Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн “Ботгоны хавцал’’ гэдэг газар “Пронтер” загварын ачааны автомашин замын хажуу руу онхолдож автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна. Тодруулбал, энэ сарын 29-ний өдрийн 09:00 цагт осол гарсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 50 км замыг туулан 10:20 цагт очиж 29 настай, эрэгтэй нь нас барсан байсныг цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн. Харин 43 настай, эрэгтэй нь автомашины төмөр хийцэд 2 хөл нь хавчуулагдсан байсныг 30 минут ажиллаж эсэн мэнд гарган Манхан сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
2
Уйтгартай
1
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
