“ХЯЗГААРАА ТЭЛ” бизнес уулзалтад 30 гаруй салбарын 100 орчим бизнес эрхлэгчид оролцлоо

“ХЯЗГААРАА ТЭЛ” бизнес уулзалтад 30 гаруй салбарын 100 орчим бизнес эрхлэгчид оролцлоо

    УБ хот дахь Говь-Алтай аймгийн Монголын залуучуудын холбооноос бизнес эрхлэгчдийн “ХЯЗГААРАА ТЭЛ” эвент, уулзалтыг 2022 оны тавдугаар сарын 14-нд зохион байгууллаа. 

       Уг уулзалт Бизнес эрхлэгчдийг хооронд нь танилцуулах, хамтран ажиллах үүд хаалгыг нээх, бизнесийн хамтын өсөлтийг бий болгох, олон нийтэд бизнесээ сурталчлах, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, хамтдаа гарц шийдэл, боломжийг эрэлхийлэхэд чиглэсэн юм.

Уулзалтад Говь-Алтай аймаг болон Улаанбаатар хотод бизнесийн үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй салбарын 100 орчим бизнес эрхлэгчид оролцлоо.

   УБ хот дахь Говь-Алтай аймгийн Монголын залуучуудын холбооны тэргүүн Д.Нармандах нээж үг хэлэхдээ “Анх удаагаа Говь-Алтай аймгийн уугуул, суугуул, харьяат залуу бизнес эрхлэгч нар нэг дор уулзаж байна. Энэ бол бизнесийн хамтын түншлэлийг эхлүүлэх боломж бөгөөд бизнес эрхлэгчдийн нэгдлийг бий болгох эхлэл юм. Бусдынхаа бизнесийг дэмжиж, хамтарч, бизнесийн хамтрагчаа өргөжүүлэхэд “Хязгаараа тэл” уулзалтын зорилго чиглэж байгаа. Та бүхэндээ амжилт хүсье” хэмээн онцоллоо. 

“ХЯЗГААРАА ТЭЛ” эвент гурван үе шаттай болсон бөгөөд эхний үе болох хэлэлцүүлэгт үндсэн илтгэгч болон зочин илтгэгч нар урилгаар оролцон, тодорхой сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

    Хэлэлцүүлгийн нэгдүгээр хэсэгт “U” фильма уран бүтээлийн нэгдлийн захирал, МУСГЗ, жүжигчин Г.Ундармаа “Би хэрхэн ажилладаг вэ?” сэдвээр, Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Баасанбат “Бизнесийн эрх зүй, гэрээний маргаан” сэдвээр, МУИС-ийн багш, доктор, дэд профессор Г.Уянга “Энтрепренер ба Сайн сайхан” сэдвээр, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын ерөнхий зохицуулагч, сэтгүүлч Б.Баяртогтох “Эдийн засгийн дата, олон улс бүс нутаг дахь Монгол Улсын байр суурь” сэдвээр, Дэвшилтэт шинэ технологи, инновацийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Энхжаргал “Төр, хувийн түншлэл, худалдан авах ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, Төр.мн мэдээллийн сайтын захирал Б.Шүрэнцэцэг модератороор ажиллалаа. 

   Хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэгт Аксиом Инк ХХК-ийн захирал, СЭЗИС-ийн багш Б.Нандин-Эрдэнэ “Зан үйлийн гажуудлыг маркетингийн шийдвэр гаргалтад ашиглах нь” сэдвээр, Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч, зохиолч Б.Эрхэмбаяр “Бизнесийн эрсдэл, эрсдлийн менежмент” сэдвээр, Startup Marketing space ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ж.Золзаяа “Стартап эко систем” сэдвээр, Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Н.Амартүвшин “Говь-Алтайд хөгжүүлэх боломжтой бизнесийн салбарууд” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, сэтгүүлч Ц.Нарантунгалаг модератороор ажиллав.

Хэлэлцүүлгийн үеэр бизнес эрхлэгчид сонирхсон асуултандаа хариулт авсны зэрэгцээ илтгэгч нараас зөвлөгөө, мэдээлэл авч, санал бодлоо солилцон, амжилттай бизнесээ удирдаж буй МЕНТОР-уудтай чөлөөт ярилцлага өрнүүлээ.

   “ХЯЗГААРАА ТЭЛ” уулзалтын хоёр дахь үед бизнес эрхлэгчид нэрийн хуудсаа солилцон, хоорондоо танилцан, чөлөөт уулзалтыг хийсэн бол гурав дахь үе буюу ENTERTAINMENT арга хэмжээнд Найруулагч Д.Отгонбаяр, жүжигчин Г.Эзэнмөнх, дуучин О.Баяржаргал, дуучин Л.Сүхбаатар, дуучин Дүүриймаа, Монголиа энтертайнмент бүжгийн хамтлаг, Амьд хөгжмийн C Art хамтлаг, дуучин П.Баярцэнгэл нар хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүллээ. Мөн “Ирээдүй Алтай” ОЗХ-ны тэргүүн, “Нийтийн тооллын өмнөх Ирээдүй” номын зохиолч, сэтгүүлч Т.Сайхнаа мэндчилгээ дэвшүүлэн, бизнес эрхлэгчидэд амжилт хүссэн юм. 

“ХЯЗГААРАА ТЭЛ” уулзалтад Говь-Алтай аймгийн Монголын залуучуудын холбооны баг, хамт олон 1000 км-ын замыг туулан уулзалтад оролцсон бөгөөд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Залуусын цэцэрлэгт хүрээлэн, Залуусын гудамж төслөө танилцуулж нийт 105 мод /модны өндөр160-200см/, 30 мянган үрийг хамтдаа босгож чадлаа.

Уулзалтын ивээн тэтгэгчээр оролцсон Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, “Цагаан Алтай” ХХК-ийн захирал Б.Өсөхбаяр /5 сая төгрөг/, Эрдэнэ сумын уугуул Лед мастер эвэнт ХХК-ийн захирал С.Алтайбаяр /лед дэлгэц/ нарт талархал илэрхийлье.

’ХЯЗГААРАА ТЭЛ" энтрепренер, бизнес уулзалт 100 орчим бизнесмэн залуучуудыг нэгтгэж, хамтын хүч, оролцоог хангах эхлэлийг тавьж чадлаа. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 27 Зөв 2 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 4 Дуртай
Нийт сэтгэгдэл 8
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • peljee - 3 жил өмнө

    Nutriin min zaluus yamar ch tsarailag gegeeleg gerel tsatsruulsan humuus ve iluu oluullaa bolj nutgaa hugjuuleerei.

  • Болдоо - 3 жил өмнө

    Энэ Амкаа гээд нэг баагий хаанаас гэнэт гараад ирсэн хэн юм....

  • Супер арга хэмжээ боллоо.

  • Tuvshuu - 3 жил өмнө

    Mash huchtei negdel bii bolloo hamtdaa hyazgaaraa teltsgeey.

  • цээгий - 3 жил өмнө

    үнэхээр сайхан.

  • Зочин - 3 жил өмнө

    Mundag zaluuchuud bn lee amjilt husey.

  • Gerlee - 3 жил өмнө

    Super baisaan! Ihiig hiijbuteegeerei zaluusaa!Amjilt.

  • Зочин - 3 жил өмнө

    Нутгийн залуустаа амжилт хүсье. Мундаг байна.

  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улаанбаатар хотод  өдөртөө 19-21 градус дулаан байна

    Улаанбаатар хотод өдөртөө 19-21 градус дулаан байна