П.Сайнзориг: Сэтгэл санааны хохирлыг тодорхойлоход ярвигтай ч асуудлыг орхигдуулж болохгүй

П.Сайнзориг: Сэтгэл санааны хохирлыг тодорхойлоход ярвигтай ч асуудлыг орхигдуулж болохгүй

ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригтой ярилцлаа.

-Сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр тооцож нөхөн төлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг ХЗДХЯ-аас боловсруулж байгаа талаар мэдээлэл бий.Тэгвэл чухам ямар арга аргачлалаар хохирлын мөнгөн дүнг тооцох вэ. Мэдээж сэтгэл зүйн хохирлын хэмжээ хүн болгонд харилцан адилгүй байх болов уу?

-Ерөнхийдөө хүний эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар бодит хохирол учруулбал гэмт хэргийн хохиролд тооцох аргачлал байдаг. Гэхдээ үүнийг хүний биемахбодийн гэмтэлээр хязгаарлачхаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас үүссэн сэтгэл санааны хохирлыг арилгуулах асуудал одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна. Улмаар хохирогч зөрчигдсөн эрхээ бүрэн сэргээлгэх бололцоогүй болчихоод байгаа юм л даа. Мэдээж шүүхийн практикт сэтгэл санааны хохирлыг нөхөн төлж байсан цөөн кейс бий. Жишээлбэл, хөдөлмөрийн чадвараа 70 хүртэл хувиар алдсан хохирогч гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хор уршгаа үнэлүүлж 10 сая төгрөг авсан байдаг. Мөн хууль бусаар хоригдсон иргэн сэтгэл санаа болон бусад хохирлоо тооцож 16 сая төгрөг авсан байх жишээний.  Гэмт хэргийн хохирогч болсоны улмаас сэтгэл санаа нь байнгын айдас түгшүүрт автаж, эргээд зан төлөвт нь сөргөөр нөлөөлөх, нийгэмд бие даан амьдрах чадвараа алдах гэх мэт үр дагаврууд үүсэх эрсдэл байдаг. Тиймээс ХЗДХЯ-аас сэтгэл санаанд учирсан энэхүү хохирлыг ямар арга аргачлалын дагуу тооцох вэ гэдгийг судалж, хуулийн төсөл боловсруулж байна. Үүнийг чухам ямар хэмжээний мөнгөн дүнгээр тооцох вэ гэдэг асуудлыг боловсронгуй болгож байна. Бие махбодидоо хүнд гэмтэл авсан бол тухайн иргэний сэтгэл санаанд давхар нөлөөлж болно. Сэтгэл санаанд нөлөөлсөн энэхүү үйл явц нь байнгын эсвэл түр зуурын шинжтэй байх уу гэдгээс хамаарч хор уршгийн зэрэглэлийг тогтоох асуудлыг ярьж байгаа. Гэмт хэргийн улмаас амь насаа алдсан тохиолдолд ар гэрийнхэнд нь сэтгэл санааны хямрал үүсч болно. Хэдийгээр хохирлыг бүрэн барагдуулж барахгүй ч хохирогч талд үүссэн асуудлыг тодорхой хэмжээнд мөнгөн дүнгээр шийдвэрлэдэг олон улсын жишиг хандлага байна.

-Тэгвэл сэтгэл санааны ямар нэгэн гэм хорын хохирол учруулсан буруутай этгээд нь эдийн засгийн чадамжгүй бол яах вэ?

-Мэдээж гэм буруутай этгээд хамгийн түрүүнд нөхөн төлбөрийг төлөх ёстой. Цаашдаа хохирлын сангийн асуудлыг бид судалж байна. Өөрөөр хэлбэл, эхлээд төрөөс мөнгийг нь барагдуулж, дараа нь гэм буруутай этгээдээс зардал мөнгийг нь гаргуулах ийм тогтолцоог судалж байгаа гэсэн үг. Мэдээж тухайн иргэний сэтгэцэд ямар хохирол учирсныг мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар тогтооно. Үүнийг үндэслэж шүүхээс мөнгөн дүнг  тодорхой аргачлалын дагуу шийдвэрлүүлнэ гэсэн үг. Олон улсын жишгийг харахад шүүхээс сэтгэл санааны хохирлыг үнэлж хэмжээг нь тогтоодог. Өөрөөр хэлбэл, хүний биед хүнд гэмтэл учруулсан бол сэтгэл санааны хохиролд нь ийм хэмжээний мөнгөн өгнө гэх мэтчилэн тооцсон байдаг.  Солонгос улсад гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол ар гэрийнхэнд нь учирсан сэтгэл санааны хохирлын суурь үнэлгээг 80 сая вонн байхаар тогтоожээ. Харин Франц улсад 60 мянган евро гэх мэтчилэн харилцан адилгүй байна л даа. Гэхдээ сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлж байна гээд хэт өндөр мөнгөн дүн тогтоож болохгүй. Тиймээс нөхөн төлбөрийн хязгаарыг хуульчилж өгдөг практик бий. Хамгийн гол нь сэтгэл санааны хохирлын мөнгө төлөгдөх хэмжээнд байх ёстой. Буруутай этгээдэд ял шийтгэл эдлүүлэхээс гадна давхар сэтгэл санааны хохирлыг төлүүлэх үүднээс ял эдэлж байх хугацаанд нь хөдөлмөрлөх бололцоогоор хангаж өгөх ёстой. Тиймээс ял эдэлж байх хугацаанд нь сайн дурын хөдөлмөрт хамруулж, тодорхой хэмжээний орлого олох замаар хор уршгийг нөхөн төлөх эрх зүйн орчныг улам боловсронгуй болгоно. Одоогийн байдлаар Монгол Улсад ял эдэлж байгаа этгээдүүдийн дийлэнх хувийг сайн дурын хөдөлмөрт хамруулж, хөдөлмөрийн дадал эзэмшүүлэх орлого олох бололцоог нь бүрдүүлж байгаа.

–Хэн дуртай нь сэтгэл санаагаар хохирсон гэж зарга мэдүүлбэл яах вэ. Тиймээс үүнд хэрхэн яаж анхаарах вэ?

-Сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрхтэй субъектийг дэлхийн бусад улс орнуудад хязгаарлаж өгдөг. Хохирогчийн эрх ашгийг хамгаална гээд хамаагүй хавтгай шинжтэй байж болохгүй шүү дээ. Тиймээс тодорхой төрлийн гэмт хэргийг зааж өгдөг. Тодруулбал, санаатайгаар хүний биед гэмтэл учруулсан бол сэтгэл санааны мөнгийг нөхөн төлөх эрх зүйн зохицуулалт зарим улсад бий. Цаашилбал, гэмт хэргийн улмаас хүний амь нас эндсэн бол сэтгэл санааны хор уршгийг барагдуулах боломжтой. Түүнээс биш бүхий л гэмт хэрэгт сэтгэл санааны хохирол тооцохыг хязгаарладаг бусад орны практик байна. Зарим талаараа шууд хохирогч өөрөө гомдол мэдүүлсэн тохиолдолд энэхүү хохирлыг нөхөн төлүүлнэ. Шууд хохирогч өөрөө гомдол мэдүүлсэн тохиолдолд буюу хохирлыг нэхэмжэх этгээдийн хүрээ хязгаарыг хязгаартай хуульчилдаг бусад орны туршоага байна

-Энэхүү хуулийн төсөлд сэтгэл санааны хохирлыг хэрхэн тодорхойлсон бэ?

-Чухамдаа сэтгэл санааны хохирол гэдэг ойлголтыг нарийн тодорхойлоход ярвигтай. Түрүүн хэлсэнчлэн энэ нь мэргэжлийн сэтгэл зүйч болон сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар тогтоодог асуудал. Сэтгэл санаа тогтворгүй болох, нойргүйдэх, өөртөө итгэлгүй болох зэрэг байдлаар ерөнхийдөө сэтгэл зүйн хямрал илэрч болно. Үндсэндээ хүний хэвийн амьдрах чадвар алдагдаж байна гэсэн үг. Гэвч энэ ойлголтыг хуулийн зүйл заалтад тодорхой тоочих бололцоогүй. Хувь хүний сэтгэл зүйн хямрал янз янзын байдлаар илэрч болно. Энэ талаарх тодорхой аргачлалыг ХЗДХЯ болон ЭМЯ-аас баталж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс сэтгэл зүйд учраад буй хямралын зэрэглэлийг тогтоож шүүх нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тодорхойлно гэсэн үг. Ер нь хүний сэтгэл санаанд учирч буй хор уршгийг мөнгөөр үнэлж баршгүй. Гэвч асуудлыг орхигдуулж болохгүй.

-Сэтгэцэд учирсан хор уршгийг байнгын болон түр зуурын хэмээн ангилж байна л даа. Тэгвэл сэтгэл санааны хохирлын хамгийн дээд нөхөн төлбөр болон хамгийн доод нөхөн төлбөрийн мөнгөн дүнг хэд байхаар тооцож байгаа бол?

-Хүний амь насыг хохироосон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэх хэмжээгээр төгрөгөөр үнэлж болох эсхүл монгол хүний дундаж наслалтаас тухайн гэмт хэргийн хохирогч болсон иргэний насны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  тав дахин нэмэгдүүлж, зөрүү үүссэн жилээр нь тооцож үнэлэх ийм асуудал байгаа. Хүний амь нас хохирсны улмаас ар гэрт нь учирч буй сэтгэл санааны хохирлыг үнэлэх асуудлыг энэ аргачлалаар томьёолж болох юм. Гэхдээ энэ бол доод жишиг гэдгийг дахин хэлье. Шүүхээс өөрөөр үнэлэх жишиг тогтоох асуудал нээлттэй буюу хуулийн төсөлд энэ асуудлыг нээлттэй хуульчилж байгаа. Одоогийн байдлаар хуулийн төсөлд мөнгөн дүн нь 63 сая  төгрөг байхаар тусгаад байна.

 Энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа олон улсын жишиг, туршлагыг судалсан гэсэн үү?

-Улс орны эдийн засгийн нөхцөл байдал,  иргэдийнх нь орлогын дундаж үзүүлэлт, ДНБ, хөдөлмөр эрхлэлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Франц улсад 25 настай эрэгтэй хүн гэмтэж, улмаар хэвийн амьдрах чадвараа 30 орчим хувиар алдсан гэж бодвол төлбөрийн хэмжээ нь 100 мянган евро байхаар хуульчилжээ. Түүнчлэн Америк улсад муж мужаас хамааран нөхөн төлбөрийн мөнгө харилцан адилгүй байна. Гэхдээ яг тэр улсын туршлага хамгийн зөв зүйтэй гэж хэлэх бололцоогүй. Мэдээж бидний зүгээс харьцуулсан судалгааны үндсэн дээр өөрийн улс орны онцлогт нийцүүлж асуудлыг авч үзэх ёстой хэмээн харж байгаа.

-Манай улсад сэтгэл санааны хохирлыг тодорхойлсон тодорхойлолт байхгүй, зөвхөн нэр төр, алдар хүнд хэмээн ойлгогдохоор хуульчилсан байдаг гэсэн.  Тиймээс та бүхний хувьд гэмт хэргийн улмаас биемахбодид хохирол учирсан эсхүл гүтгэж доромжилсны улмаас сэтгэл санааны хохирол учирсан гэж тусдаа авч үзээд байна уу?

-Иргэний хуулийн 230 дугаар зүйлд, хүний нэр, нэр төр, алдар хүндэд халдаж, хохироосон бол сэтгэл санаанд учирсан хохирлыг барагдуулах асуудал байгаа. Хоёрдугаарт, гэмт хэргийн улмаас сэтгэл санааны хохирлыг мөнгөөр тооцож үнэлнэ гэж хуульд тодорхой заагаагүй учраас шүүхээс энэхүү асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байна. Мөн гүтгүүлсний улмаас учирч байгаа сэтгэл санааны хохирол буюу эдийн бус гэм хорыг арилгах тухай асуудлын зохицуулалтыг нь илүү боловсронгуй болгож, өргөжүүлж байна. Хууль хоорондын уялдаагүй зөрчилтэй байдлыг засаж, хууль эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байгаа гэсэн үг.

Эх сурвалж:

Өдрийн сонин. П.Сайнжаргал

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Шинжилгээний цэгүүд 9.00-12.00 цаг хүртэл ажиллана

    Шинжилгээний цэгүүд 9.00-12.00 цаг хүртэл ажиллана