Нүүр / Онцлох / УИХ-ын гишүүн Б.Жавхлан сайд, захирал хоёртой нь “яриад” хоёр компанид зээл авчээ

Онцлох

  • 0
  • 1495

УИХ-ын гишүүн Б.Жавхлан сайд, захирал хоёртой нь “яриад” хоёр компанид зээл авчээ

УИХ-ын гишүүн Б.Жавхлан сайд, захирал хоёртой нь “яриад” хоёр компанид зээл авчээ

\"\" 
Эрх баригч намын голдуу төрийн түшээд, албан тушаалтнууд, намын ажилтнууд жижиг дунд үйлдвэрлэгчдэд хүрэх ёстой байсан зээлийн хөрөнгийг өөрсөддөө авцгаасан. Энэ нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй мэдээлэл 2018 оны зун АТГ-т ирж, тус газрынхан тэр үеэс мөрдөн шалгаж эхэлжээ. Улмаар мөн оныхоо арваннэгдүгээр сард олон нийтэд ил болж байлаа.
Уг хэргийг шалгах явцад хэд хэдэн УИХ-ын гишүүний гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон байдаг. Эрх баригчид тэдний эхний \"хэсэг”-ийг бүлэг дээрээ хэрхэн ярьж байгаад авч үлдэж байсныг бид өмнө нь хүргэж байв. 
Мөн ялангуяа эрхэм гишүүд ХХААХҮЯ, ЖДҮХС-гийнханд ямар дарамт шахалт үзүүлж, айлган сүрдүүлдэг байсан талаар энэ хэрэгт буруутгагдаад байгаа ажилтнууд хэлж яриад эхэлсэн тухай мэдээлсэн.
Ийм нөхцөл байдлын дор АТГ, прокурорын байгууллагаас бараг гуч гаруй гишүүний асуудлыг нягталж шалгаад \"…Гэмт хэргийн шинжгүй” гээд орхижээ.
Угтаа УИХ-ын дөчөөд гишүүн гэмт хэрэг биш юм гэхэд ёс суртахууны ноцтой зөрчил гаргаж ЖДҮС-гийн хөрөнгө буюу зорилтот бүлэгт очих ёстой байсан зээлийг авсан. Давтаж хэлэхэд, тэд нөлөөлсөн нь , зээл авсан нь тодорхой, ойлгомжтой байгаа юм. Хууль хяналтын байгууллагынхны \"хэл”-ээр үү­нийг \"…Тогтоогд­сон” гэдэг. Гэхдээ олонхид нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллаад явуулах хуулийн боломжгүй байжээ. 
Уг нь ЖДҮХС-гийн 2018 оны сонгон шалгаруулалтад 1031 төсөл орсноос зээлийн шаардлага хангасан 468 төсөл байжээ. Харамсалтай нь гишүүд, дарга нарын нөлөөлөл нэлээдэд нь орсон 134 иргэн, хуулийн этгээдэд зээлийг олгосон байдаг. Санхүүжилтэд багтаасан энэ 134-ийн жагсаалтыг Төсөл сонгон шалгаруулах хорооныхон ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт оруулж өгч, эрхэм сайд маш нарийн, нэгбүрчлэн тулгаж байгаад тушаалаа гаргаж байжээ. 
Гэвч удахгүй болох УИХ-ын сонгуульд өнөөх ЖДҮ-чин гишүүд дахин нэр дэвшиж, гишүүн байгаагүй нь сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэлээ базаагаад эхэлжээ.
Тиймээс ЖДҮ-гийн хэрэг гээд олны дунд тодорхойлогдчихсон энэ асуудал нь чухам ямар хэм хэмжээний үйл явдал юм бэ. Юу гэж үзэх вэ гэдэг дахиад эргэлзээ төрүүлээд эхэлж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, \"Зууны мэдээ” сонин ЖДҮ-гийн золиоснууд болоод буй ХХААХҮЯ, ЖДҮХС-гийн удирдлага, ажилтнууд юу ярьсныг тоймлон хүргэж байгаа билээ.
Ингэж бид хөшигний ард чухам юу болж байсан талаарх мэдээллийг ил болгоё. Эрхэм та дүгнэлтээ хийгээрэй. 
…ЖДҮ-гийн хэрэг анх мандахад, 2018 оны сүүлчээр нэр холбогдсон эрхэм гишүүд хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэлгэсэн мэдээллийг илтэд үгүйсгэж байв. Тэдний нэг нь Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Жавхлан. Түүнийг \"Пример инвестмент групп” ХХК-иар 900 сая, \"Жетте майнинг” ХХК-иар 800 сая төгрөг тус тус авсан гэх мэдээлэл байсан юм. 
УИХ-ын гишүүн Б.Жавхлан 2018 оны арваннэгдүгээр сарын 5-нд 2018 оны арваннэгдүгээр сарын 5-нд \"…Өчигдрөөс эхлэн твиттер, фэйсбүүк, хэдэн сайтаар зохион байгуулалттайгаар надтай холбоотой мэдээлэл явууллаа. Харамсалтай юм болж байна. Миний нэр холбогдоод байгаа \"Пример инвестмент групп” компанид хүсэлт тавьж, өчигдөр уулзлаа. Яах аргагүй Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа, жижиг, дунд үйлдвэр мөн байна. 
Төрөөс явуулж буй Жижиг дунд үйлдвэрлэлийг өгжүүлэх хөтөлбөрт хамрагдсан нь үнэн байна. Миний хувьд ямар ч холбоо байхгүй. Тус компани анх 2014 онд байгуулагдсан. Ингэхдээ \"Долоон болдог” ХХК-нийн 25 хувийн оролцоотой байжээ. Харин жилийн дараа \"Долоон болдог” ХХК-иас хамааралгүй болсон юм байна. 
Миний хувьд 2010-2015 онуудад \"Долоон болдог” ХХК-ийн бага хэмжээний хувьцаа эзэмшигч гэдгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж ирсэн. Харин 2015 оноос хувьцаа эзэмшихээ больсон. Тэгэхээр намайг холбогдуулаад байгаа \"Пример инвестмент групп” компанитай холбоогүй” гэж байлаа. Тухайн үед тэрээр \"Жетте майнинг” ХХК-ийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байдаг.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Жавхлан ХХААХҮ-ийн сайд, ЖДҮХС-гийн захирал нарт нөлөөлөл үзүүлж байгаад дээрх хоёр компанид хүссэн мөнгийг \"зээлж” өгсөн нь үнэн юм байна. Гүрийх шаардлагагүй аж. Энэ талаар хууль хяналтын байгууллагад тодорхой мэдээлэл очсон байна.
Журмын нөхрийн хувьд сайд асан Б.Батзориг энэ талаар \"…Бусад гишүүдийн талаар хэлсэнтэй адил хариулт хэлэх байна” гэсэн байгаа юм.
Харин бусад нь болсон явдлыг яриад өгчихжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Жавхлан нь \"Пример инвестмент групп” ХХК, \"Жетте майнинг” ХХК-иудад зээл олгуулахын тулд Б.Батзориг сайдаар дамжуулж болон өөрөө шууд ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү утсаар ярьж хэлжээ. 
Гэхдээ энэ талаар ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг эхэндээ яриагүй байна. Ингэх шалтгаан байжээ.
Үүнийг тайлбарлахын тулд эхлээд С.Төгсбилэг гэж хэн бэ гэдгийг тайлбарлах хэрэгтэй. С.Төгсбилэг нь 2002 онд ШУТИС-ийн Холбоо мэдээллийн дээд сургуулийг төгсчээ. Тэр жилдээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шуудан цахилгаан холбооны газарт мэргэжилтнээр ажилд орсон байна. Тэндээс 2004 онд бүтцийн өөрчлөлтөөр Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын Мэдээлэл, харилцаа холбоо хөгжлийн төвд ахлах мэргэжлээр томилогдоод жил гаруй ажиллажээ.
