Ажлын хэсэг нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль дээр ажиллалаа

Ажлын хэсэг нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль дээр ажиллалаа

  Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан Боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, УИХ-ын гишүүн А.Ундраа нар өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль дээр ажиллалаа.

  Энэ үеэрээ тус сургуулийн орчин нөхцөл, сургалтын үйл ажиллагаатай танилцаж, багш ажилчид болон сурагчдад тулгамдаж буй асуудлыг сонслоо. Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль 1978 оноос үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд энэ хичээлийн жилд 3644 сурагчтай хичээллэж байна. Бага анги 42-44 сурагчтай бол ахлах анги 39 сурагчтайгаар хичээллэж байна. Хүүхэд хамгааллын асуудлаар ажлын хэсэг байгуулж, менежменттэйгээр ажилласны үр дүнд тодорхой ахиц гарсан талаараа сургуулийн захирал Л.Цэнгэлмаа танилцууллаа. Мөн тэрбээр хүний нөөц, багшийн хомсдолоос үүдэлтэй хүндрэл бэрхшээл учирч буй талаар дурдав.

  Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адьяасүрэн дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 27 нийт 54 сургууль үйл ажиллагаа эрхэлж байна. Үндсэн 2471 багштай. Хоёрдугаар сургуулийн хувьд Элсэлтийн ерөнхий шалгалтын хорооны дундаж оноо огцом өсөж, байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр тэргүүлдэг гэдгийг онцлон дурдлаа. Мөн хамран сургах болон, зарим сургуулийн барилга байгууламжийн талаар мэдээлэл хүргэв.

  УИХ-ын гишүүн А.Ундраа тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн орох гарах гарц болон тэдгээр хүүхдүүдтэй ажиллах багш, боловсон хүчний хүрэлцээ муу байгааг дурдав. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн орчны дотоод агаарын чанарын асуудал, анги танхимын засварын дараах будагны үнэр, барилгын материалын чанарт онцгой анхаарах нь зүйтэй гэв. Барилгын норм, дүрэм, стандартад өөрчлөлт оруулах зэрэг асуудлууд байгааг мөн дурдлаа.

  Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах ахлах ангийн сурагчидтай уулзан мэргэжил сонголтын талаар болон сургуулийн орчинд тулгамдаж буй асуудал, сургалтын талаар ярилцаж, санал солилцсон бөгөөд сурагчдын зүгээс анги танхимын хүрэлцээ, ширээ сандал, техник хэрэгслийн дутагдал, спорт заалны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуухыг айл өрхүүдэд суурилуулж байна

    Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын өргөтгөл барихад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэлээ

    МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн хүндэт иргэн боллоо

    Ажлын хэсэг нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль дээр ажиллалаа

    Н.Учрал: Монгол Улсын хувьд Евразийн зах зээлд нэвтрэхэд тулгамдаж буй тарифын бус саад тотгорыг цаг алдалгүй бууруулах, шийдвэрлэх шаардлагатай байна

    Л.Өлзийсайхан: Хуулийн төсөл боловсруулах нь тухайн улс орны хөгжил, ард түмний аж амьдралын онцлог, соёлд нийцсэн байх наад захын шалгууртай

    Монгол улсын ерөнхий сайд Г.Занданшатар “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ийн конвейерийн нээлтэд оролцлоо

    Нийслэлийн Засаг даргын тамгын газар Монголын сайн дурынхны төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    Монголын гүйлтийн замын тамирчид олимпын спринт төрөлд өнөөдөр өрсөлдөнө

    Сар шинийн баярт зориулсан ахмадын барилдаанд Дархан аварга А.Сүхбат түрүүлж, 56 дахь түрүүгээ хүртлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав

    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    Э.Батшугар: Уул уурхайг түшиглэсэн хиймэл оюуныг хөгжүүлэх нь Монгол Улсын давуу тал

    "СУРГУУЛИЙН ЭРГҮҮЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ"-д өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ

    2026 оны төсвийн жилд хүний хөгжлийг бодлогын цөмд тавих, эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилт дэвшүүлэв

    Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ

    УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

    Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын нөлөөгөөр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ

    Б.ДАШПҮРЭВ: Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг өрнүүлнэ

    Г.ДАМДИННЯМ: Ашигт малтмалын тухай хуулийн 50 хувьд өөрчлөлт орно

    Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа

    Гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох "минимал дээл" шоу боллоо

    “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн дүрэмд өөрчлөлт орууллаа

    Өмнөговь аймаг шатрын сургалтын багш нараа бэлджээ

    УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

    Г.Занданшатар: АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг Өмнөговийн хилийн бүсэд ажиллуулна

    Монголын анхны ингэний ферм сүү, сүүн бүтээгдэхүүнээ дэлхийд таниулах зорилго өвөртөлжээ

    Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн хүндэт иргэн боллоо

    МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн хүндэт иргэн боллоо