Нүүр / Онцлох / СОНГУУЛЬ 2020: ТОЙРОГ 17 & ТУЛААН

Онцлох

  • 0
  • 2627

СОНГУУЛЬ 2020: ТОЙРОГ 17 & ТУЛААН

СОНГУУЛЬ 2020: ТОЙРОГ 17 & ТУЛААН

\"\"

Хоймор нутаг Хөвсгөл аймагт УИХ-ын сонгуулийн гурван мандат ногдож буй. 133879 хүн амтай тус хөвсгөлчүүдийн 85597 нь санал өгөх насных. /2019.12 сарын байдлаар/

\"\"МАН-аас УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нэр дэвшихээр бэлтгэлээ хангажээ. Тэрбээр энэ парламентын хугацаанд сөхөгдөж, олны дургүйцлийг хүргэсэн ЖДҮХС-гаас зээл авсан асуудалтай мөн л нэр холбогдсон. Л.Энх-Амгалан гишүүнийг \"Үрийн төмсний загвар аж ахуй байгуулах”, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын \"Буман сор” хоршооны \"Хөргүүртэй агуулах”,  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын \"Ардын цэнгэл” хоршооны \"Сайн тэжээл” гэх гурван төслийг дэмжүүлэхээр 2018 оны дөрөвдүгээр сард ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг нарт албан бичгээр хандсан хэмээж байв. Мань хүн хариуд нь олон нийтийн сүлжээгээр цацсан \"Төмсчин хүү, ЖДҮ бид гурав” нэртэй тайлбартаа \"Миний нэр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төмсчин хүүтэй нэр холбогдсон бололтой. Үнэн нь энэ хүү миний нэр дээр өргөдөл өгч Төмсний үрийн агуулах барих, төмс тариалах төслөө ЖДҮХС-д өгөхөөр шийдсэнээ бичээд, албан бичгээр дэмжихийг хүссэн юм. Би дэмжсэн бичиг явуулсан. Төмсчин хүүгийн төсөл 200 сая төгрөгөөр дэмжигдсэн нь нүдээ олсон. Гэвч дэмжигдсэнийг нь сүүлд мэдсэн. Энэ тухай АТГ-аас надад мэдэгдэж, мэдүүлэг авсан... Хувийн ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхол хоёрын дунд асар том орон зай бий. Түүнийг олж харж чаддаггүй АТГ-д талархал илэрхийлье. Нэр хугарахаар яс хугар...” гэж бичсэн байдаг.

Түүнээс хойно буюу өнгөрсөн хоёрдугаар сард  Exclusive компанийн захирал Г.Майцэцэгт барьцаагүй, хүүгүй 60 сая төгрөгийн зээл өгсөн байна. Гэвч зээлээ өнөөдрийгхүртэл авч чадахгүй байгаа тухайгаа бичсэн. Харин Г.Майцэцэг нь тухайн үеийн тэрхүү мөнгөөр оёдлын үйлдвэр барьж, хөвсгөлчүүд оёдолчин, засварчин болоход өөрийн зүгээс үнэтэй хувь нэмрээ оруулсан төдийгүй Л.Энх-Амгалан гишүүн өөрийг нь гүтгэж байна хэмээн цахим орчинд \"тунхагласан”. Энэ мэтчлэн MCS том группын эздийн нэг Л.Энх-Амгалантай холбоотой мэдээлэл хөвөрсөөр байна. Юутай ч тэрбээр аймагтаа ажлын байр нэмэгдүүлнэ хэмээж өмнөх сонгуулиар ам алдсан нь мань хүнийг Г.Майцэцэг гэгч эмэгтэйтэй \"үзэлцэх” нөхцөлийг үүсгэсэн бололтой. Өдгөө энэ хэргийг хуулийн байгууллагад шалгаж байгаа. Харин хөвсгөлчүүд Л.Энх-Амгалан гишүүндээ хэр итгэл үзүүлдэг болох нь эн удаагийн сонгуулиар харагдах байх.

\"\"Хөвсгөлийн гурван мандатын нэгийг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн аль хэдийн халааслачихсан. Тэрбээр Засгийн газрын гишүүний давуу байдлаа ашиглан Хөвсгөл аймаг руугаа \"жим” татаж, зам гартал явсан нь яамных нь санхүүгийн тайлангаас харагддаг. Бас ч хоосонгүй эрчим хүчний хөрөнгө оруулалтуудыг харамгүй цацсан мань хүн хуучин тойрогтоо бие дааж хүртэл нэр дэвшин, ялалт байгуулж явсан учраас нутагтаа дархлагдсан нэгэн гэж хэлж болохоор болжээ.

\"\"УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар намаасаа нэр дэвших эрхээ өвөртөлж чадвал аймагтаа алзахгүй гэгддэг. Гэхдээ МАН-ыг энэ удаа намнах боломж болсон ЖДҮХС-гаас \"Аёон пропортийз” компанидаа зээл авсан гэх мэдээлэл гарсан түүний нэр хүндийг унагаад амжсан. МАН ганц тойрогт санаахрахгүй гэж үзвэл парламентад байгаа эсэх нь мэдэгдэхгүй явсан Л.Мөнхбаатартыг Хөвсгөл рүү нь \"явуулж” магадгүй.

\"\"АН-аас энэ удаа Хөвсгөлд нэр дэвших хүмүүсийн сураг тун бүрхэг байгаа. Учир нь Ц.Оюунгэрэлийн нэр дуулдаж байсан ч тэрбээр сонгуулийн багийн ард ажиллаж, ялсан тохиолдолд Хотын дарга болно гэх том тохироо хийсэн гэж байгаа.

\"\"Тиймээс АН-ынхан шинэ төрх бий болгохоос аргагүйд хүрсэн. Тэдний нэг нь  Г.Мөнгөнхуяг гэх залуу. Хөвсгөл аймгийн АН-ын бүлгийн дарга, Барилгын хөгжлийн төвийн хэлтсийн дарга, \"Урагшлах” ХХК-ийн гүйцэтгэх захирал.

\"\"Харин нэг мандатыг нь  \"Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа төвөггүйхэн авна гэж байгаа аж. Олон нийтэд танигдсан Хөвсгөл далайн төлөө хийж бүтээсэн зүйл ихтэй Б.Баярмааг ҮБХ-ноос ч бүдрэхгүйгээр гараад ирнэ хэмээж байгаа ажээ. 

эх сурвалж: erennews.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

У.Хүрэлсүх: Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

Хүний эрхийн дэд хороо Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

Х.Нямбаатар: Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ

Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд