Нүүр / Сандаг Бямбацогт / С.Бямбацогт:Төрийн албаны тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол бүх насаар нь төрд ажиллах эрхийг нь хязгаарладаг

Сандаг Бямбацогт

  • 0
  • 612

С.Бямбацогт:Төрийн албаны тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол бүх насаар нь төрд ажиллах эрхийг нь хязгаарладаг

С.Бямбацогт:Төрийн албаны тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол бүх насаар нь төрд ажиллах эрхийг нь хязгаарладаг

\"\"
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт  Сонгуулийн тухай хуулийн талаар дэлгэрэнгүй ярилаа.Түүний ярьсныг бүрэн эхээр нь хүргэж байна.
\"Үндсэн хуулийн цэцийн 2008 оны шийдвэрт ялгүй байх гэдэг нь хүний эрх зөрчиж байна гэдэг дүгнэлт гарсан байдаг. Харин энэ удаагийн авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэнтэй холбоотой заалт бол хүний эрхтэй төдийлэн холбогдохгүй. УИХ-ын гишүүнд нэр дэвшихэд тавигдах шаардлага бол МУ-ын ҮХ-д тусгасны дагуу сонгуулийн насны 25-аас дээш настай иргэн байх гэх ганцхан зохицуулалттай. Үүнээс гадна УИХ-ын гишүүнд нэр дэвшигч болон төрийн албан хаагчдад тодорхой шалгуур шаардлага тавигддаг. Тухайлбал, Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагч нь авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод ял шийтгүүлсэн бол насан туршид нь төрд ажиллахыг нь хязгаарладаг. Тиймээс УИХ-ын гишүүдэд мөн адил энэ шаардлагыг тавих ёстой гэсэн саналыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын гишүүд гаргасан. Энэ саналыг УИХ дээр ярилцаж, олонх нь дэмжсэн учир баталлаа.
МУ-ын ҮХ-д УИХ-ын гишүүд хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх гэсэн заалт байхгүй. Харин энэ шаардлага сонгуулийн хуульд бий. Дээрх авилга, албан тушаалтай холбоотой шийдвэр бол яг л үүнтэй ижил гэж ойлгож болно. 2012, 2016 оны сонгуулиар сонгогчдын нэрсийн жагсаалтыг сонгуульд оролцож байгаа улс төрийн намуудад өгч байсан. Үүнийг иргэд хувийн нууцад хүндэтгэлгүй хандаж байна. Цаашид ямар нэгэн аюул учирвал яах вэ, бидний амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэдэг асуудал яригдаж байв. 2018 онд \"Улсын бүртгэлийн багц хууль” батлагдсан. Энэ хуульд иргэний хувийн мэдээлэл нууц байх ёстой гэж заасан. Тэгэхээр дараа дараагийн сонгуулийн үеэр энэ асуудлыг шийдвэрлэсэн гэж хэлж болно” гэсэн юм.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн \"Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тухай хууль өмнөх сонгуулийн тухай хуулиас тусгаарлаж гарч байгаагаар нэг онцлог. Өмнө нь бол УИХ-ын, Ерөнхийлөгчийн, орон нутгийн ИТХ-ын тухай гурван сонгуулийг нэг хуулиар зохицуулж байсан. Сая батлагдсан сонгуулийн хуулиар цаг хугацааны зөрчилтэй асуудал, хэрэгжих хугацааны заалтын асуудлыг маш тодорхой сараар нь зааж өгсөн. Жишээлбэл, УИХ-д гишүүн нэр дэвшигчийн үнэмлэх аваад дөрөв хоног хүлээдэг байсан бол нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс сонгуулийн сурталчилгааг эхлэх боломжтойгоор хуульчилсан. Мөн товлон заах, санал авах өдрийг хоёрдугаар сарын нэгнээс өмнө тодорхой болгохыг тус тус зааж, тусгасан юм.
Дараагийн нэг өөрчлөлт бол хандивын хэмжээнд орсон. Өмнөх хуульд хандив 93 сая, хуулийн этгээд 15 сая гэж байсныг иргэн 5 сая, хуулийн этгээд 20 хүртэлх сая төгрөгийн хандив өгөх боломжтой болгосон. Харин цахим бүртгэлтэй холбоотой асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хорооны саналаар тодорхой болгосон байгаа. Тухайлбал, нэр дэвшигчийн үнэмлэх авснаас хойш гурав хоногийн дотор ХХЗХороонд бүртгүүлж цахим орчинд сурталчилгаа явуулж болно. Олон нийтийн сүлжээнд бусдыг гүтгэх, доромжлох зэрэг хууль бус сурталчилгааг хийхгүй байхаар зохицуулсан байгаа.
Мөн намууд эвсэж сонгуульд оролцох боломжтой. Эвсэл нь сонгуулийн жилд хүчинтэй байна. Эвсэлд орсон намуудын олонх нь тарсан бол эвслийг тарсанд тооцно гэсэн заалтыг оруулж ирсэн байгаа. Гишүүдийн саналаар авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан, шүүхийн тогтоолоор тогтоогдсон хүмүүсийг сонгуульд оролцуулахгүй байх хориглох заалт орлоо. Харин сонгуулийн маргааныг шийдвэрлэх тухайд 10-аад байгууллага хуулиар хүлээсэн үүргийн дагуу зөрчил, маргааныг шийдвэрлэхээр орж байгаа. Санал тооллогын хувьд 2011 онд баталсан \"Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль”-д заасны дагуу явагдана. Үүнд хяналтын тооллогыг 50 хүртэлх хувь дээр хийхээр оруулж өгсөн байгаа. Маргаан шийдвэрлэх хугацаа дөрвөн жилийн хугацаатай байсан бол сонгуулийн жил дотор болсон. Харин сурталчилгааны хугацааг тойрог томорсонтой холбогдуулан 18 байсныг 22 болгосон байгаа. Олон мандаттай тойргоос 76 гишүүн сонгоно гэсэн тогтолцоо 1992 онд анх УИХ-ыг сонгохдоо хэрэглэж байсан. Энэ тогтолцоогоор явагдахыг сая хуульчилсан. Тойрог мандатын хувьд УИХ өөрөө тогтоол гаргаж хуваарилна. Саналын хуудас нэг л хуудас байх ба саналыг хүчинтэй болон хүчингүйд тооцох тусгай заалт байгаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар тойрогт мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө. Илүү болон дутуу тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно. Шилжилт хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нээр хязгаарлана. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа төрийн албан хаагчид 1 дүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгөх ёстой. Сонгогчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, сумдын хороод ажиллана. Харин гадаад улсад оршин сууж буй сонгогчдын саналыг энэ удаад авахгүй. Холимог тогтолцоогоор явуулах нөхцөлд авах боломжтой байсан. Бэхэн тэмдэглэгээг хэрэглэхгүй бөгөөд хурууны хээгээр тэмдэглэгээ хийнэ. Өмнөх сонгуулийн хуулиас энэ удаагийн сонгуулийн тухай хуулийн заалтууд илүү тодорхой болж сайжирсан.” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

“Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ногоон барилгын салбарынхан оролцлоо

УИХ-ын дарга Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сангийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлтийг Ерөнхий сайдад тавилаа

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг E-MONGOLIA системээр дамжуулан цахимаар хийдэг боллоо

Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ

Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ

Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн "БАЯРЫН ХУРАЛ" боллоо

Сэтгэл зүйн “THE TRAUMA” ОАУСК үзэгчдийн хүртээл боллоо

ШЕЗ-д дэвшигчдийн CV ба шүүхэд нүүрлэсэн аюул

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

ЭТТ: 448 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжааллаа

УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой

Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзлаа

Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцлоо

Н.Учрал: Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй

Г.Занданшатар:“Шинэ итгэл-Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ

Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ

Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой

Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна

COP17 арга хэмжээ нь Монголын бизнес эрхлэгчдэд дэлхийн тавцанд өөрсдийн нэр хүндийг нэмэгдүүлэх тавцан болно

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ

Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх III үе шатны төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал үргэлжилнэ

Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй

Ардын намаас Х.Булгантуяа, Ардчилсан намаас З.Нарантуяа нарыг “БУУЛГАСАН” нь албан тушаалын “тоглолт” улам ширүүсэж буйг илтгэнэ 

Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ

Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд