг араасаа дагуулсан.

Хийсэн ажилтай, хэлэх үгтэй Засаг даргатай хэнийг ч өрсөлдүүлээд дийлэхгүй гэж үзэв үү, эсвэл эртнээс хийсэн тохироо юу гэдэг одоо ч тайлагдахгүй л байна.

Нэр дэвшигчид Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумдад өрсөлдөнө.

Хэн нь өнгөлж, гарч ирэн УИХ-д сонгогдохыг сонгогчдын санал шийдвэрлэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

“Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ногоон барилгын салбарынхан оролцлоо

УИХ-ын дарга Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг E-MONGOLIA системээр дамжуулан цахимаар хийдэг боллоо

Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ

Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ

Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн "БАЯРЫН ХУРАЛ" боллоо

Сэтгэл зүйн “THE TRAUMA” ОАУСК үзэгчдийн хүртээл боллоо

ШЕЗ-д дэвшигчдийн CV ба шүүхэд нүүрлэсэн аюул

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

ЭТТ: 448 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжааллаа

УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой

Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзлаа

Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцлоо

Н.Учрал: Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй

Г.Занданшатар:“Шинэ итгэл-Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ

Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ

Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой

Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна

COP17 арга хэмжээ нь Монголын бизнес эрхлэгчдэд дэлхийн тавцанд өөрсдийн нэр хүндийг нэмэгдүүлэх тавцан болно

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ

Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх III үе шатны төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал үргэлжилнэ

Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй

Ардын намаас Х.Булгантуяа, Ардчилсан намаас З.Нарантуяа нарыг “БУУЛГАСАН” нь албан тушаалын “тоглолт” улам ширүүсэж буйг илтгэнэ 

Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ

Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд