Нүүр / Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам / Тогтвортой хөгжлийн боловсролын талаар хэн юу хэлэв?

Тогтвортой хөгжлийн боловсролын талаар хэн юу хэлэв?

Тогтвортой хөгжлийн боловсролын талаар хэн юу хэлэв?

Чанартай боловсролыг дэмжих зорилготой “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хоёр дахь үе шат (2020- 2022)-ны хүрээнд 2021 оны 5 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга түншлэл” үндэсний виртуал чуулганыг зохион байгуулж байна. Хөгжилд хүрэхийн тулд салбар хоорондын бодлого, төлөвлөлтийг уялдуулах шаардлагатай хэмээн хамтын ажиллагааны зураглал, механизмыг бий болгохыг зорьж байгаа энэхүү арга хэмжээний үеэр хэн юу хэлэв?  
Салбар бүрийн харилцан хамаарал тогтвортой хөгжлийн боловсролд чухал үүрэгтэй
Н.Нэргүй (“Тэгш таван ухаан боловсролын төв”-ийн зөвлөх, доктор Ph.D, дэд профессор): - ЮНЕСКО-ийн сурах бичигт хүн бүрийг суралцагч гэж үзсэн байдаг.  Монгол улсын хувьд академик түвшинд буюу танин мэдэхүйн ай байгалийн ухааны чиглэл давамгайлах хандлагатай. Бага, дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрт байгаа 567 суралцахуйн зорилт нь тогтвортой хөгжлийн зорилтын боловсролд хамааралтайг тогтоосон. Эдгээр  зорилтыг хэрэгжүүлснээр тогтвортой боловсролын 8 цогц чадамжид хувь нэмэр оруулах боломж 957 байна. 
Боловсрол ба суралцахуйг бүхэлд нь тогтвортой хөгжлийн төлөө болгон хувиргах, тэрхүү зорилтод хүргэх гол стратеги нь хүн бүрийн заавал эзэмших “тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх боловсрол” шинэ судлагдахуун юм. Тиймээс бүх түвшний боловсролын зорилтод тодорхойлогдох салбар бүрийн харилцан хамаарал, хамтын ажиллагаагүйгээр үр өгөөжтэй үйл эрхлэх боломжгүй. 
Багш бүхнийг мэдэж шийддэг, агуулгын дамжуулалт хийдэг арга зүйг өөрчлөх ёстой
Н.Мөнхбаяр (БМДИ-ийн Суралцагчийн хөгжлийн албаны дарга):

- Хүн хэзээ хөгждөг вэ? Харилцаа, хамтын ажиллагааны явцад, өөрийн сонирхол, хэрэгцээ, боломжид нийцсэн, тэгш оролцоо нь хангагдсан орчинд хөгждөг. Сургалтын байгууллагын соёл, орчин, шийдвэр гаргалт, менежментэд  бүхэлдээ тогтвортой хөгжлийн үзэл хандлага шингэсэн байх, харилцаа хандлагаа өөрчлөх, суралцагчдад хүсэл эрмэлзэл, итгэл найдвар төрүүлсэн үнэлгээний арга техник сонгох шаардлагатай болсон. Зөвхөн багш бүхнийг мэддэг, шийддэг, суралцагчийг идэвхгүй байр сууринд байлгадаг, агуулгын дамжуулалт хийдэг арга зүйг өөрчлөх ёстой. Хичээлийн явцад зөвхөн багш шийдвэр гаргах бус хэлцлийн журмаар шийдэлд хүрэх арга зүйн тавил, алхмыг тодорхойлох, сурагчдыг эргэцүүлэлд хөтлөх сургалтын материал, хэрэглэгдэхүүн ашиглах, дасгал, даалгавар боловсруулах, нэгнээсээ суралцах боломж бүрдүүлэх гэх мэт олон зүйлийг санал болгомоор байна. Орон нутгийн хойшлуулшгүй чухал асуудал, тогтвортой хөгжлийн төлөөх үйл хэрэгт хүүхэд, залуучуудыг татан оролцуулахаар урьдчилан төлөвлөж, хамтрагч түншээр орон нутгийн иргэд, олон нийтийг оролцуулж, хамтын идэвхтэй, зорилготой үйл ажиллагааг эхлүүлэх, үе шаттай үргэлжлүүлж,үр дүнг нь тооцож, олон нийтэд сурталчилж ажиллах зэрэг олон арга зам, шийдэл бий.
Аливаа зүйлийн сайхныг мэдэрсэн хүн л зүрх сэтгэлээ зориулдаг

П.Хэнмэдэх (Дархан-Уул аймгийн Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн Газарзүйн багш):

- Дэлхий нийтээрээ  суурьшмал  амьдралд шилжиж, байгаа өнөө үед  сурагчдыг хүрээлэн буй орчинтой нь ойр байлган, байгалийг судалж, танин мэдэх,  тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэн, шийдэх боломжийг эрэлхийлдэг дадалтай болгох хэрэгцээ шаардлага  багш бидний өмнө тулгарч байна.
Сурагчдад сурч мэдсэн зүйлсээ байгаль дээр бүтээлчээр хэрэглэх боломж олгосноор тэд байгалийн зүй тогтлыг  мэдэрч эхэлдэг. Аливаа зүйлсийн сайхныг мэдсэн биш, мэдэрсэн хүн л түүнийг зүрх сэтгэлээсээ хайрладаг.
Энгийн жижиг мэт зүйлс байгальд сөргөөр нөлөөлж байдаг 
Д.Оюунтуяа (Нийслэлийн Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгийн арга зүйч) :

- Гэр бүл бол хүний амьдралын анхдагч орчин байдаг. Эцэг, эхчүүдийн оролцоотойгоор сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, багаасаа байгаль дэлхийтэй харилцах, эко иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч ажиллаж байна. 
Энгийн жижиг мэт санагддаг, бидний тэр бүр тоодоггүй зүйлс байгальд сөргөөр нөлөөлж буйг мэдэж авч, уур амьсгалаа хамгаалцгаая. 
Айл бүр амралтын нэг өдрийг “Цахим хэрэглээгүй өдөр” болгож хэвшүүлээсэй
Д.Гэрэлмаа (Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн “Од” багийн ахлагч):

- Эцэг, эх, асран хамгаалагч ч гэсэн цахим хэрэглээг зохистой хэрэглэх шаардлага тулгарч байна. Иймээс эцэг эх асран хамгаалагчдад цахим орчинг зохистой хэрэглэх сургалт явуулах хэрэгцээ үүссэн. Айл бүр амралтын нэг өдрийг “Цахим хэрэглээгүй өдөр” болгон хэвшүүлээсэй. Чөлөөт цагийг цахим орчинд биш, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлж, уламжлалт тоглоом наадгайгаар наадаж, хүүхдээ хөгжүүлэх үйлд үлгэр дуурайлал үзүүлэх нь эцэг, эхчүүд бидний үүрэг юм. 

Нэг удаа мод бэлтгэхэд 50 жил ургасан 5 мод хэрэглэдэг
Г.Энхсайхан (Хөвсгөл аймаг Арбулаг ЕБС-ийн бага ангийн багш):

- Хүүхдийн бүтээлч, логик сэтгэлгээг дэмжсэн “Сэтгэлгээний загвар”-г ашиглан хөтөч арга зүйд үндэслэсэн. Нэг айл нэг удаа мод бэлтгэхдээ 50 жил ургасан 5 нялх модыг хэрэглэдэг. Тэгвэл танай сумын  200 өрх айл нэг удаагийн хэрэглээнд хэдэн мод тайрах вэ? гэх мэтээр амьдралд ойр арга барилыг ашиглаж сургалтаа явуулж байна.  “Аргалчин хүү” үлгэрээр дамжуулан нүүдэлчин Монгол ахуй дахь аргал түлш түүх, хэрэглээг нэмэгдүүлэх, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүүхэд бүхнийг ажил хөдөлмөрт уриалах олон давуу талтайгаар мэдлэг олгох боломжтой.

Хөргөгчөө мөстөхөөс сэргийлж, угаалгын машины даацыг хэтрүүлэхгүй байя
М.Гантүлхүүр (Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-ийн физикийн багш):

- Тогтвортой хөгжлийн боловсрол нь нийгмийг тогтвортой хөгжилд хөтлөх арга зам юм. Жижиг гэлтгүй зүйлээс өөрчлөлтийг эхэлж болно. Гэртээ байгаа цахилгаан хэрэгслүүдээ зөв ашиглах, шинээр цахилгаан хэрэгсэл худалдан авахдаа зөв сонголт хийх. Хөргөгчөө мөстөхөөс сэргийлье. Угаалгын машиныхаа даацанд тохируулан хувцсаа хийе. Тоос сорогчоо цэвэр байлгая. Хэрэглэхгүй байгаа цахилгаан хэрэгслээ салгая гэх зэргээр сургалтаа явуулснаар үр дүнд хүрч байгаа. Тогтвортой хөгжлийн боловсролыг түгээхэд сурган хүмүүжүүлэгчдийн чадавхыг нэмэгдүүлье. Залуучуудад эрх мэдэл, боломж олгож, идэвхжүүлье. Орон нутгийн түнший үйлийг эрчимжүүлье.

Хүүхдүүдэд өрхийн төсвийг хөтлөхийг заах замаар санхүүгийн мэдлэг олгож байна
Д.Амарзаяа (Өмнөговь аймгийн 4-р сургуулийн багш):

- Гэр бүлийн өрхийн төсөв санхүүг хамтран тооцоолох, зохистой хэрэглээнд суралцах, хуримтлал бүтээхэд хувь нэмрээ оруулах, бодит үйл ажиллагаанд оролцох чадварт суралцах зорилгоор “Өрхийн төсөвт миний оролцоо” хичээлийг боловсруулсан. Өрх гэр бүлийн санхүүгийн үйлчилгээний талаарх өөрт хэрэгтэй мэдээллийг олж авах, олж авсан үнэн зөв мэдээллээ шийдвэр гаргах, сонголт хийхдээ оновчтой хэрэглэх, зөв мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэх чухал юм.

Өдөр тутмын амьдралын зөв хэвшил нь тогтвортой хөгжлийн нэг зорилго юм
Б.Болоржаргал (Говьсүмбэр аймгийн лаборатори 5 дугаар сургуулийн биологийн багш):- Дэлхийн бүх усыг 100 литр гэвэл бид ердөө жижиг халбага усыг л ашигладаг гээд төсөөлөөд үз дээ. Гэхдээ хөрсний гүний цэнгэг ус хүрэлцээгүй болохыг хүүхдүүдэд оюуны зураглал, туршилтын аргаар заахад илүү үр дүнтэй байсан. Байгальд ээлтэй, ухаалаг хэрэглээг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх нь тогтвортой хөгжлийн боловсролын нэг зорилго юм. 

Эрүүл, чийрэг хүн чанартай амьдралыг тодорхойлно
Э. Жагварал (Хэнтий аймгийн “Тэмүүжин” цогцолбор сургууль, англи хэлний багш):

- Америкийн нуруу судлалын нийгэмлэгийн сайтад дэлхийн хүн амын 80 хувь нь нурууны ямар нэгэн өвчтэй гэсэн судалгааг нийтэлжээ. Бид сургалтаа уг мэдээллийг иш татаж, Хэнтий аймгийн уламжлалт анагаах ухааны төвийн эмч нарын хийсэн судалгаанаас өсвөр насны 10 хүүхэд тутмын 6 нь эрүүл мэнд-бие галбирын сөрөг өөрчлөлттэй гэсэн тоо баримтыг дурдаж, сургуулийнхаа ахлах ангийн сурагчдын дунд судалгаа хийхэд тэдний 80% нь олон цагаар хөдөлгөөнгүй, бөгтийж, ширээний ард буруу суух, буруу байрлалд гар утсаа удаан оролдох, хүнд цүнхээ нэг мөрөндөө үүрч явах зэрэг хөдөлгөөний буруу дадал хэвшилтэй байгааг тогтоосон. Тиймээс “Эрүүл мэнд ба сайн сайхан байдал” сэдвийг сонгож сургалтын төлөрбөр боловсруулан, хичээл зааж, өнөөдөр туршлагаа хуваалцаж байна. Зөв дадалтай иргэн эрүүл чийрэг өснө. Эрүүл чийрэг хүн дэлхийн чанартай амьдралыг тодорхойлно. 

Боловсролын салбар дахь жендэрийн тэгш бус байдалд анхаарах цаг болсон
М.Долгорсүрэн (Өвөрхангай аймгийн БСУГ-ын мэргэжилтэн):

- Бидний жишиг сургалтын сэдэв “Жендэрийн эрх тэгш байдал жижиг асуудал уу?” буюу хүйсээс үл хамаарах харилцаа, хандлагын хичээл. Жендэрийн эрх тэгш байдлын талаар ойлголт хангалтгүй байгаагаас нийгэмд жендэрийн хэвшмэл буюу буруу ойлголт хэвээр хадгалагдсаар  байгаа нь Боловсрол соёл шинжлэх ухааны статистик мэдээ, Өвөрхангай аймгийн БСУГ-ын статистик судалгаанаас харагдаж байна. Иймээс бага наснаас нь жендэрийн эрх тэгш байдлын талаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага байна хэмээн үзсэн нь  энэхүү  сэдвийг сонгох үндэслэл болсон. Аймгийн хэмжээнд суралцаж буй хүүхдүүдийн хүйсийн харьцаа, сургуулиас завсардсан хүүхдийн тоо гэх мэт бодит статистикт тулгуурлан хүүхдүүдэд сургалт явуулах нь үр дүнтэй байдаг. 

Тогтвортой хөгжил хүн бүрт хамааралтай, газар бүрт хэрэгжих учиртай.

С.Амарсайхан (НТБҮТ-ийн үйл ажиллагааны хэлтсийн дарга):

- Насан туршийн боловсрол бол хүний амьдралын туршид шаардагдах мэдлэг, чадвар, ойлголт, зан чанарыг олгох, улмаар түүнийгээ ямар ч орчин нөхцөлд өөртөө итгэлтэй, урам зоригтой бүтээлчээр хэрэглэж чадах чадамжийг суулгах замаар хувь хүнийг нийгэмд идэвхтэй байр суурь эзлэхэд нь дэмжлэг үзүүлж, чадваржуулж байдаг тасралтгүй үйл ажиллагаа юм. Тогтвортой хөгжил хүн бүрт хамааралтай, газар бүрт хэрэгжих учиртай. Тогтвортой хөгжлийн боловсрол нь хүмүүс мэдлэг ухаан, ур чадвар, зохистой хэрэглээ, зөв хэвшил, үзэл хандлагатай болох, насан туршдаа сурч, боловсрох үйл явц. 

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх гол арга зам нь хувь хүний түвшинд зах зээлийн эрэлтэд нийцүүлэн мэдлэг, ур чадвараа байнга шинэчлэх,  өөрчлөлтөд дасан зохицох, насан туршдаа суралцаж чаддаг байх явдал. Насан туршдаа суралцахын тулд сурахуйд суралцах чадварыг эзэмших, суралцах үйл явцыг өөрөө хариуцаж, удирдан зохицуулж сурах, иргэдийн өөрийн зохицуулалт чухал юм. Өөрөө өөрийгөө үнэлж, сайжруулах зорилго тавих нь бусдаар удирдуулснаас илүү үр дүнтэй гэж үздэг. Харин үндэсний болон орон нутгийн түвшинд анхаарах зүйл нь хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбар дамнасан бодлого, тогтвортой хөгжлийн төлөөх орон нутгийн түншлэлийг бэхжүүлэхүйц сайн туршлагыг хуваалцах, Насан туршийн боловсролын төвүүд үйл ажиллагаандаа тогтвортой хөгжлийн боловсрол, түүнд холбогдох зорилт хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, хувьсан өөрчлөгддөг хэрэгцээнд суурилсан судалгаа, бодлого, төлөвлөлтийг хийж, хүний нөөц, санхүүжилтыг шийдвэрлэх зэрэг юм. 
Төрийн байгууллага, албан тушаалтны ажлын гүйцэтгэлийг дүгнэхдээ тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, санаачлагыг нь харгалзах ёстой

Н.Болд (Удирдлагын Академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч, , Ph.D, Дэд профессор):

- 1972 онд Стокгольм хотноо “Хүн төрөлхтөн ба байгаль орчин” чуулга уулзалтыг зохион байгуулж, 26 зарчмыг тодорхойлсон нь тогтвортой хөгжлийн зорилтын суурь байжээ. “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” хэмээх баримт бичигт “Хөгжлийн гадна хэнийг ч үлдээлгүй хөгжих” агуулга бүхий 17 зорилго, 169 зорилтыг боловсруулан багтаажээ. Нийгэм, эдийн засаг, байгаль орчны харилцан шүтэлцээтэй хөгжүүлэхэд чиглэсэн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдан гарсан шинэ тутам хандлагын нэг нь тогтвортой хөгжлийн боловсрол хэмээх ойлголт юм. Хөгжлийн түвшний хувьд дэлхийн улс орнуудын дотор Монгол Улс ямар эрэмбэтэй байгааг илэрхийлэх судалгааны үр дүнгүүдийн нэг бол Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан” юм. 
Тогтвортой хөгжлийн үйл ажиллагаанд түншлэлийг хэрэгжүүлэн ажиллаж буй байгууллагуудад эдийн засаг, санхүүгийн шинжтэй урамшуулал үзүүлэх хөшүүргийг бий болгох нь түншлэлийн үйл ажиллагаа идэвхтэй хэрэгжих үндэс суурь болдог. 
Нийгмийн хариуцлагыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд урамшууллын механизмаас гадна хариуцлагын механизм чухал. Иймд төрийн байгууллага, албан тушаалтны үр дүнгийн тайлан, ажлын гүйцэтгэлийг тооцоход тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, түншлэн ажиллах санаачлагыг харгалзах явдал тогтвортой хөгжлийн чиглэлд тэргүүлэх ач холбогдол өгөх нь тогтвортой хөгжлийн үзэл санааг нутагшуулахад чухал ач холбогдолтой.
Тогтвортой хөгжлийн асуудлыг жинхэнэ утгаар ажил хэрэг болгоход албан бүтэц, түүнийг дагасан албан бус сонирхлын бүлэг, үүсгэл санаачлагын нэгжүүд бий болгох ажилд онцгой ач холбогдол өгөх нь нэн чухал. 

Эдийн засаг, байгаль орчин, нийгмийн асуудал хариуцсан салбарын яамд тэргүүлэх үүргийг гүйцэтгэж манлайлах нь удирдлага, зохион байгуулалт, хэрэгжилтийг үр дүнтэй болгоход чухал ач холбогдолтой хэдий ч төрийн бүх байгууллагын хамтын ажиллагаа илүү чухал болохыг ухаарч ажиллах хэрэгтэй байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчилнэ

    Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Улс төрийн үл ойлголцлоос болж бид олон БОЛОМЖОО АЛДСАН

    УОК-ын нарийн бичгийн дарга Ж.Амгаланг чөлөөлж Т.Баярхүүг томилно

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Сургуулиуд өөрсдөө хүлэмжинд ногоо тарьж, сурагчдыг амьдрах ухаанд суралцуулж, эко иргэдийг бэлтгэж эхэлсэн

    Ө.ГАНТӨР: Ажлын байрыг дэмжих зээлийн 1.1 их наяд төгрөгийн хүсэлт ирсэн байна

    “Солонго 1, 2 орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөл”-ийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгууллаа

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Орхон аймгийн ард иргэд Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг эргүүлэн татах хөдөлгөөн өрнүүлээд эхэлжээ

    Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулна

    Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад олгох 216.0 тэрбум төгрөг бэлэн болжээ

    Ихэнх уугуул франц хэлээр ярьдаг хүмүүс Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад амьдардаг

    Японы 28 настай сүмоч Мицүки Амано тэмцээний үед хүзүүгээ хугалжээ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 16:30 цагт газардана

    Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

    Хөл хорионы хугацаанд нийслэлийн нийтийн тээвэр бүрэн хүчин чадлаараа ажиллалаа

    Нийгмийн даатгалын шимтгэл "Хоёрдогч татвар" биш

    УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Ганбат ӨЛСГӨЛӨНГӨӨ ЗОГСООЖЭЭ

    Н.Алтанхуяг Х.Баттулгаа шоронд явуулахгүйн тулд АН-ын дарга, цаашлаад Ерөнхий сайдад горилоод “өлсч” байгаа

    ХААИС-ийн оюутнууд АНУ-ын Флоридагийн их сургуульд суралцах боломжтой боллоо

    Рио-де-Жанейрод хар тамхины бүлэглэлийн хорь гаруй гишүүнийг устгажээ

    Цасан шуурганы улмаас галт тэрэгний хөдөлгөөн саатсаныг яаралтай сэргээлээ

    Б.Ууганбат: Амаржсан эхийг нэг сарын дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгаа

    Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх цаг нь болсон

    Ж.Гал: 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан 226 хашаа, шонг буулгаад байна

    Э.Бэхбаяр "Токио 2020" олимпын эрхээ авлаа

    Нийслэлийн иргэдийн 73.6% нь ковидын эсрэг вакцины I, 41.4% нь II тунг хийлгэжээ

    Их мастер Б.Мөнгөнтуул, Д.Номин-Эрдэнэ нар дэлхийн шилдэг 100 шатарчинд багтлаа

    Өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүдийг хучлага, халуун ус уух боломжоор хангахыг шаардлаа

    "Байгаль орчин, эко хэрэглээ" сэдвээр “Тогтвортой хөгжлийн боловсрол” цахим чуулган үргэлжиллээ

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Н.Алтанхуяг Х.Баттулгаа шоронд явуулахгүйн тулд АН-ын дарга, цаашлаад Ерөнхий сайдад горилоод “өлсч” байгаа

    Орхон аймгийн ард иргэд Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг эргүүлэн татах хөдөлгөөн өрнүүлээд эхэлжээ

    Японы 28 настай сүмоч Мицүки Амано тэмцээний үед хүзүүгээ хугалжээ

    Н.Алтанхуяг АН-д БҮРТГЭЛГҮЙ

    УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Ганбат ӨЛСГӨЛӨНГӨӨ ЗОГСООЖЭЭ

    150-200 мянган хүн амтай эдийн засгийн өсөлттэй аеротрополис хот бий болно

    Олимп, дэлхийн аваргууд сард хэдэн төгрөгний урамшуулал авдаг вэ?

    Д.Амарбаясгалан: Намынхаа 250 мянган гишүүд дэмжигчдийн саналаар нэр дэвшигчээ тодруулсан

    Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

    АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ мэдэгдэл хийж байна

    С.Эрдэнийг ерөнхийлөгчийн сонгуульд НЭР ДЭВШИГЧЭЭР БҮРТГЭЖ СЕХ материалыг хүлээн авлаа

    Вакциндаа хамрагдсан иргэдэд 50 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ үзүүлнэ

    “Хамтдаа оролцоё-хамтдаа хөгжье” хүүхдийн цахим чуулга, уулзалт боллоо

    Хатуу хөл хорионы үеийн гэр хорооллын иргэдийн амьдрал

    Сүргээрээ ууланд бүгж, зээр, тарвага бариад байсан 157 золбин нохойг устгалаа

    Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад олгох 216.0 тэрбум төгрөг бэлэн болжээ

    Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгалаа

    Өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүдийг хучлага, халуун ус уух боломжоор хангахыг шаардлаа

    АН-аас нэр дэвшигч Н.Алтанхуягийн нэрийг СЕХ бүртгэсэнгүй

    Энэтхэг улсад халдвар их байгаа ч хөл хорио тогтоохгүй

    Эрдэнэс Тавантолгой ХК ногдол ашиг тараахгүй

    EC-145” маркийн хоёр нисдэг тэргийг Замын-Үүдийн боомтоор оруулж ирлээ

    УОК-ын нарийн бичгийн дарга Ж.Амгаланг чөлөөлж Т.Баярхүүг томилно

    “Солонго 1, 2 орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөл”-ийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгууллаа

    Цасан шуурганы улмаас галт тэрэгний хөдөлгөөн саатсаныг яаралтай сэргээлээ

    С.МӨНГӨНЧИМЭГ: 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд нийт 120,000 ажлын байрыг хадгалах бололцоотой

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд