"Оюуны ирээдүй цогцолбор" сургуулийн хичээлийн "А" байрны гадна талбайд 3x3 сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулагдлаа. Хаан банк түүхт 30 жилийнхээ ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхэд залуусын эрүүл мэнд, хүсэл мөрөөдлийг дэмжихэд бодит хөрөнгө оруулалт хийж Монгол орны 21 аймаг, нийслэлийн 2 дүүрэгт олон улсын стандартад нийцсэн резинэн зөөлөвчтэй шал, материал, тоноглолтой сагсны талбайг ийнхүү байгуулж байна. Шинээр байгуулсан сагсан бөмбөгийн талбайг өнөөдөр /2021.09.29/ Хаан банкны хамт олон багш сурагчид, аймаг орон нутгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. Цаашид талбайн арчлалт хамгаалалтыг ОИЦ сургууль хариуцсан авч явах юм.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, их спортод эх орноо төлөөлөх тамирчдын залгамж халааг бэлтгэх зорилгоор “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн"-д "Дархан-60” цогцолборыг байгуулахаар төлөвлөсөн. Тус цогцолборт сагсан бөмбөгийн 10 талбай байгуулагдана. Үүний 3 нь 3x3 сагсны талбай байх юм. Мөн экстрем спортын талбайнууд ч байгуулагдана.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
