Нүүр / Онцлох / С.Одонтуяа: Таныг Монголоосоо дайжихгүй гэдэгт итгэхийг хүсэж байна

Онцлох

  • 0
  • 1366

С.Одонтуяа: Таныг Монголоосоо дайжихгүй гэдэгт итгэхийг хүсэж байна

С.Одонтуяа: Таныг Монголоосоо дайжихгүй гэдэгт итгэхийг хүсэж байна

УИХ-ын гишүүн С.Одонтуяа \"Таныг Монголоосоо дайжихгүй гэдэгт итгэхийг хүсч байна\" гэх нийтлэл бичжээ. Энэхүү нийтлэлийг бүрэн эхээр нь уншигч танаа сонирхуулая.
Улс орны хувь заяаг шийдэлцэх гэж байгаа, бүхний хүндэтгэлийг хүлээхийг хүсч байгаа улс төрч хүн хувийн амбиц, эрх ашгаа золиослохоос өөр аргагүй. Дарга нь өөрийнх нь төлөө амиа өгнө гэдэгт эргэлздэггүй цэрэг ялалтын төлөө амиа өгөхөд бэлэн байдаг. Махатма Ганди, Пак Чон Хи, Ли Куан Ю зэрэг удирдагчдыг ард түмэн нь өчүүхэн ч эргэлзэлгүй дагаж, бүх хүчээ хамтдаа эх орныхоо хөгжлийн төлөө нэг цэгт төвлөрүүлж чадсан. Тэд ядуу тосгоноос агуу гүрэн болон өсч өндийсөн. Алдаа оноон дундуур зүтгэхдээ улс эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлтэй байсан тул тэд үеийн үед мөнхөрсөн, дэлхийд нэр алдар нь түгсэн удирдагчид болсон. Харин манайд ямар байна вэ?
\"Тэр” дарга гадаадад байртай, компанитай, \"Энэ” дарга гадаадад данстай гэсэн яриа, мэдээлэл хөвөрсөөр...\"Биднийг хаяад зугтах бэлтгэлээ хийж байна” гэсэн хар сэр дунд байгаа иргэдээсээ итгэл, сэтгэл, хүндлэл хүлээж болох уу? Ийм л энгийн шалтгаанаас улс төрийн болон төр-засгийн өндөр албан тушаалтнуудгадаадад дансгүй, өмчгүй байхыгшийдэх цаг болчихоод байна. Улсаа цөлмөж олсон их хэмжээний мөнгөө гадаадын банкинд хадгалуулж байгаад авч чадаагүй Африкийн олон орны удирдагчдыг бид мэднэ. Харин манай томчууд эдний араас орчих вий дээ. Энд би улс төрчдийн тухай л ярьж байгаа болохоос харин бизнесийнхнийг хамаатуулаагүй юм шүү. 

\"Ялъя гэвэл нэгдэх, эзэлье гэвэл хуваах” гэж цэргийн номлолд заадаг гэсэн.Хаясан ховоор хооллож, өвөр зуураа эе эвээ олохгүй бужигнасаар өмнөд их хөршийнхөө хаяа хатавч төдий болтлоо дордсон гашуун түүхээ бид мартах ёсгүй. 

Монголын нийгэм өдгөө хорхой ааруул шиг бутарч байна. Авилгач түшмэд, популистууд, албан тушаалд тэмүүлэгсэд, ард түмний дунд хэрүүл тэмцлийн үрийг цацаж айл гэрийг хүртэл талцуулж самууруулахдаа хүрчээ. Үр дүнд нь төр, ард түмэн хоёр улам холдсоор...

Гадаадад мөнгөө хадгалах, өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь улс төрийн дээд албан тушаалтнуудад байж боломгүй зүйл. Улс оронд эдийн засаг, улс төр, нийгмийн хүндрэлтэй, эгзэгтэй байдал бий болох вий хэмээн хувийнхаа эд хөрөнгө, мөнгийг эрсдэлээс хамгаалан гадаадад байршуулахын оронд Монгол эх орондоо улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг баттай бий болгох, улс орон ард түмнээ элдэв эрсдэлээс найдвартай хамгаалах талаар ухаан бодол, сэтгэл зүрхээ зориулах учиртай.Үүнийг л бид хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэж ойлгодог. Ард түмэн ч тийм удирдагчдыг дагадаг. 

Эдийн засаг том, багадаа биш зөв буруу хөгжиж байгаа эсэх нь илүү чухал. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн ачаар ил болсон хөрөнгийн хэмжээ34 их наяд төгрөг болсон. Энэ үйл явц бол эдийн засгийг эрүүлжүүлэх, зөв замаар хөгжүүлэхэд онцгой чухал алхам болсон. Цаашдаа уян хатан, ухаалаг систем хэрэгжих ёстойг бид санах, санаачлах ёстой.

ОХУ авлигатай тэмцэх хуулиндаа төрийн өндөр албан тушаалтан гадаадад данстай байхыг хориглосон нь итгэл алдарч, сэтгэл гундсан Оросын ард түмний талархлыг хүлээлээ. Хэн ч, ямар ч дарга мөнгөтэй байхыг хориглосонгүй, харин улсдаа л авчир гэв. 

Тиймээ, Ил тодын хуулийн үзүүр албан тушаалтнуудыг хилийн чанадад байгаа хөрөнгөө Монголдоо авчрах боломжийг олголоо. Тэдний тэр хөрөнгө анх хаанаас бий болсон тэндээ л эргэж үр өгөөжөө өгч байх учиртай. Бид \"Таныг Монголоосоо дайжихгүй” гэдэгт итгэхийг хүсч байна. Жирийн иргэд Солонгост өдөр шөнөгүй хөдөлмөрлөж олсон мөнгөө Монгол руугаа илгээж байхад томчууд нь зөрөөд гадагшаа зөөж болно гэж үү\" гэжээ.

\"\"



ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

У.Хүрэлсүх: Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

Хүний эрхийн дэд хороо Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

Х.Нямбаатар: Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ

Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд