Нүүр / Онцлох / Б.Дэлгэрсайхан: АТГ-т мэдээллээ гаргаж өгсөн

Онцлох

  • 0
  • 1146

Б.Дэлгэрсайхан: АТГ-т мэдээллээ гаргаж өгсөн

Б.Дэлгэрсайхан: АТГ-т мэдээллээ гаргаж өгсөн

\"\" 
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай АТГ-т шалгагдаж байгаа асуудлаар нь ярилцлаа.

-Авлигатай тэмцэх газраас (АТГ)-аас таныг оффшор бүсэд данстай эсэх асуудлыг тодруулахаар шалгаж байгаа гэх мэдэгдлийг хийлээ. Та оффшор бүс дэх дансаа хаалгаагүй байсан юм уу?

-Би 24 жил бизнес эрхэлж байгаад 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон. Бизнес эрхэлж байх хугацаандаа хоёр ч оффшор данстай байсан.  УИХ-ын гишүүн болсноос хойш оффшор данснуудаа хаалгасан. Би оффшор бүсэд данстай гэдгээ өмнө нь хэлж, ярьж байсан. Ер нь бол бизнес эрхлэхэд гаднаас хөрөнгө оруулалт татахын тулд зайлшгүй оффшорт данс нээж, компани байгуулдаг олон улсын жишиг бий.  Энэ жишгийн дагуу 2007 онд оффшор бүсэд мөнгө босгож, нийт 700 орчим сая ам.долларын хөрөнгө оруулж ирсэн. Энэ мөнгөөр 100 гаруй км төмөр зам, 100 гаруй км өндөр хүчдэлийн цахилгааны шугам, 3000 гаруй вагон худалдаж авсан, уурхайн тосгон босгосон гээд маш олон бүтээн байгуулалт, үйлдвэрлэл явуулсан. Энэ том хөрөнгө оруулалтыг Монголд оруулж ирснээр өнөөдөр 1400 хүнийг ажлын байраар хангаж, улсад татвараа төлөөд,  салбартаа хувь нэмэр оруулаад явж байна. Тэгэхээр энэ талаас нь оффшорыг харах ёстой. Миний өмнө байсан оффшор дансыг АТГ шалгаж байгаа. Би өөрөө ч очоод бүх баримт, материал, тайлангаа гаргаж өгсөн. Тухайн үед оффшор дансаар ийм хөрөнгө оруулж ирсэн, ийм данс нээсэн, түүнийг юунд зарцуулсан талаарх тайлбараа ч АТГ-т өгч байна.

-Оффшор бүсээс хөрөнгө татах нь хэр зөв менежмент вэ?

-Төрд ажиллаж байгаад төрийн мөнгө хулгайлж, оффшор бүсэд данстай болсон бол түүнийг нь шалгах, тэр мөнгийг нь оруулж ирэх нь зөв. Гэхдээ нийгэм болоод гадаад зэх зээлд оффшорын талаар буруу ойлголт төрүүлбэл Монголд хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Бараг хөрөнгө оруулалт орж ирэхгүй байх эх суурийг нь тавьчих шиг боллоо.

Монгол Улсад нийт 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсний 10 орчим тэрбум ам.доллар нь оффшороос орж ирсэн. Тиймээс оффшороос мөнгө оруулна гэдэг нь муу зүйл биш, Монгол Улсын эдийн засагт л хэрэгтэй зүйл. Гэтэл одоо улстөрчид, жирийн бизнес эрхлэгчдээ оффшорт данстай гээд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаад байвал Монгол Улсын эдийн засаг ирэх онд үүнийхээ горыг амсана. Энэ бол бодит үнэн.

 -Та оффшор бүс дэх дансаа хаалгасан гэлээ. Гэхдээ хугацаа шаарддаг гэх мэдээлэл бий. Хэр хугацаа шаарддаг юм бол? 

-Оффшор дансыг хаахын тулд тодорхой процесс хэрэгтэй. Тодорхой шалгах процесс үргэлжилсний дараа буюу ойролцоогоор данс хаахад 3-6 сарын хугацаа шаардагддаг. Би хоёр дансаа албан ёсоор хаалгасан бичгээ АТГ-т өгсөн байгаа. Тухайн үед миний босгосон мөнгийг яаж оруулж ирж, гаргасан талаарх мэдээллийг шалгаж, нягтлахын тулд АТГ шалгалт хийж байгаа байх.

-Оффшор бол \"мангас” гэх ойлголт олон нийтийн дунд бий болчихлоо. Бизнес эрхлэгчдээ төр дэмжих ёстой. Гэтэл оффшорын асуудлаас болж зарим нэг бизнес эрхлэгчдийг \"намнах” вий гэсэн хардлага олон нийтийн дунд бас байх шиг. Та үүнийг юу гэж харж байна?

-Оффшортой л бол \'мангаа\' гэдэг  мэдээллүүд гарснаар эхнээсээ хөрөнгө оруулалт татагдаж байна. Том төслүүдээ хөдөлгөнө гэж  яриад байгаа төр ч гэсэн оффшор данстай байж том төслүүдээ хөдөлгөж,  мөнгө босгоно. Төрийн авч байгаа зээлүүд бол эргэн төлөгдөх нөхцөлтэй өр. Харин оффшорын мөнгө бол Монгол Улсад хөрөнгө оруулалт болж үлдэж байгаагаараа өрнөөс ялгаатай. Би гэхэд оффшорын мөнгөөр төмөр зам барьсан, 3000 вагон оруулж ирсэн. Энэ төмөр замыг хэн нэгэн хуулаад аваад явахгүй. Монголдоо эдийн засгийн болон бусад үр өгөөжөө өгөөд байж л байна.  Ер нь бол оффшор нь өөрөө болохгүй зүйл гэх ойлголтыг төрүүлснээр гадна, дотны бизнесменүүд Монголд юм хийхгүй болгох хөрс суурийг бэлтгэж байна. Энэ маш буруу зүйл. Төрд ажилладаг хүний үр хүүхэд, гэр бүлийн хүмүүс нь гэнэт оффшор данстай болчихвол үүнийг шалгаж тогтоох нь зүйн хэрэг. Гэтэл нийгэмд арай л өөр өнцгөөр мэдээлэл цацаад байгаа нь үнэхээр харамсалтай. 
-АТГ бол төрийн байгууллагын нэг салбар. Ерөнхийлөгч мөн оффшор бүсэд данстай 30 гэр бүл гээд л төр өөрөө оффшортой тэмцэж байгаа, тэр оффшорчид нь бүгд хулгайч юм шиг ойлголт олон нийтийн дунд төрөөд байна л даа?

-Монгол Улсын Ерөнхийлөгч төрөөс төрсөн оффшор данстан байж магадгүй учраас шалга гэсэн үүрэг өгсөн гэж бодож байна. Энэ бол зөв. Яагаад гэвэл бизнесменүүд, төрд ажиллаж байсан оффшор данстай хүмүүсийг ялгаж, заагла гэсэн үүрэг л гэж би харж байгаа. Түүнээс Ерөнхийлөгч бүгдийг нь шалга гээгүй байх. Аливаа бизнес өөрийн гэсэн цаг хугацаатай. Дэлхийн эдийн засаг, хоёр хөршийн эдийн засгийн өсөлтийг дагаад бид хөрөнгийг нь татах боломжийг эрэлхийлэх ёстой.  Одоо эдийн засаг сэргэж, хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож байхад нь оффшор гэж өөдөөс нь айлгаад байж болохгүй. Төрд ажиллаж байгаад гэнэт оффшортой болсон, бизнесменүүдийн оффшор данс хоёрыг ялгаж өгөхгүй бол иргэд, олон нийтэд буруу ойлголт төрүүлж болохгүй. Оффшор бүсэд данс нээж, хөрөнгө босгож бизнесээ эрхэлж байгаа маш олон бизнесүүдийн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Миний төрд орж ирсэн шалтгааны нэг нь бизнес эрхлэгчдийг хамгаалах. 2012-2016 онд бизнесүүдийг дээрэмддэг, булааж авдаг байсан. Би бизнес эрхлэгчдийн хөрөнгийг дээрэмддэг, булааж авдаг байдлыг таслан зогсооно. Би өөрөө ч булаах оролдлогод өртсөн хүн, гэхдээ намайг чадаагүй. Тиймээс олон бизнес эрхлэгчийг дарамтлах, бизнесийг нь булааж авах вий гэдэг үүднээс би төрд байх хугацаандаа тодорхой хууль эрх зүйн зохицуулалт хийнэ.

-Тухайлбал, ямар зохицуулалтыг эхний ээлжинд хийх шаардлагатай байгаа вэ?

-Бизнес хөрөнгө оруулалтын хууль гаргах, бизнес хийж байгаа хүмүүсийн хувийн мэдээллийг нууцлах шаардлага байна. Тэгэхгүй бол хэн дуртай банкны ажилтан, улстөрчид нь бизнесээ хэмлэж байна. Гадны хөрөнгө оруулагчид Монголын банкнаас айж байна шүү дээ.  Ганцхан жишээ дурдахад, би 2007 онд хамгийн анхны 10 гаруй сая ам.доллар оруулж ирсэн. Тэгэхэд нэг хүн над дээр ирээд  мөнгө зээлээч гэж байсан. Тэгэхэд нь би мөнгө байхгүй гэхэд, чиний дансанд тэдэн төгрөг байна шүү дээ гэж хэлж байсан. Тэгэхээр ийм нээлттэй, аюулгүй байдал хангагдаагүй цагт хүн Монголын банк руу мөнгө оруулж ирнэ гэж байхгүй шүү дээ. Би тухай үед тус банкинд  гомдол гаргасан ч мэдээлэл задруулсан ажилтныг ажлаас халсан байсан. Тиймээс банкны хууль, татварын хууль, хууль шүүхийн байгууллага ч гэсэн хувь хүн, бизнес эрхлэгчдийн нууцыг задруулсан бол ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг хуульд тодорхой суулгах хэрэгтэй. Бизнесийн санааг нь хулгайлсан  хүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Хүмүүс маш олон мундаг төсөл боловсруулаад банкин дээр очиход тухайн төслийг нь хүлээж авсан нэр зүүгээд ах, дүү хамаатан садандаа өгч, төсөл болгосон ийм амьд жишээг би маш олныг дурдаж болно. Банкинд ажиллаж байгаад хүний төсөл хулгай хийгээд бизнес хийсэн амьд жишээ надад маш олон байна. Гэхдээ Монгол жижиг учраас би хэлмээргүй байна.

-Тэгэхээр бизнес эрхлэгч болон хувь хүмүүсийн нууцыг хамгаалах, хөрөнгө оруулалт татах боломжуудыг нээхийн тулд нэлээн олон хууль батлуулах шаардлагатай болох нь дээ?

-Ядахдаа татварын байцаагч шалгалт хийгээд мэдээллээ нууцалдаг, бусдад дамжуулдаггүй байх эрх зүйн зохицуулалт хийх шаардлага байна.  Ингэхийн тулд Татвар, хууль хяналтын байгууллагын хуульд ч гэсэн өөрчлөлт оруулах хэрэгтэй. Гэтэл манай хуулийн байгууллагууд гэм буруутай нь нотлогдоогүй, шалгаж байхдаа олон нийтэд мэдээлэл хийдэг. Үнэхээр хүнийг шалгаж байгаа бол дууссаныхаа дараа олон нийтэд мэдээлж, буруутай бол шүүх шалгаж, шийдвэрээ гаргах ёстой. АТГ-аас хийсэн мэдээлэлд би харамсч байгаа. Шалгаж байгааг би, АТГ л мэдэх ёстой. Харин шалгаж дууссаных нь дараа гэм буруутай гэвэл шүүх шийдвэрээ гаргасны дараа олон нийтэд мэдээлэх ёстой. Хүний 30 жилийн хөдөлмөрийг үгүйсгэж, оффшороос мөнгө босгосон гэж байгаа ард түмэн ойлгохгүй шүү дээ. АТГ ядахдаа шалгаж дууссаны дараа олон нийтэд зарлах ёстой байсан.

-АТГ-ын дарга Х.Энхжаргал  та хоёр нэг ангид сурч байсан гэсэн. Та шалгуулж эхэлснээс хойш түүнтэй уулзсан уу?

-АТГ-ын дарга Х.Энхжаргал надтай нэг сургууль төгссөн. Гэхдээ Х.Энхжаргал өөрөө \"Би Б.Дэлгэрсайхан гэдэг хүнтэй ашиг сонирхлын зөрчилтэй учраас шалгах боломжгүй” гэдэг бичгээ УИХ-ын даргад өгчихсөн. Намайг АТГ-ын орлогч дарга болон бусад албан тушаалтнууд  шалгаж байгаа. 

-Танд бизнес эрхэлж байхдаа төрөөс тендер авсан, том дүнтэй хөтөлбөрт хамрагдаж байсан тохиолдол бий юу. АТГ-аас таны оффшор дансыг шалгаж байгаа гэхээр төрөөс ямар нэг тендер санхүүжилт авсан учраас шалгаж байгаа юм болов уу гэж бодоод байна л даа?

-Би 24 жил бизнес хийж байхдаа төрөөс ямар нэгэн тендер авч байгаагүй. Их, бага мөнгөний зээл, мөнгө авч байгаагүй. Тиймээс ч 2013 онд намайг шалгаад ямар нэг хууль бус үйлдэл хийгээгүй гэдгийг нь нотолсон байдаг.

Эх сурвалж:news.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

“Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ногоон барилгын салбарынхан оролцлоо

УИХ-ын дарга Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг E-MONGOLIA системээр дамжуулан цахимаар хийдэг боллоо

Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ

Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ

Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн "БАЯРЫН ХУРАЛ" боллоо

Сэтгэл зүйн “THE TRAUMA” ОАУСК үзэгчдийн хүртээл боллоо

ШЕЗ-д дэвшигчдийн CV ба шүүхэд нүүрлэсэн аюул

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

ЭТТ: 448 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжааллаа

УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой

Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзлаа

Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцлоо

Н.Учрал: Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй

Г.Занданшатар:“Шинэ итгэл-Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ

Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ

Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой

Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна

COP17 арга хэмжээ нь Монголын бизнес эрхлэгчдэд дэлхийн тавцанд өөрсдийн нэр хүндийг нэмэгдүүлэх тавцан болно

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ

Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх III үе шатны төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал үргэлжилнэ

Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй

Ардын намаас Х.Булгантуяа, Ардчилсан намаас З.Нарантуяа нарыг “БУУЛГАСАН” нь албан тушаалын “тоглолт” улам ширүүсэж буйг илтгэнэ 

Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ

Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд