Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам 48 дахь өдрөө төлөвлөсний дагуу есдүгээр сарын 17-ны өдөр бариандаа орсон билээ.
Тэрбээр хэт холын зайн гүйлтийн замд наймдугаар сарын 1-ний өдөр гараанаас гарч, төлөвлөсөн хуваарийн дагуу өдөр бүр гүйсээр Монгол Улсын хойд хилийн багана болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэлх 1047 км замыг 48 хоногийн дотор туулан бариандаа орсон. Энэ үеэр түүнд Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд шагнал “Сүлдэт багана” дурсгалын цом, “Хилчний алдар-III” тэмдэг, нөхөн сэргээх эмчилгээнд зориулж таван сая төгрөгийн урамшуулал олголоо.

Like
0
Зөв
2
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
