Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Замын-Үүд суманд ажиллах үеэрээ авто замын боомтын зорчигч тээврийн цогцолбор болон ачаа тээвэр хилээр нэвтрүүлж буй үйл явцтай танилцлаа. Авто замын боомтын цогцолбор 2023 онд ашиглалтад орсноор нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгджээ.
Цахим шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн оны тавдугаар сараас цахим гарцтай болж, өдөрт 450 орчим хүн цахим гарцаар нэвтэрч, нэг шалгагчид ногдох ачаалал буурчээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар, “Хил, гаалийн ажилтнуудыг сэлгэж ажиллуулах бодлого баримтална. Жишээлбэл, Замын-Үүдийн ачаа тээврийн хэсгийн рентгенд таван хүн ээлжээр ажиллаж буй нь тун хангалтгүй. 15-20 хүн бэлтгэж, сэлгэн ажиллуулах шаардлагатай” гэж хэллээ.
Мөн Монгол Улсын ачаа эргэлтийн 70 гаруй хувь нь Замын-Үүд боомтоор дамжин өнгөрдөг. Жилээс жилд суурьшил нэмэгдэж, барилгажилт ч эрчимтэй өрнөж буй.
Тиймээс худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлэх шаардлага үүссэн ч ажил удаашралтай байгаад Ерөнхий сайд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн Замын-Үүд суманд асар их боломж бий. Гэвч замбараагүй, эмх цэгцгүйгээс боломжоо ашиглаж чадахгүй байна. Цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж, үүднээсээ эмх цэгцийг бий болгож, хөгжлийг түргэтгэнэ гэлээ.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
