Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын өргөтгөл барихад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэлээ

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын өргөтгөл барихад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэлээ

  Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн зүүн бүсийн аймгуудаар ажиллаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, эмч ажилтантай уулзаж, эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудын  талаар санал хүсэлтийг сонсов. Энэ үеэр аймаг, орон нутагт хэрэгжүүлэх томоохон хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, бодлого шийдвэрүүдийн талаар салбарынханд дэлгэрэнгүй танилцуулж, нээлттэй ярилцлаа.

 Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат эрүүл мэндийн салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын талаар танилцуулсан ба сүүлийн таван жилийн хугацаанд 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Тухайлбал, 3.4 тэрбум төгрөгөөр бүх эрүүл мэндийн байгууллагуудыг туулах чадвартай автомашинаар хангасан. Жил бүр 20 сая төгрөгөөр нэн шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж нийт 23 сувилагч бэлтгэсэн ба энэ онд 15 сувилагч бэлтгэж байгаа аж. Мөн энэ онд орон нутгийн төсвийн 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баруун - Урт суманд шинээр өрхийн эмнэлгийн барилга барихаар болжээ.


  Сүхбаатар аймгийн хэмжээнд 71 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа ба нийт 881 эмч ажилтан ажиллаж байна.  Тус аймгийн нэгдсэн эмнэлэг одоогийн байдлаар 310 эмч ажилтантайгаар лавлагаа шатлалын, зарим төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор мэс заслын тусламж үйлчилгээний төрлөө нэмэгдүүлэн ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн газрын дарга М.Дэлхийцэцэг танилцуулав. Өнгөрсөн онд хавдрын мэс засал тэр дундаа элэг, ходоодны мэс засал хийхээр эмч мэргэжилтнүүдээ бэлтгэн, тоног төхөөрөмжийн бэлэн байдлаа хангасан байна. Мөн 2025 оны арванхоёрдугаар сард нүдний болорын мэс заслыг аймагтаа хийж одоогийн байдлаар 11 хүнд болор солих мэс засал хийж, хараа нь 100 хувь сэргэсэн байна. Цаашлаад энэ оны эхний улиралд багтан элэг, цөсний хавдрын мэс заслыг нутагшуулахаар ХСҮТ-д эмч нараа багаар нь сургаад иржээ. Энэ хүрээнд нэгдсэн эмнэлгийн барилгын гадна фасад дулаалга болон өргөтгөл барих ажил нэн шаардлагатай байгаа талаар хэлэв.


  Мөн улаанбурхан өвчний халдвар сүүлийн гурван сарын хугацаанд тус аймагт бүртгэгдээгүй, нэмэлт дархлаажуулалт 54 хувьтай үргэлжилж байгаа бол умайн хүзүүн хорт хавдраас урьдчилан сэргийлэх хүний папиллома вирусийн эсрэг  дархлаажуулалт 74 хувьтай буюу бусад аймгуудаас дээгүүрт яваа талаар танилцуулав.

  Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Орон нутгийнхаа эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтуудыг тасралтгүй хийж байгаа аймгийн засаг даргад талархал илэрхийлэв. Мөн нийгмийн эрүүл мэндийн хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд дархлаажуулалтыг амжилттай зохион байгуулж, өндөр хамрагдалтай, улаанбурхан өвчнийг хүндрэл, эндэгдэлгүй даван туулж буйд эрүүл мэндийн салбарын хамт олны хичээл зүтгэлийг сайшаав.


Аймгийн эрүүл мэндийн салбарын жилийн төсөв нь 37 тэрбум байдаг. Тэгвэл хоёр жилийн хугацаанд ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж, дээр дурдагдсан шаардлагатай тоног төхөөрөмж, барилгын засвар шинэчлэл, өргөтгөлийг шийдвэрлэнэ гэдгийг ярианы эхэнд онцлов.  


  Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр аймаг, орон нутгийн эрүүл мэндийн салбарт урьд өмнө нь хийгдэж байгаагүй томоохон хөрөнгө оруулалт хийгдэх ба энэ хүрээнд тус аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтөл барих асуудлыг шийдвэрлэсэн болохоо дуулгалаа. Шинэ өргөтгөлд зүрхний төв, эрчимт эмчилгээ, мэс заслын төрөлжсөн тусламж үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой байхаар шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр хангаж, хүний нөөцийг чадавхжуулна. Үр дүнд нь хүнд өвчтэй, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг орон нутагтаа түргэн шуурхай, чанартай үзүүлдэг болох юм. 


   Монгол Улсын боомтын нэвтрэх чадварыг сайжруулах бодлогын хүрээнд тус аймгийн Эрдэнэцагаан сумын эрүүл мэндийн төвийг шинээр барих хөрөнгө оруулалтыг уг төслийн хүрээнд шийдвэрлэв. Үүнээс гадна нэн шаардлагатай байгаа зарим багаж, тоног төхөөрөмжийг ойрын хугацаанд шийдвэрлэн ажиллахаар холбогдох газрын дарга нарт үүрэг болгов.  

  Тус аймгийн нэгдсэн эмнэлэг өнгөрсөн жилд 127 мянган амбулаторийн, 8424 хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлж, 6623 яаралтай тусламжийн дуудлага хүлээн авчээ. Амбулаторийн тусламж үйлчилгээний төрлөө нэмэгдүүлэн хүүхдийн зүрх судас, мэдрэл, сэтгэцийн үзлэг хийдэг болсноор хэвтэн эмчлүүлэх орны ачаалал буурчээ. Эрүүл мэндийн яамны бодлого чиглэлтэй уялдуулан 2026 онд яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэс заслын цогц тусламж үйлчилгээгээ өргөжүүлэн, хавдрын хими эмчилгээг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа талаараа  нэгдсэн эмнэлгийн дарга Г.Ариунаа хэлсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуухыг айл өрхүүдэд суурилуулж байна

    Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын өргөтгөл барихад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэлээ

    МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн хүндэт иргэн боллоо

    Ажлын хэсэг нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль дээр ажиллалаа

    Н.Учрал: Монгол Улсын хувьд Евразийн зах зээлд нэвтрэхэд тулгамдаж буй тарифын бус саад тотгорыг цаг алдалгүй бууруулах, шийдвэрлэх шаардлагатай байна

    Л.Өлзийсайхан: Хуулийн төсөл боловсруулах нь тухайн улс орны хөгжил, ард түмний аж амьдралын онцлог, соёлд нийцсэн байх наад захын шалгууртай

    Монгол улсын ерөнхий сайд Г.Занданшатар “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ийн конвейерийн нээлтэд оролцлоо

    Нийслэлийн Засаг даргын тамгын газар Монголын сайн дурынхны төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    Монголын гүйлтийн замын тамирчид олимпын спринт төрөлд өнөөдөр өрсөлдөнө

    Сар шинийн баярт зориулсан ахмадын барилдаанд Дархан аварга А.Сүхбат түрүүлж, 56 дахь түрүүгээ хүртлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав

    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    Э.Батшугар: Уул уурхайг түшиглэсэн хиймэл оюуныг хөгжүүлэх нь Монгол Улсын давуу тал

    "СУРГУУЛИЙН ЭРГҮҮЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ"-д өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ

    2026 оны төсвийн жилд хүний хөгжлийг бодлогын цөмд тавих, эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилт дэвшүүлэв

    Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ

    УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

    Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын нөлөөгөөр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ

    Б.ДАШПҮРЭВ: Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг өрнүүлнэ

    Г.ДАМДИННЯМ: Ашигт малтмалын тухай хуулийн 50 хувьд өөрчлөлт орно

    Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа

    Гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох "минимал дээл" шоу боллоо

    “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн дүрэмд өөрчлөлт орууллаа

    Өмнөговь аймаг шатрын сургалтын багш нараа бэлджээ

    УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

    Г.Занданшатар: АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг Өмнөговийн хилийн бүсэд ажиллуулна

    Монголын анхны ингэний ферм сүү, сүүн бүтээгдэхүүнээ дэлхийд таниулах зорилго өвөртөлжээ

    Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуухыг айл өрхүүдэд суурилуулж байна

    Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуухыг айл өрхүүдэд суурилуулж байна