Нүүр / Нийгэм / Л.Энх-Амгалан ДЭМБ-ын Суурин төлөөлөгчтэй уулзав

Нийгэм

  • 0
  • 606

Л.Энх-Амгалан ДЭМБ-ын Суурин төлөөлөгчтэй уулзав

Л.Энх-Амгалан ДЭМБ-ын Суурин төлөөлөгчтэй уулзав

\"\"

 
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр /2016.09.05/ Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Су Нюунт У тэргүүтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн агентлагуудын багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

2014 онд НҮБ-ын гишүүн орнуудаас улс үндэстэн бүрт тулгамдаж буй нийгмийн эрүүл мэндийн гол хүндрэл бэрхшээлүүд нь халдварт бус өвчин болон нийгэм, эдийн засгийн хөгжил, ядууралтай холбоотой байгааг тунхагласан байна. Иймд тус байгууллагын зүгээс халдварт бус өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хамтарсан хөтөлбөрийг Монгол Улсад 2016 оны 09 дүгээр сарын 07-11-ний өдрүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Уг хөтөлбөр нь халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтад хөрөнгө оруулалтыг татах, Засгийн газрын байгууллагуудын анхаарлыг хандуулах, эдийн засгийн тооцооллыг хийх зорилготой аж.

НҮБ-ын төрөлжсөн агентлагуудын багийн гишүүд Монгол Улсад хоёр дахь удаагаа ирж байгаа бөгөөд 2015 онд элэгний В, С вирусын өвчлөлийн өртөг тооцох судалгааг хийсэн талаар ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Су Нюунт У уулзалтын эхэнд танилцуулав.

ДЭМБ-ын ерөнхий захирлын туслахын Халдварт бус өвчин, Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах зөвлөх, багийн ахлагч Ник Банатвала хэлэхдээ, \"Манай баг НҮБ-ын гишүүд орнууудад туслах зорилгоор 2013 онд байгуулагдсан. Халдварт бус өвчнийг зүрх судас, өмөн үү, хавдар, амьсгалын замын өвчлөл, чихрийн шижин гэсэн томоохон бүлэгт хувааж үздэг. Эдгээр өвчлөл ялангуяа чихрийн шижингийн гол шалтгаан нь архи, тамхины хэрэглээ, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал байдаг. Өнгөрсөн жилийн судалгааны дүнгээс харахад Монгол Улсад халвдарт бус өвчний улмаас хөдөлмөрийн насны иргэд зуурдаар нас барах тохиолдол ихсэж байгаа нь эргээд эдийн засгийн хүндрэлүүдийг үүсгэж байгаа нь ажиглагдаж байна. Тодруулбал, 70 хүртэлх насны иргэдийн зуурдаар нас барах тохиолдол 34 хувьтай байгаа нь өндөр үзүүлэлт . Зуурдаар нас барсан иргэдийн 43 хувь нь зүрх судасны өвчлөлөөр нас барж байсан бөгөөд үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь тамхи юм. Нийт эрэгтэйчүүдийн 48 хувь нь тамхи хэрэглэж байгаа нь бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байна. Мөн эрэгтэйчүүдийн 40 орчим хувь, эмэгтэйчүүдийн ¼ нь даралт ихсэх өвчинтэй. Таргалалт, хэт таргалалтын хувьд Монгол Улс Азидаа тэргүүлж байна гэж судалгааны дүнгээр гарсан” гэв.

ДЭМБ-ын Ази Номхон далайн Бангкок бүсийн ДОХ, Эрүүл мэнд, Хөгжлийн асуудал хариуцсан зөвлөх, багийн ахлагч Надиа Рашээд халдварт бус өвчний асуудал зөвхөн эрүүл мэндийн салбарын бус засаглалын асуудал байдгийг онцлоод халдварт бус өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд оновчтой шийдвэр гаргаж, бодлого хэрэгжүүлэхэд тухайн улс орны засаглал чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн хэлэв. Иймд дээрх багийн гишүүд Монгол Улсад хоёр дахь судалгаагаа халдварт бус өвчинтэй тэмцэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оруулсан хөрөнгө оруулалтын үр дүн хэрхэн тооцох, эдийн засагт гарах ач холбогдлыг тооцох зорилгоор хийх аж.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өргөн бүрэлдэхүүнтэй баг ирсэн баяртай буйгаа илэрхийлээд УИХ-аар Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж буй чухал цаг үед уулзаж байгааг онцлов.

Тэрээр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого 2030, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиудыг өнгөрсөн парламентын үед баталсан нь эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн орчинг сайжруулахад чухал ач холбогдолтой болсон. Одоо хэрэгжүүлэх ажил байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагаа хөтөлбөрт Нийгмийн зорилтын хүрээнд эрүүл мэнд, боловсролын салбарын томоохон зорилтуудыг тавьж, халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр батлахаар тусгасан. Хүн амыг халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, тусламж үйлчилгээг шинэлэг болгохыг зорьж байна. Мөн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлэх зорилго тавьсан. Та бүхний судалгааны үр дүн дээрх бодлогын хүрээнд гарах байх гээд байнгын хорооны зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

У.Хүрэлсүх: Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

Хүний эрхийн дэд хороо Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

Х.Нямбаатар: Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ

Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд