БНХАУ-аас шахмал түлш оруулж ирж, худалдан борлуулсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгвэл "Тавантолгой түлш" ХХК-аас "Импортоор түлш нийлүүлэх шаардлага байхгүй бөгөөд компанийн үйл ажиллагаа, 3000 ажилтны хөдөлмөрийг үнэгүйдүүлж харлуулсан мэдээлэл цацагдсан" хэмээн үзэж, өөрсдийн үйл ажиллагаагаа шалгуулах хүсэлтийг өнөөдөр /2022-11-30/ Тагнуулын ерөнхий газарт хүргүүллээ.
Түүнчлэн, тус компанийн хувьд өнгөрсөн зунаас эхлэн нийслэлд 97 байршилд 120 мянган тонн түлш нөөцөлсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 105 мянган тонн түлшний нөөцтэй байгаа юм. Аравдугаар сарын 1-нээс өнөөг хүртэл 111.245 тонн түлш худалдан борлуулжээ. Мөн үйлдвэрийн 14 шугам 24 цагаар ажиллаж хоногтоо 2500 тонн түлш үйлдвэрлэж байна.
Монгол Улсын хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбарын 100 жилийн хөгжлийн түүхийг бүтээлцсэн геологичид, уурхайчид, эрдэмтэн мэргэд,...
© 2013-2021