Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Цагааннуур сум, Хатгал тосгон чиглэлийн байгалийн үзэсгэлэнт газруудыг зорих дотоод, гадаадын аялагч иргэдийн цуваа сүүлийн өдрүүдэд эрс ихсэж байна.
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 10-нд Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас баруун зүгт 20 км, аймгийн төвөөс хойд зүгт 223км-т/ "Дээд цагаан нуур"-т автомашин цөмөрч орсон дуудлага бүртгэгдлээ.
Иймд аялагч амрагч иргэд та бүхнийг:
Гол мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон ч нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байгаа цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байх,
Цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг албаны эх сурвалжаас авах, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах
Явах чиглэлийн зам маршрутыг сайтар судлах, автомашин техник хэрэгслийн бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, өөрийн болон бусдын амь насанд хохирол учруулах алхам хийхгүй байх,
Төөрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх баталгаат зам гүүр, гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
