Монгол улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо

Монгол улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо

МАН-ын Бага хурлын XI хуралдаан  08.00 цагт цахим болон танхимаар хуралдаж дууслаа.  Энэ удаагийн хуралдаанаар МАН-ын дүрмийн 20.3.7 заалтын дагуу Бага хурлын гишүүдийн гуравны хоёрын санал буюу 100  хувийн саналаар Монгол Улсын  32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо.

Мөн уг хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй У.Хүрэлсүхийг МАН-ын дарга, гишүүнчлэлээс түдгэлзүүлэв.

 

Тэрбээр энэ үеэр  “Хөх тэнгэрийн тааллаар, намынхаа гишүүдийн дэмжлэгээр Монгол Улсын Ерөнхийлөгч болж, тангараг өргөхийн өмнө та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа чин сэтгэлээсээ  баяртай байна. Би МАН-тай амьдралаа холбоод, намын улс төрийн ажилтан болсноос хойш яг 30 дахь жилтэйгээ золгож байна. Тухайн үеийн МАХН-ын  төв хороонд намайг Улс төрийн ажилтнаар ажилд авсан Б.Даш-Ёндон даргадаа, Н.Баганбанди даргадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэ олон сайхан хүмүүсийн дэмжлэг, буянаар намын жирийн гишүүнээс  Төрийн тэргүүн болж байгаад чин сэтгэлээсээ баяртай байна.

 30 жилийн хугацаанд унаж,  босож, тэмцэж бас ухарч ч явлаа. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон хүчин бол МАН юм байна гэдгийг Монголын ард түмэн ч маш сайн ойлгодог болсон байна.

Сүүлчийн хоёр удаагийн парламентын сонгуульд Монголын ард түмэн манай намд үнэмлэхүй санал өглөө. УИХ-ын хоёр удаагийн болон, Орон нутгийн сонгуульд МАН яллаа. 12 жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа. Арваад жилийн өмнө  задарч байсан МАН, МАХН нэгдэн нийлж, нэг цул боллоо. Бид ингэж намаа төвхнүүллээ, одоо төрөө төвхнүүлэх хариуцлагатай ажилд хүчин зүтгэх цаг хугацаа эхэлж байна.  Ардын нам цаг үеэ дагаж шинэчлэгдэж чаддаг нам. Тийм учраас намдаа, та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье” гэсэн юм.

Бага хурлын XI  хуралдааныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан даргалан явуулсан бол нарийн бичгээр УИХ-ын гишүүн Н.Учрал, М.Ундрам нар ажиллав.  

Бага хурлын XI хуралдааны талаар  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан  мэдээлэл өгсөн юм. Тэрбээр мэдээллийн эхэнд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүхэд саналаа өгсөн  823 мянга 347 мянган иргэнд  талархал илэрхийлээд Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшигч У.Хүрэлсүх  хамгийн өндөр хувийн дэмжлэг авсан сонгууль болсныг тодотголоо.

МАН-ын шинэ үеийн буюу 1990 оноос хойших 12 дахь даргаар Л.Оюун-Эрдэнийг  сонголоо. Түүний хувьд МАН цаашлаад Монголын улс төрийн намууд улс орныхоо хөгжил дэвшилд илүү их боломжийг бий болгох, улс төрийн намууд нь авлигаас,  төр нь хүнд суртлаас ангид байж улс орон, ард иргэддээ илүү боломж олгодог байхын төлөө зорьж ажиллахаа илэрхийлсэн. МАН цаашдаа иргэдийн зүгээс үзүүлсэн өндөр их итгэлийг дааж, хэд хэдэн зүйлийг үнэт зүйлээ болгож ажиллана. Үүнд нэгдүгээрт, хүний эрхийг  дээдлэн, бэхжүүлэх, 1990 оны ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнгээр хүний эрх, эрх чөлөө хамгаалагдаж буй энэ цаг үеийг МАН 62 суудалтай байгаа үедээ улам бэхжүүлэн ажиллах зорилтыг тавьсан.  

Хоёрдугаарт, хүмүүнлэг ардчилсан нийгмийг бий болгох буюу ядарснаа хайрлаж, задарснаа засагладаг улс төрийн хүчин байх зорилгоо улам бэхжүүлэн ажиллах болно. Гуравдугаарт, МАН 35 хүртэлх насны залуучуудад улам их боломж олгох, тэгш боломжоор хангах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Үргэлжлүүлэн тэрбээр  ардчилсан  парламентын засаглалтай улс гэдэг  улс төрийн  намуудын итгэл даах чадвар дээр  тогтсон байх шаардлагатай байдаг. Улс төрийн намууд нь өөрөө хөгжиж  төлөвшиж, институцээ илүү бэхжүүлсний үндсэн дээр улс төрийн намд итгэх  иргэдийн итгэл улам бэхэждэг.  Тэр хэрээр ардчиллын   дархлаа илүү тогтдог гэж үздэг.  Тийм ч учраас  улс төрийн намын шинэчлэл  юу юунаас илүү чухал. Тэр дундаа үе солигдох процесс илүү чухал. МАН сүүлийн  хоёр парламентын сонгуульд дараалан 62, 65 суудал авч ялалт байгуулсан. Энэ амжилтаа бататгаж, энэ амжилтынхаа хүрэээнд буюу эрх барьж байгаа хугацаандаа үе шилжих процессыг амжилттайгаар хийж байгаагаараа илүү онцлогтой. МАН-ын өмнөө тавьсан зорилгын нэг нь ард иргэдийнхээ улс төрийн намд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, улс төрийн нам дахь дутагдлыг арилгах,   шинэ үеийг гаргаж ирэх нь  бидний туйлын зорилго юм.  Энэ ч үүднээс Бага хурлын гишүүдийн  100 хувийн саналаар 1980 онд төрсөн, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдыг МАН-ын даргаар сонгосон  нь цаашдаа улс төрийн намын шинэчлэл, ёс зүй, хариуцлага өдөр түвшинд яваасай гэсэн хүсэл эрмэлзлийн илэрхийлэл юм” гэлээ.  

МАН-ын ард түмний өмнө хүлээсэн үүрэг нь бүх зүйлээс илүү үнэ цэнтэй байх  болно хэмээн  МАН үзэж байгааг Ерөнхий нарийн бичгийн дарга тодотгов.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Газартай холбоотой бүх асуудлыг цахимаар шийднэ

    Хүндэвтэр оноштой иргэдийн тоо энэ долоо хоногт өссөн

    Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ

    Н.Алтанхуяг: Нөхөн сонгууль мөнгөний сонгууль болж өнгөрсөн

    Олон улсын жишигт нийцсэн Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор барьж байна

    “Улаанбаатар” кино наадам Монгол кино хөтөлбөрийн нээлт болов

    УИХ-ын шинэхэн гишүүн Ц.Идэрбат нутгийн ах Б.Бат-Эрдэнэд хүндэтгэл үзүүлжээ

    Авилга авсан гэх Д.Хаянхярвааг 30 хоног таслан сэргийлэх арга хэмжээ авна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмнэ

    Э.Батшугар, Ц.Идэрбат УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр бүрэн эрх нь өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

    Нийслэлийн прокурорын газар, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа

    Ихэнх нутгаар дулаан, тогтуун байна

    Нийслэлд сүүлийн 24 цагт гурван гал түймрийн дуудлага бүртгэгджээ

    Голын усанд осолдсон хоёр иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна

    12-15 насны 67.372 хүүхэд бүрэн тунд хамрагдлаа

    Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

    Э.Батшугар, Ц.Идэрбат нар өнөөдөр тангараг өргөнө

    Цэрэг татлага өнөөдөр эхэлж байна

    Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд цэцэрлэг, сургууль барина

    Д.Хаянхярвааг баривчлан саатуулах нь улс төрийн захиалгатай юу?

    Н.Долгормаа: Шинжилгээний цаг авах системийг хөгжүүлнэ

    Л.Энх-Амгалан: Их дээд сургуулийг орон нутагт байгуулснаар 10-15 мянган оюутан орон нутагт суралцах боломжтой

    ТИКА-тай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо

    Төрийн албаны ерөнхий шалгалт дуусахад 2 хоног үлджээ

    МУГЖ С.Жавхлангийн “ХАЛААСЫГ ДҮҮРГЭХ” гэж иргэд ЖАГССАН гэв үү

    Хүнд цаг үед төрийн байгууллагууд тавилга, эд хогшлоо солих нэрийдлээр их мөнгө урсгаж байна

    Д.АМАРБАЯСГАЛАН: Намуудыг цаг зуурын шинжтэй популист үйл ажиллагаа явуулдаг бус хөгжлийн бодлогыг боловсруулж өрсөлддөг байхыг уриалж байна

    БШУ-ын сайд асан Л.Цэдэвсүрэнг БШУЯ-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ

    Б.Солонго ХЗДХ-ийн Дэд сайдаар ТОМИЛОГДЖЭЭ

    БГД-ийн ИТХ-ын ээлжит хурал эхэллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

    Х.Баттулга буухаасаа өмнө Б.Хурцыг "өршөөлөөр"СУЛЛАЛАА 

    Н.Алтанхуяг Х.Баттулгаа шоронд явуулахгүйн тулд АН-ын дарга, цаашлаад Ерөнхий сайдад горилоод “өлсч” байгаа

    ПЕТРОВИС бензиний үнийг 150 төгрөгөөр “НЭМЖ”, АИ92 2200 төгрөгт хүрлээ 

    Б.Баттүшиг: Э.Цэндбаатараа аав ээждээ хаягдаад өөрөөрөө ийм боловсролтой болчихоод олон юм яриарай

    “Женко” Х.Баттулга намаа “самарсан” нь багадаад улс төрийн бүх намуудыг тараахыг шаардлаа

    Бүлэг дээрэмчид иргэдийг дээрэмдэж эхэлжээ

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