• 1
  • 117

Б.Баасандорж: Энэ хуулиар нийгэмд үүсээд буй олон асуудал, бухимдлыг шийдвэрлэхийг зорьж байна

Б.Баасандорж: Энэ хуулиар нийгэмд үүсээд буй олон асуудал, бухимдлыг шийдвэрлэхийг зорьж байна

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б . Баасандоржтой ярилцлаа.

-“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль ” нэрээ өөрчилж “Нийтийн мэдээллийн тухай хууль” болж байна. Энэ хуулийг яагаад өөрчлөх болсон талаар ярилцлагаа эхэлье?

 -Энэ хуулийг шинэчлэн боловсруулах олон хүчин зүйл байсан. Нэгдүгээрт, УИХ-аас баталсан бодлогын баримт бичгүүд болон “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг бэхжүүлэх, хүний хувийн мэдээлэл хамгаалах, мэдээллийн аюулгүй байдал хангах, цахим гарын үсэг хэрэглэхтэй холбоотой цахим засаглалыг дэмжсэн хууль тогтоомжийг боловсруулж батлуулахаар заасны дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийг бий болгох замаар төрийн үйлажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох, эрх зүйн хувьд тодорхой, ойлгомжтой болгох зорилгоор уг хуулийн төслийг боловсруулаад байна. Үндсэн хуульд заасан иргэний мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг УИХ-аас 2011 онд баталсан. Цахим технологи, нийгэм эдийн засгийн хэрэгцээ шаардлагыг дагаад уг хуулийн үзэл баримтлал, агуулгыг өөрчилж шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсон. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны цахимжилт эрчимжиж, технологи нэвтрүүлэх ажил Засгийн газрын тогтоолоор хэрэгжиж, ахицтай байгаа ч хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн уялдаа сул, мэдээллийн технологийн сонголт, хоорондын нийцэл, санхүү, эдийн засгийн үр ашгийн байдлыг үнэлж, дүгнэх болон мэдээллийн сангийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх ажиллагаа хийгдэхгүй байгаа нь эрх зүйн орчны хувьд учир дутагдалтай байгаа. Тиймээс бид энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа эрх зүйн болон практик хэрэгцээ шаардлага, судалгаа, тайлан, зөвлөмжид тулгуурлан зарчмын шинжтэй томоохон зохицуулалтуудыг тусгаж, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр, Нийтийн мэдээллийн тухай хууль нэртэйгээр өөрчлөн найруулсан. Ер одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар төрийн байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөцийн мэдээллийг ил тод байлгах асуудлыг, Шилэн дансны тухай хуулиар төрийн байгууллагуудын төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, тэдгээртэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй байх харилцааг л зохицуулсан байдаг. Үүнийг судалгааны байгууллагууд ч нотолж байгаа.

-Тэгэхээр хэрэгжилтийн хувьд учир дутагдалтай байна гэсэн үг үү?

 -Тийм ээ. Хэрэгжилтийн хувьд учир дутагдалтайгаас гадна агуулгын хувьд бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжгүй байна гэсэн дүгнэлтүүд гарсан байдаг. Түүнээс гадна Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар мэдээллийн сан, цахим системтэй холбоотой зохицуулалтуудыг тусгасан 150 гаруй хууль тогтоомж байна. Энэ нь зөвхөн мэдээллийн сан бүрдүүлэх харилцааг л зохицуулсан байдаг. Харин мэдээллийн санг үүсгэх, бүрдүүлэх эрх бүхий этгээд, нэгдсэн бүртгэл хяналтад байх гэх мэт бусад харилцааг өнөөдрийг хүртэл хангалттай зохицуулсан эрх зүйн орчин байхгүй нь ижил мэдээллийн сан хоёр байгууллага дээр давхардан үүсэх, мэдээллүүд нь зөрөх, төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гардаг лавлагаа, тодорхойлолт болон бусад цахим баримт бичгийг байгууллагууд хүлээн зөвшөөрөхгүй, шүүх нотлох баримтаар үнэлэхгүй байгаа нь иргэн, хуулийн этгээдэд чирэгдэл учруулж, цаашлаад хуульчдын дунд маргаан дагуулах зэрэг эргэлзээтэй олон асуудлыг үүсгэсэн. Ийм учраас хууль санаачлагчдын зүгээс тус хуулийн төслийг боловсруулж, энэ мэтчилэн нийгэмд үүсээд байгаа олон асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна.

 -Хэрэв уг хууль батлагдвал нийгэмд болоод иргэдэд ямар давуу талууд үүсэх вэ?

 -Мэдээж хуулийн төслийн гол үзэл баримтлал хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийг бий болгох замаар төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилготой. Энэ нь миний дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэх, нөгөө талаас нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх олон талын ач холбогдолтой. Тухайлбал,тус хуулийн төслөөр төрөөс нээлттэй байлгах мэдээллийг нэмэгдүүлж байгаа бөгөөд төрийн үйл ажиллагаа, салбаруудын мэдээлэл ил тод, нээлттэй байх нь иргэний мэдээлэл авах эрх хангагдахаас гадна төрийн үйл ажиллагаанд иргэд, олон нийт хяналт тавих, иргэд төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломж нэмэгдэнэ. Тэгвэл төрийн байгууллагуудын хувьд төрийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж үйл ажиллагааны шинэчлэл, инноваци, мэдээллийн систем, тооцоолон бодох техник хэрэгслийн нөөцийн удирдлага, төлөвлөлт сайжирна. Төрийн мэдээллийн сан, системийн төлөвлөлт, үнэ цэнэ, чадавх өсч, хариуцлага, ил тод байдал дээшилнэ гэж үзэж байгаа. Харин Монгол Улсын хувьд хөгжлийн олон улсын түвшний үзүүлэлт, тодруулбал, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргадаг засаглалын индекс, цахим засгийн хөгжлийн индекс, Транспаренси байгууллагаас гаргадаг авлигын индекс, Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг өрсөлдөх чадварын индексийн үзүүлэлт сайжирч олон улсад эзлэх байр суурь, нэр хүнд өснө. Цаашлаад төрийн байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулснаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд дахин инженерчлэлийг хэрэгжүүлж, удирдлагын шинэчлэл, мэдээлэлд суурилсан эдийн засгийн шинэ салбар үүсэн хөгжих боломж нэмэгдэх учиртай.

 -Уг хуулиар таван чиглэлийн 67 мэдээллийг нээлттэй болгоно гэж байгаа. Ямар таван чиглэл багтаж байна вэ?

-Таван чиглэлийн 67 төрлийн багц мэдээллийг нээлттэй байхаар тусгаж өгсөн. Тодруулбал, хуулийн төслийн наймдугаар зүйлд мэдээлэл хариуцагчийн заавал ил тод, нээлттэй байлгах мэдээллүүдийг тодорхой зааж өгсөн байгаа. Нэгдүгээрт, мэдээлэл хариуцагч өөрийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын мэдээлэл, хоёрдугаарт, мэдээлэл хариуцагч өөрийн хүний нөөцийн талаарх мэдээлэл, гуравдугаарт, мэдээлэл хариуцагч төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээлэл, дөрөвдүгээрт, мэдээлэл хариуцагч хуульд заасан чиг үүргийн хүрээнд үзүүлж байгаа үйлчилгээний талаарх мэдээлэл, тавдугаарт мэдээлэл хариуцагч өөрийн эрхлэх асуудлын хүрээний оюуны өмч,эзэмшиж буй газрын болон хувь хүнийг тодорхойлох боломжгүй, нээлттэй байлгах 67 төрлийн мэдээллийг заавал ил тод, нээлттэй байлгахаар хуулийн төсөлд тусгаад байна. Тухайлбал, мэдээлэл хариуцагчид байгаа буюу нийтийн мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилж тусгасан. Хаалттай мэдээлэл гэж төрийн нууц болон хуулиар хаалттай гэж тогтоосон мэдээллийг, хязгаарлалттаймэдээлэл гэдэг нь хандах, ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосныг, өөрөөр хэлбэл хүн, хуулийн этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр хандаж, ашиглаж болох мэдээлэл болон албаны нууцад хамаарах мэдээлэл байхаар зохицуулж өглөө. Нээлттэй 67 төрлийн мэдээлэл, хуулийн зохицуулалтийг нэг бүрчлэн дурдвал бидний цаг хүрэлцэхгүй байх. Тиймээс шаардлагатай бол манай яамны вэб сайтаас, мөн олон нийтийн сүлжээнээс хуулийн төслийг илүү дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой.

-Нийтийн мэдээллийн хуулиар мэдээллийг хаалттай, нээлттэй, хязгаартай гэж хуваасан гэсэн. Энэ нь ямар учиртай вэ. Хаалттай, хязгаартай гэдэгт ямар мэдээллүүдийг оруулах юм?

-Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын буюу нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд нийтийн мэдээлэл гэдэгт ямар мэдээллүүд байх вэ, түүний ангилал ямар байх, мэдээлэл хариуцагчаас ил тод, нээлттэй байлгахмэдээллүүд, тэдгээрийг байршуулан ил тод байлгах цахим хуудсыг хөтөлж, иргэдийг мэдээллээр хангах боломжийг бүрдүүлэхэд тавих шаардлага, мөн хязгаарлалттай, хаалттай мэдээлэл, тэдгээртэй холбогдох зохицуулалт, нийтийн мэдээллийн дэд бүтцийн зохицуулалт гэх мэт харилцааг олон талаас нь харж, бүрэн зохицуулахыг зорилоо. Таны сая асуусан мэдээллийн ангилал. Энэ бол бас нэг чухал ойлголт. Энэ ангилал буюу төрөл нь тухайн мэдээллийг мэдээллийн эзэн, хариуцагч, үйлчилгээ үзүүлэгч этгээдүүд хэрхэн ашиглах вэ гэдэг зохицуулалтаараа ялгарч байгаагаараа онцлогтой. Мөн түрүүн хөндсөн нээлттэй мэдээллийг тодруулж хэлье. Юу гэхээр уг мэдээллийг иргэн Үндсэнхуульдзаасанмэдээлэл олж авах эрхийнхээ хүрээнд аль ч мэдээлэл хариуцагчаас нээлттэй, шууд гар гуулж авах бүрэн эрхтэй. Хувь хүн, хуулийн этгээд өөрийнхөө хувийн болон бизнесийн нууц, хамгаалах шаардлагтай мэдээллээ зөвхөн өөрийн зөвшөөрснөөр бусад этгээдэд ашиглах, хадгалах, цуглуулах, дамжуулах эрх үүснэ. Үүнийг хязгаартай мэдээлэл гэж ойлгох хэрэгтэй. Харин хуулийн төслийн 10 дугаар зүйлд хаалттай мэдээллийг тодорхойлож өгсөн. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн13дугаарзүйлдтөрийн нууцад оруулах мэдээллийг зааж өгсөн байдаг. 2018 онд УИХ-аар баталсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.3-д заасан мэдээллүүд хаалттай байна. Тодруулбал, хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээний мэдээлэл, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуультай холбоотой зарим мэдээлэл гэх мэт байдаг. Мөн хуулиар хаалттай байхаар заасан бусад мэдээллийг хаалттай мэдээлэлд оруулна гэж төсөлд тусгасан байгаа. Дээрх хоёр төрлөөс бусад бүх мэдээлэл нээлттэй байж иргэн, хуулийн эт гээдийн мэдээлэл олж авах эрхийг хангах ёстой гэсэн агуулгаар мэдээллийн ангиллыг тусгайлан зааж өгсөн.

 -Хүний хувийн мэдээллийг төрийн байгууллага болон хувийн хэвшлийн байгууллага хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал маш учир дутагдалтай байсаар ирсэн. Одоо хэрхэн хамгаалахаар хуульд тусгав?

-Хүн, хуулийн этгээд өөрийнхөө хувийн болон бизнесийн нууц, хамгаалах шаардлагтаймэдээллээзөвхөн өөрөө зөвшөөрснөөр бусад этгээдэд ашиглах, хадгалах, цуглуулах, дамжуулах эрх үүснэ гэдгийг дээр хэлсэн. Энэ нь хамгаалах маш чухал үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл хүн, хуулийн этгээдийн аливаа мэдээлэлд өөрийнх нь зөвшөөрөл гүй хандаж болохгүй л гэсэн үг. Харин мэдээллийг харж, ашиглаж, өөрчилж, дамжуулж байгаа тохиолдол бүрт мэдээллийн эзэнд заавал мэдэгддэг системтэй байх ёстой. Уг систем нь албан тушаалтан, ажилтны оролцоогүйгээр ажилладаг байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Хуулийн төслийн 18.4.5-д мэдэгдэл хүргэх системтэй байх талаар тусгайлан тусгаж өгсөн.

 -Нээлттэй мэдээллийг төлбөртэй болгох талаар судалж байгаа юм билээ. Энэ тухайд. Ямар мэдээллээс нь хамаарч үнэ ханш тогтоох юм уу?

-Хуулийн төслийн наймдугаар зүйлд заасан нээлттэй мэдээлэлтэй холбоотой зохицуулалтыг та хэлж байх шиг байна. Мэдээж нээлттэй мэдээллийг хэн, хэзээ, хэрхэн, яаж ил тод, нээлттэй байлгах талаар илүү нарийвчлан тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, мэдээлэл олж авах эрхийн хүрээнд зөвхөн өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулалт хийж, нээлттэй мэдээллийг авах тохиолдолд тодорхой хэмжээний төлбөртэй байж болно гэсэн зохицуулалт юм. Магадгүй тодорхой хугацааны шалгуураар цаасан хэлбэрээр нээлттэймэдээлэл авах хүсэлт мэдээлэл хариуцагчид гаргах тохиолдолд мэдээж зардал, үйлчилгээний хөлсний асуудал гарна шүү дээ.

 -Мэдээллийн ил тод байдлын тухай хууль нь мэдээлэл хүсэгчдэд “байгуулагын нууц мэдээлэл” гэдэг үгээр ам тагладаг. Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслөөр үүнийг яаж зохицуулж өгсөн бэ?

 -Байгууллагын нууц гэдэг хүрээнд мэдээлэл олж авах эрх тодорхой хэмжээнд хангагдахгүй байгаа асуудал бий. Хуулийн төслийг хэлэлцэж УИХ-аас баталсны дараа Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар бэлтгэж байгаа. Нийтийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт зайлшгүй шаардлагатай. Тус өөрчлөлтөөр байгууллагын нууцтай холбоотой асуудлыг бүрэн зохицуулж, нийтийн мэдээллийн тухай хуулийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа.

 -Уг хуулийн төсөлд “Хуулиар төрийн нууцад хамааруулахаар заасан мэдээллийг ил болгоход энэ хууль үйлчлэхгүй” гэж заасан байна лээ. Ингэхээр иргэдийн мэдээлэл авах эрх, мэдээллийн ил тод байдлыг хангахгүй нөхцөл байдал үүсэх юм биш үү?

 -Тэгэлгүй яахав. Энэ хоёр ойлголт тусдаа асуудал. Өөрөөр хэлбэл, төрийн нууцтай холбоотой харилцааг тухайлсан Төрийн болон албаны нууцын тухай хуулиар зохицуулдаг. Харин Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл нь мэдээллийн эзэн, мэдээлэл хариуцагч хоёрын харилцааг зохицуулахаар тусгагдсан. Үндсэндээ төрийн нууцад орох мэдээлэл, төрийн нууцаас гаргах мэдээлэл, хэрхэн оруулах, гаргах үйл ажиллагаа энэ хуулийн төсөлтэй хамааралгүй гэж ойлгох хэрэгтэй.

Эх сурвалж: ӨДРИЙНСОНИН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 1
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Зочин - 6 өдөр өмнө

    Увсын Прокорорын Хүүхэд нь том албанд очихынмаа.

  • 600 гаруй цэгээр сайжруулсан шахмал түлшийг борлуулна

    “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар” "Томилолт зочны зардал"-даа 3 тэрбумыг тусгажээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн ордонд шатахуун импортлогчидтой ХААЛТТАЙ УУЛЗАЛТ хийхээр болжээ

    "Цахим үндэстэн” дижитал шилжилт үү ?  “Цар тахал”-ын дижитал шинэчлэлт үү?

    Дархан-Уул аймаг Зулзагын гол хүүхдийн зуслангаа бүрэн засварлана

    Сэлэнгэ аймагт шинээр өрхийн эмнэлэг нээгдэж, иргэдээ хүлээн авахад бэлэн болжээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Хүүхдүүдээ авраад, өөрийгөө золиослосон венесуэл эмэгтэй

    Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Суманчулууны начин цолыг сэргээлээ 

    Галт уулын халуун лава замдаа таарсан бүхнийг шатааж байна

    Цэцийн гишүүнд Д.Гангабаатарыг нэр дэвшүүлэхээр болов

    Аврагчдын хамтарсан дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо

    Реппер "Orice" гэх залуугийн хэргийг хаасан байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

    Соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг аравдугаар сарын 1-нээс НЭЭНЭ

    “Алдвал галдана” чэллэнжийг эхлүүллээ

    О.Энхмаа :Өнөөдрийг хүртэл Түлэнхийн төвийн газарт нийтийн зориулалтай 12 давхар барилга барих ажлыг цуцлахгүй байна

    Хятад улс ачааны хөлгийг сансарт хөөргөжээ

    Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосоны 100 жилийн ой тохиож байна 

    Дуучин Ц.Отгонбаяр: Эр хүний сүр жавхланг харуулсан УРАН БҮТЭЭЛ хийнэ

    Н.Сувд: Жуковын оршин суугчдын 80 гаруй хувь нь барилга барихыг дэмжиж байсан

    “Уурхайчдын нэрэмжит талбай”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулна

    Дөрвөн уулзвар, автобусны 16 буудалд халтиргаанаас сэргийлэх хучилт хийж байна

    Дельта вирусийн шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ?

    СБД, эд хогшил, урсгал засвартай 135 сая төгрөгийн зардал тусгажээ

    Б.Мөнхбаяр хүүдээ амьдрал бэлэглэе

    “Өндөр ээж”-ийн ач хүү

    Хоёр Ардчилсан нам нэгдсэн ч “ХҮЧИРХЭГЖИХГҮЙ”

    60 настай эрэгтэй гэртээ хутгалуулж нас барсан байдалтай олджээ

    Дорноговь аймгаас олдсон байлдааны зориулалтай сумыг аюулгүй болгожээ

    Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Х.Баттулга буухаасаа өмнө Б.Хурцыг "өршөөлөөр"СУЛЛАЛАА 

    Н.Алтанхуяг Х.Баттулгаа шоронд явуулахгүйн тулд АН-ын дарга, цаашлаад Ерөнхий сайдад горилоод “өлсч” байгаа

    “Женко” Х.Баттулга намаа “самарсан” нь багадаад улс төрийн бүх намуудыг тараахыг шаардлаа

    Б.Баттүшиг: Э.Цэндбаатараа аав ээждээ хаягдаад өөрөөрөө ийм боловсролтой болчихоод олон юм яриарай

    Бүлэг дээрэмчид иргэдийг дээрэмдэж эхэлжээ

    “Бохь” Н.Амарзаяа Гашуунсухайтыг “САМАРЧ” эхлэв үү?

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЗАРЛИГ гаргахаар боллоо

    Гэхдээ эрүүл ухаанаар бодоход Эрдэнэ, Энхбат хоёроос Хүрэлсүх алд илүү

    МУГЖ Л.Дэмидбаатар тэнгэрт дэвшлээ

    “Хүчирхийлэгч” Ж.МӨНХБАТ, “Шаадаг” Г.Дамдинням нарт ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ!

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Б.Жаргалсайхан: Улс даяар архидан согтуурч, ажил хийх хүн алга

    Б.Жаргалсайхан: Улс даяар архидан согтуурч, ажил хийх хүн алга