Замын-Үүдийн гаалийн газарт 12 нэр төрлийн, 4500 ширхэг баглаа боодолтой бараа мэдүүлснээс 408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завдсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлжээ. Нэг бүрийн онцгой татвар нь 44 000 төгрөг бөгөөд энэ нь улсын төсөвт орох 17.9 тэрбум төгрөгийн татвар аж.