Энэ жилийн намрын ургац хураалтад оюутан залуус болон ажилгүй иргэдийг хамруулахыг зорьж буй билээ. Тодруулбал, энэ намрын ургац хураалтад МСҮТ-ийн суралцагчид их, дээд сургууль оюутан залуус, цэргийн алба хаагчид, сонсогч, ажил хайж буй иргэдийг ажиллуулах уриалгыг ХХААХҮЯ-наас гаргасан.
Энэ өдрийн байдлаар Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Дорнод, Хэнтий, Говьсүмбэр, Булган, Хөвсгөл, Увс, Сүхбаатар, Орхон, Өвөрхангай, Төв аймаг гэх 13 аймгаас нийт 7,308 ажиллах хүн, хүчний захиалгаа ирүүлжээ. Үүнээс гадна улсаас хүнсний талон авдаг амжиргааны түвшин доогуур иргэд намрын ургац хураалтад явах ажлын санал хүлээн авахгүй бол улсаас олгож буй хүнсний хангамжаас өрхийг нь хасахыг мэдэгдсэн.
Энэ жил ургацаа бүрэн хурааж авах уриалгад нэгдэж, газар тариалангийн салбарт ажиллах хүсэлтэй залуусыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Монголын залуучуудын холбооны дэргэдэх Хөдөлмөрийн бирж, захиалгаж, мөн 13 аймгийн агрономичтой холбогдон ажлын байрны тухай мэдээллээ авах боломжтой.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
