Өнгөрсөн оны тавдугаар сараас эхэлсэн улс төрийн “ХАЛУУХАН” өдрүүдэд улс төрчид ус тосоороо ЯЛГАРЧ, нэг хэсэг нь “та минь ямар их удав аа” гэхчилэн хүний хайлан болж, нөгөө хэсэг нь огцроод орлогоо нотол гэж хатуу шүүмжлэн хоёр тал болж, хонь чоно дээрээ тулсан байдаг. Өнгөрснийг товчхон эргэн нэг санавал Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өөрт нь итгэл хүлээлгэхийг гишүүдийн дийлэнх олонх нь дэмжээгүй ч “БАТНЫ 30” нь түүнийг дэмжиж саналаа өгсөн ч амжилтыг эс олов.
Тэд 30 “Оюук”-ын фракцынхан. Намын дарга, Ерөнхий сайд байхад нь зарим нь түшиж, зарим нь түгжилдэж, нөгөө хэсэг нь, “аялдан дагалдсан”, цөөн хэсэг нь үнэнч нөхдүүд. Гэхдээ “БАТНЫ-30” гэдэгт багтана аа.
Тэгвэл шинэ он ч гарч, ирэх хаврын улс төрийн синдром ч эхлэх нь.
Экс Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д “БАТНЫ-30” гишүүнээ урьж “нууц” уулзалт хийх тухай бор шувуу Тусгаар тогтнолын ордоноос нислээ.
Ингэхдээ Монгол Улсын Засийн газрыг ГАНХУУЛАХ “тактик” боловсруулах тухай ч жиг жуг ярина лээ.
Чуулган ч амарсан дээр, сар шинийн баяр ч ойртож, олны анхаарал өөр тийш нь хандсан энэ үед сэм сэмхэн уулзалтыг хэдэнтээ хийчих нь дээр л дээ. Тиймээс хил давж “нууц” уулзалт хийх нь...
Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
