Уран нугараач, циркийн урлагт 27 дахь жилдээ ажиллаж, Эх орныхоо нэрийг олон улсын тавцанд цуурайтуулж яваа залуу уран бүтээлч МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн 43 дахь ХҮНДЭТ ИРГЭН боллоо.
МУГЖ Э.Лхагва-Очир нь 1987 онд Налайх дүүрэгт төрж өсөн, 9 настайгаасаа Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Т.Цэнд-Аюуш багшийн гарын шавь болон уран нугаралт, тэнцвэрийн урлагаар хичээллэж эхэлсэн.
МУГЖ Э.Лхагва-Очир нь Монгол улсаа төлөөлж 30 орны 300 гаруй хотоор 10 мянга орчим тоглолтыг толилуулсан байна.

-Монакогийн олон улсын циркийн сургуулиудын 16 дахь удаагийн "Première Rampe" тэмцээний Хүрэл цомын эзэн
-”Хюэ" олон улсын соёлын наадмын тусгай шагналт
-Олон улсын циркийн Алтан цомын эзэн
-Итали, Лиана Орфейн нэрэмжит олон улсын циркийн 29 дэх удаагийн мөнгөн цомын эзэн
-Франц, Гренобль, Овернь-Рона-Альп Изерийн циркийн 23 дахь удаагийн наадмын “Golden Star" шагналт гээд түүний алдар гавьяаг тоочоод баршгүй юм.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан баяр хүргэн МУГЖ, Налайх дүүргийн ХҮНДЭТ ИРГЭН уран нугараач Э.Лхагва-Очирын хамт суралцаж төгссөн “Эрдмийн Оргил” Цогцолбор сургуулийн хүүхэд багачуудтай уулзаж, халуун дотно яриа өрнүүллээ.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Н.Учрал: Монгол Улсын хувьд Евразийн зах зээлд нэвтрэхэд тулгамдаж буй тарифын бус саад тотгорыг цаг алдалгүй бууруулах, шийдвэрлэх шаардлагатай байна
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
