Нүүр / Онцлох / ҮББХ: Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Онцлох

  • 0
  • 652

ҮББХ: Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

ҮББХ: Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

 
 
\"\" 
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.10.29/ хуралдаан 13 цаг 23 минутад 64.3 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
    Төсвийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийв. Тэрбээр, ирэх онд үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэр, хөнгөн ба хүнд үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх бодлогын хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлтэй зээлэх үйл ажиллагааг нээлттэй, ил тод, эзнээ олсон сонгон шалгаруулалтыг зохион байгуулах замаар сангийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарах болно. Уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэн, экспортыг дэмжих төсөл, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд урт хугацаатай батлан даалттай санхүүжилт олгох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор зээлийн батлан даалтын системийг дэмжих төсөл, түүнчлэн, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудад хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариалан хөгжүүлэх зэрэг төслүүдийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Төслүүдийг хэрэгжүүлснээр жижиг, дунд үйлдвэрлэгчдэд урт хугацаатай зээл авах боломж бүрдэн, үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн, өрсөлдөх чадвар, ажлын байр бий болж, гадаад болон дотоод зах зээлд нийлүүлж буй бараа бүтэгдэхүүн нэмэгдэж, экспортын зах зээл тэлэх боломж нэмэгдэнэ.
Нефть химийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх зорилгоор БНЭУ-ын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр жилд 1.5 сая дотоодын түүхий газрын тос боловсруулах хүчин чадал бүхий газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн барилгын ажлыг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт эрчимжүүлэхээр тус тус  төлөвлөөд байна гэж онцлов. 
    Үргэлжлүүлэн Байнгын хороонд харьяалагддаг Барилга, хот байгуулалт, Зам, тээврийн хөгжил, Уул уурхай, хүнд үйлдвэр, Эрчим хүч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төсвийн ерөнхийлөн захирагчдын 2021 оны төсвийн төслийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.
    Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 204.2 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн нь 2020 оны тодотгосон төсвөөс 4.1 тэрбум төгрөгөөр бууруулжээ.
Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 406.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 168 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 179.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 300.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 91 барилга, байгууламжийг 136.5 тэрбум, шинээр 106.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 77 төсөл, арга хэмжээг 42.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Шинээр хэрэгжих 56.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 19.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 20 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй байна.
    Зам тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 2020 оны тодотгосон төсвөөс 79.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 300.6 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн байна.
Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 580.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 76 барилга, байгууламжийг 212.7 тэрбум, шинээр 69.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 30 төсөл, арга хэмжээг 24.0 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Шинээр хэрэгжих 21.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 5.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 6 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй байна. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын хөрөнгийн зардалд олон улсын болон улсын чанартай авто замын засвар, арчлалтын үйл ажиллагааг Улсын авто замын сангийн хөрөнгөөс 52.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.
\"\"
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 40.1 тэрбум  төгрөгөөр тооцсон нь 2020 оны тодотгосон төсвөөс 4.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төлөвлөгдсөн байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны төсвийн төсөлд хөрөнгийн зардал 4.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв байгуулах бүтээн байгуулалтын ажлыг 2021 оны 1 дүгээр үе шатны ажлыг эхлүүлэх зардал байна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 3.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Хөрөнгийн зардлын дүнд геологи хайгуулын 27.4 тэрбум төгрөгийн зардал нэмж тусгагдсан байна.
    Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 85.8 тэрбум төгрөгөөр тооцсон нь 2020 оны тодотгосон төсвөөс 23.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төлөвлөсөн байна.
Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 173.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 28 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 56.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Үүнд: Өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 124.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 16 төсөл, арга хэмжээг 32.8 тэрбум, шинээр 49.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 12 төсөл, арга хэмжээг 23.3 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Шинээр хэрэгжих 40.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 17.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 7 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй байна.
    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 186.9 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь 2020 оны тодотгосон төсөвтэй харьцуулбал 176.1 тэрбум төгрөгөөр буюу 48.5 хувиар бууруулж тооцжээ. Төсвийн төсөлд урсгал зарлагыг 171.0 тэрбум, хөрөнгийн зардлыг 6.4 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийг 1.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 41.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 36 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 20.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Үүнд: Өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 11.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 12 төсөл, арга хэмжээг 6.2 тэрбум, шинээр 29.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 24 төсөл, арга хэмжээг 13.8 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Хөрөнгийн зардлын дүнд 7.4 тэрбум төгрөгийн стратегийн хөрөнгийг баталсан байна. Шинээр хэрэгжих 15.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 5.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 6 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй байна гэж танилцууллаа.
    Хуулийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, О.Цогтгэрэл, Г.Тэмүүлэн, Ц.Анандбазар, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Т.Энхтүвшин, Б.Чойжилсүрэн нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон төсвийн ерөнхийлөн захирагчид хариулт өгөв.
Улсын Их Хурлын гишүүд Дарханы зам баригдаж дуусах хугацаа тодорхойгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, бүрэн ашиглалтад орох хугацааг болон замын засвар, арчлалт, тохижилтод зарцуулах санхүүжилтийг төсвийн төсөлд тусгасан эсэх, мөн Дархан-Уул аймагт баригдаж буй арьс шир боловсруулах үйлдвэр хэзээ ашиглалтад орох талаар болон газрын тос боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл яаж боловсруулагдсан тухай, гэрээ хэрхэн байгуулагдсан талаар асуулт асууж,  хариулт авлаа. Мөн хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны өөрчлөлтийн талаар болон Засгийн газрын дэвшүүлсэн үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглүүлэн төсвөө төвлөрүүлэх, хүнс, шатахуунаа дотоодоосоо хангадаг болох чиглэлээр ямар ажил хийхийг тодруулж, хариулт авсан юм.
    Гишүүдийн асуултад Дарханы замын гүйцэтгэл хүндрэлтэй байгаа. 2, 4 дүгээр багцын гүйцэтгэгч БНХАУ-ын компани гэрээгээ цуцлах хүсэлт ирүүлсэн учир дахин сонгон шалгаруулалт зарлаж, хоёр талаасаа гэрээ байгуулж ажиллана. Ирэх сарын 15 гэхэд зарим багцын хөдөлгөөнийг нээнэ, Дарханы аж үйлдвэрийн паркийг ойрын хоёр жилийн хугацаанд бүрэн ашиглалтад оруулна. Төр дэд бүтцийг хариуцаж, хувийн хэвшил үйлдвэрээ барина. Ирэх онд 5 тэрбум төгрөг энэ ажилд туссан гэсэн хариулт өгч байв.
    Асуулт, хариулт дууссанаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Н.Наранбаатар нар зарчмын зөрүүтэй санал гаргаж, саналаа тайлбарлан үг хэллээ. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийн гаргасан Үндэсний урлагийн их театрын барилга барина гэснийг хасаж, логистик төв аймагт бүрт байгуулах саналын томъёоллоор санал хураалт явуулахад  гишүүдийн 20 хувийн саналаар дэмжигдсэнгүй. Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарын гаргасан саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 70 хувийн саналаар дэмжсэн юм.
Төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг ийнхүү явуулснаар санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

У.Хүрэлсүх: Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

Хүний эрхийн дэд хороо Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

Х.Нямбаатар: Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ

Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд