Нийслэлд хэсэгхэн зуур их хэмжээний цас ороход л автомашинууд хоорондоо ҮНСЭЛЦЭЖ, иргэд нь "ПИНГВИН АЛХАЛТ"-аар алхана. Заримдаа амжилт ололгүй халтирч унана.
Он солигдохын өмнөхөн Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболдыг "Давс бодисны тендерийг орхигдуулж, "НЭГ ТЭРБУМ" орчим төгрөг шамшигдуулсан" гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн.
Тэгвэл түүний оронд даваа гараг /2022.01.02/-ийн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр М.Баярааг томилсон юм. Тэрбээр УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ нийслэлийн өвөлжилтийн талаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэрээ "Нийслэлд замын цас цэвэрлэх чухал үүрэгтэй "ХОЁР МАШИН" байдаг ч дугуйгүй болж, "ХОЁР ЖИЛ" зогссон" гэсэн нь иргэдийн эгдүүцэлийг хүргэв. Түүнчлэн, "Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг "Энэ жилийн давс, бодис нь шороо, ус гэх гадны хольц ихтэй ирсэн нь хүндрэлтэй байна" хэмээв.
Нийслэлчүүд бид "Хонх нь дуугарахаар дамар нь таг"-ийн үлгэрээр явсаар байх уу... Цас цэвэрлэх машин нь байсан ч дугуйгүй. Халтиргаа арилгах нь давс, бодис нь байвч ус, шороотой...
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
1
Уйтгартай
1
Дуртай
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
