УИХ-ын намрын чуулан өчигдөр завсарллаа. Энэ үеэр чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар: "УИХ-ын намрын отгон чуулганаа өндөрлүүллээ. Энэ удаагийн чуулган 224 хууль, УИХ-ын 62 тогтоол баталлаа. Эдгээр батлагдсан хууль тогтоолууд шинэчлэл, өөрчлөлтийн чиг баримжаатай эрх зүйн шинэчлэлт хийсэн чуулган байлаа. Шинэчлэл бол хөдөлгөөн юм.
УИХ ард түмний засаглах эрхийг хангах, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, хэрэгжүүлэх гэсэн зорилтуудыг тавьж хэрэгжүүллээ. Монголчуудын хувьд эрүүл шударга нийгмийг цогцлоохын төлөөх их нүүдэл өрнөж байна. Уламжлал шинэчлэл хоёрын тэнцвэрийг олох, буруу зөвийн ялгааг таних, тогтолцоо засаглалын гажуудлыг арилгах, хулгайч хууль зөрчигчдийг илрүүлэх шүүн шийдэх зэргээр товчхондоо бол их өөрчлөлтөд тэмүүлсэн их хөдөлгөөн идэвхэжсэн цэгцрэх хөдөлгөөнийг бид туулж байна.
Эмх цэгцгүй бужигнаан, түжигнээнтэй ч энэ хөдөлгөөн бол эмх цэгцээ олж цэгцрэх үйл явц гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Жам ёсны энэ үйл явц улмаар манай улсын тогтвортой хөгжлийн суурь багана нь болно. Ардчилал улам хэрсүүжиж, төлөвшиж, төгөлдөржинө үр дүнд нь Монгол улс хүчирхэгжиж Монгол хүн бүр жаргалтай амьдрах нөхцөл бүрдэнэ. Саяхан бидний хүсэл төдий байсан зүйлс өнөөдөр бодит үр дүн боллоо.
Экспорт түүхэнд анх удаа 15.2 тэрбум долларт хүрч, төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум долларын ашигтай, валютын нөөц 5 тэрбум долларт хүрлээ. Улсын төсвийн орлого 35.6% буюу 6 их наяд төгрөгөөр өслөө. Эдийн засгийн өсөлт 6.9% хүрч нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5800 америк долларт хүрлээ. Зөвхөн тоон үзүүлэлтүүд бус хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоно" гэв.
Бэлтгэсэн: Т.Сарантуяа
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
