• 0
  • 1402

Мал хулгайлсан бол тоо харгалзахгүйгээр хорих ял эдлүүлэхээр шинэ хуульд заажээ

Мал хулгайлсан бол тоо харгалзахгүйгээр хорих ял эдлүүлэхээр шинэ хуульд заажээ

УИХ эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэ өөрчлөлтийн амин сүнс нь малын хулгайтай тэмцэхэд чиглэлээ. Энэ өөрчлөлт орхоос өмнө малын хулгайтай тэмцэж байгаагүй гэсэн үг биш. Малын хулгайтай монголын цагдаа цаг үргэлж тэмцэж ирсэн. Гэхдээ 2015, 2017 онд эрүүгийн хуулийг шинэчлэн баталжээ. Энэ хуулийг 2017 оны долдугаар сарын 1-ээс мөрдөж эхэлсэн юм. Эрүүгийн хуулийн бусдын эд хөрөнгө (мал) -ийг хүч хэрэглэхгүйгээр, нууц (цөөн тооны мал хулгайлсан)-аар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх,  эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол  учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй гэж хуульчилжээ. Хуулийн энэ заалт 24 бог, найман бодоос доош тооны мал хулгайлсан “хулгайчид” хамаарна. Бусдын эд хөрөнгө (мал)-ийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон  бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ бол малын хулгайг хүндрүүлэх нэг нөхцөл.

Эрүүгийн хуулийн энэ заалт их орлого олж бага ялтай, бүр ялгүй үлдэх хуулийн боломжийг малын хулгайч нар олгожээ. Тэд цөөн тооны мал (бог 24-өөс, бод 8-аас доош)  хулгайлах болсон аж. Малын тоог хуульд тодорхой зааж өгсөн нь эдийн засгийн талыг нь тооцож үзээгүй орисон сул талтай болжээ. Эрүүгийн хууль (2017-7-1) мөрдөж эхэлснээс хойш авч үзэхэд, малын хулгайч нарын малчдад учруулсан хохирол тогтмол өссөн юм байна.  Ийм учраас нэр бүхий гишүү (24)-д эрүүгийн хуулийн дээрх заалтуудыг өөрчлөх ( хүндрүүлэх) төсөл бололвсруулан УИХ (2019-10-4)  -д өргөн барьсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийг эцэслэн батална.

Хуулийг хэлэлцэн батлах явцаас харвал малын хулгайчид ногдуулах хөнгөн (албадан ажил хийлгэх) ялыг хаслаа. Мөн 24 бог гэснийг найм богнайман бод гэснийг хоёр бод болгон өөрчиллөө. Одоо найман бог, хоёр бод хулгайлсан этгээдийг  зургаан сар зорчих эрх (2020-1-1 мөрдөгдөнө)-ийг хязгаарлах ( гэрт нь хорих)-аас эхлээд 5 жил хүртэл шоронд ял эдлүүлнэ. Түүнээс  дээш тооны мал хулгайлбал хүндрүүлэх нөхцөлөөр 2-8 жил хүртэл хорих ялтай. Эрүүгийн хууль  ( малын хулгайтай тэмцэх)-ийн ийм төслийг гишүүдийн олонх нь дэмжин хууль болгон баталлаа. Энэ бол малын хулгайн зөөлөн ялын бодлогоос УИХ татгалзаж байгааг харууллаа.   

Ер нь мал хулгайлсан бол тоо харгалзахгүйгээр хорих ял эдлүүлэхээр шинэ хуульд заажээ. Зохион байгуулалттай бүлэглэн болон давтан үйлдвэл 5-12 жилийн хорих ял ногдуулах юм байна. Мал хулгайлах гэмт хэрэгт ашигласан техник, тоног төхөөрөмжийг улсын орлого болгон хурааж авна. Мөн хулгайд малаа алдсан малчин хуучин эрүүгийн хуулиар эдийн засгийн хохирол буюу хулгайд алдсан малаа  мэргэшсэн аж ахуйн нэгж (үнэлгээний компани)-ээр үнэлүүлж байсан аж. Тэгвэл шинэ хуулиар малчин өөрөө малаа үнэлэх болно. Малын хулгайн улмаас 2018 онд нийгэмд 5,9 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж зарим эдийн засагч, судлаачид гаргасан байна. Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт айлын 44 үхрийг хоёр этгээд хөөж эзэнгүй хашаанд хашжээ. Хашаатай үхрээс долоон том гуна (4 дээш настай эр үхэр)-ыг машинтай этгээдүүд очиж төхөөрөөд баас (гүзээтэй)-ыг орхиод, махыг нь ачиж явсан талаар хоёр оны зааг дээр МҮОНТ мэдээлсэн (эрүүгийн хуулийн өөрчлөлт хэлэлцэж байхад) юм. Энэ үйлдлийг гүйцэтгсэн этгээд ( хулгайч)-үүд найман үхэр төхөөрсөн бол эрүүгийн хуулийн хуучин зохицуулалтаар малын хулгайн хүнд хэлбэрт багтах байв. Гэтэл тэд 7 бод (үхэр) төхөөрсөн учир гэмт үйлдлийг хөнгөлөх  боломжтой болно. Тэдний үйлдлийг ёс суртахууны доройтолд тооцож болно. Гэхдээ тэдийг нэг дор найман бод төхөөрөхгүй байгаагаас нь харвал малын хулгайч нар хууль, эрх зүйн мэдлэгтэйг харууллаа. УИХ-ын баталсан эрүүгийн хуулийн нэмэлтээр тэдний энэ гэмт үйлдлийг хүндрүүлэх боломжтой.

Эрүүгийн хуулиар одоо  малын хулгайн  хөнгөн нөхцөл гэж байна. Гэхдээ хорих ялаас чөлөөлөгдөхгүй. Малчин та бусдын малыг тууж дээрх шиг хулгайч нарын гарт хүргэж өгвөл малын хулгайн зохион байгуулалттай гэмт хэргийн оролцогч болон хувирна. Ийм гэмт хэргийн оролцогч хорих ялаас гадуур үлдэх боломж шинэчилсэн хуулиар байхгүй болсон.  Малын хулгайн ялын бодлого чангарлаа. Монгол улс 285 мянган малчин өрхтэй. Улсын хэмжээнд 2019 онд 70 сая 949 мянга 900 толгой мал тоолууллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

    Б.ДАШПҮРЭВ: Шатахуун импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай

    Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Н.Пүрэвцогт: Төрийн өмчийн 6 их сургуулийн суралцагчид харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгон судлах боломжтой боллоо

    Н.Пүрэвцогт: Төрийн өмчийн 6 их сургуулийн суралцагчид харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгон судлах боломжтой боллоо