Улмаар 2005-2007 онд АНУ-ын Калифорни мужийн Олон улсын их сургуульд Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр мастерт суралцаж төгссөн байна. 2007 онд Монголдоо ирж, 2008 оноос мэдээлэл, холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг \"Ай Ти Эс Пи” ХХК-ийг байгуулсан байна. Дараа нь 2009 оны хоёрдугаар сараас 2012 оны арваннэгдүгээр сарын хүртэл \"Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-д Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллажээ. Дараа нь 2013 онд найзынхаа хамт мэдээлэл, холбооны чиглэлээр ажилладаг \"Тугтан гранд” ХХК-ийг байгуулжээ.
Ингэж яваад 2018 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс ХХААХҮЯ-ны ЖДҮХС-гийн захирлаар томилогдсон байна. 
Энэ ажилд С.Төгсбилэгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан томилуулсан байна. С.Төгсбилэг 2005-2007 онд АНУ-д сурч, ажиллаж байхдаа Б.Жавхлантай танилцжээ. Б.Жавхлан ч 2007-2010 онд  АНУ-д байж Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль, Индианагийн их сургууль төгссөн гэдэг. Тэндхийн монголчуудын цуглааны үеэр танилцсан гэдэг. Тийм учраас Б.Жавхлан, С.Төгбилэг хоёр Монголд ирээд ч тодорхой хэмжээний холбоотой явдаг болжээ. Ингээд 2017-2018 он солигдох үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан С.Төгсбилэг рүү утсаар залгаж \"…ХХААХҮЯ-наас ярьж магадгүй шүү” гэж хэлжээ. Удалгүй ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат С.Төгсбилэг рүү яриад анкет, материалыг нь авсан байгаа юм. Хэд хоногийн дараа \"…АТГ-аас урьдчилсан мэдүүлэг хянуулах шаардлагатай. Тэндээс тэнцсэн хариу ирвэл томилогдох боломж гарч болохоор байна” гэжээ. Хэд хоногийн дараа \"боломж” гарч, сайд тушаал гаргаж С.Төгсбилэгийг ЖДҮХС-гийн захирлаар томилсон байна.  Өөрөөр хэлбэл, сайд Б.Батзоригийн хувьд С.Төгсбилэгийг өмнө нь таньдаггүй байсан. ЖДҮХС-гийн захирлаар томилогдсон үеэс нь таньдаг болсон байгаа юм.
Ийм учир шалтгаантайгаар УИХ-ын гишүүн Б.Батзориг  \"Жетте майнинг” ХХК нь мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслөөр 800 сая төгрөг, \"Пример инвестмент групп” ХХК нь арьс ширний үйлдвэрийн төслөөр 900 сая төгрөг авсан байна. \"Пример инвестмент групп” ХХК нь барилга барьдаг. АН-ын засаглалын үед гэр хорооллын дахин төлөвөлөлтөөр нэлээн хэдэн бүсийг барилгажуулсан. Харин \"Жетте майнинг” ХХК нь Б.Жавхлангийн зөвлөх н.Эрдэнэцогт гэдэг хүний оролцоотой компани гэх мэдээлэл бий.
2018 оны зургадугаар сарын 8-нд ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 данснаас \"Пример инвестмент групп” ХХК руу \"Зээл олгов” гээд 900 сая төгрөг,  2018 оны наймдугаар сарын 17-нд \"Жетте майнинг” ХХК руу дээрх байдлаар 800 сая төгрөг тус тус шилжүүлжээ.
 
ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЛБА 
Эх сурвалж: \"Зууны мэдээ” сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

У.Хүрэлсүх: Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

Хүний эрхийн дэд хороо Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

Х.Нямбаатар: Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ

Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд