Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэл өнөөдөр эхэлж байна. Гурван настай хүүхдүүдийг ирэх Пүрэв гариг хүртэл бүртгэх юм. Бүртгэлд хэд хэдэн заалтыг тусгасан байна.
Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сараас 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг л бүртгэнэ гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй аж. Оны өмнө буюу өнгөрсөн намар бүртгүүлсэн 2018 оны хүүхдүүдийн бүртгэл хийгдэхгүй байгаад эцэг эхчүүд бухимдаж байгаагаа илэрхийлжээ. Мөн бүртгэл автоматаар хаагдах учир хоцорсон тохиолдолд дахин бүртгүүлэх боломжгүй бөгөөд цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзаж бага бүлгийнхнийг хамруулна. Харин дунд ахлах бүлгийн хүүхдүүдийг нэмэлтээр бүртгэхдээ 2021-2022 оны хичээлийн жилд боловсролын салбарын мэдээллийн санд бүртгэгдсэн хүүхдийг хамруулах заалттай байгаа аж. Бүртгэл хаагдсаны дараа элсэлтийг цахимаар зохион байгуулах юм. Тухайлбал, хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах бөгөөд элсэлтийн мэдээ эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр очно. Хэрэв эцэг эх, асран хамгаалагч нь цахимаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн биеэр харьяа дүүргийн Боловсролын хэлтэс болон хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж бүртгүүлэх юм байна.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
