Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Монгол Улсын Үндсэн хууль бол төрд илүү эрх мэдэл олгосон бус, иргэнд эрх олгосон хууль. Төр гайхамшиг бүтээж чадахгүй. Иймд иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, хавчин боогдуулсан дүрэм, журмыг гаргаад байж болохгүй. Үүнээс бид иргэдээ чөлөөлөх ёстой.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтан МУИС-ийн багш, оюутнуудад өнөөдөр “Хүний эрх, эрх чөлөө” сэдвээр лекц уншихдаа энэ асуудлыг онцлон хөндлөө.

Тэрбээр Монгол Улсын анхдугаар болон 1940, 1960 оны Үндсэн хуулиуд, тэдгээрийн онцлог, ялгааг товч дурдаад, 1990 онд бидний эцэг, эх ардчилсан хувьсгал хийж, амьдралынхаа дүрмийг өөрчилье гэсэн шаардлага тавьсны дагуу Улсын Бага Хурал хоёр жил өдөр шөнөгүй хуралдан боловсруулж, Ардын Их Хурал хоёр сар гаруй хэлэлцэн шинэ Үндсэн хуулиа баталсан өдөр бол монголчууд бидний амьдралынхаа хэв загварыг шинээр сонгосон баярт өдөр юм гэв. Үндсэн хууль бол Монголын төр, ард түмний хооронд байгуулсан гэрээ болохыг тэрбээр гэр бүлийн харилцаагаар жишээлэн өгүүлж, хэрэв хэн нэг нь гэрээгээ зөрчвөл шүүх рүү очих хэрэг гардгийн адил төр иргэдийнхээ эрхийг хязгаарласан хууль баталж гэрээгээ зөрчвөл Үндсэн хуулийн цэц рүү очдог, Цэц уг хуулийг өөрчлөхийг шаардаж, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалдаг өнөөгийн тогтолцоог үнэлэн дүгнэсэн юм.

Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх 18 үндсэн эрх, эрх чөлөө бол аз жаргалаа өөр өөрсдийнхөөрөө бүтээх боломж гэдгийг Улсын Их Хурлын дарга нэн тэргүүнд онцолж, харин ард түмнээс сонгогдож, эрх мэдэл эдэлж буй хүмүүс иргэдийн тэрхүү боломжийг хязгаарлах ёсгүй гээд, харамсалтай нь хуулиас давсан дүрэм, журмуудаар ийм зүйл их хийсэн байгааг цаашид засаж залруулах зорилгоор “Чөлөөлье” санаачилга дэвшүүлсэн гэдгээ тайлбарлав. Монгол хүн оюуны болон ур чадвар, авьяас билгийн өндөр чадавхтайг дэлхий дахинд эх орныхоо нэрийг дуурьсгаж буй олон олон залуучууд нотлон харуулж байгааг тэрбээр бахархан дурдаж, тэр бүхэнд төрөөс тусалж дэмжээд байсан зүйл огтхон ч үгүй, харин Үндсэн хуулиар эрх, эрх чөлөөг нь өгч, боломж олгосон учир залуус маань чадаж байгаа юм гэлээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Н.Учрал цахим технологи, харилцаа холбооны хөгжлөөр бий болж буй боломжийг сохроор дагаж “идэвхгүй хэрэглэгч” байлгүй, бүтээлчээр ашиглахыг оюутан залууст зөвлөж, Монголын төр улам бүр ил тод, нээлттэй болсоор байгаагийн үр дүнд эдүгээ хиймэл оюун ухааны төхөөрөмжүүд монгол хэл, кирил бичгээр бидэнтэй чөлөөтэй харилцаж, өргөн хүрээний сэдвээр ярилцах болсныг дурдсан юм.

Өгөгдөл, мэдээллийг эргэцүүлж, оюун дүгнэлт хийх саруул ухаантай байх нь өнөөдрийн цахим эринд хамгийн ховор баялаг болохыг тэрбээр залуучуудад захиж, эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бие биеийнхээ эрх, эрх чөлөөг хүндэтгэн, амин хувиа хичээсэн “би”-гийн сэтгэхүйгээр биш, “бид” гэх хамтын сэтгэлгээгээ аливаад хандах нь эх орныхоо хөгжил дэвшилд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт болохыг онцоллоо.

    Улсын Их Хурлын дарга Н.Учралын лекцийг МУИС-ийн ректор Б.Очирхуяг тэргүүтэй тус сургуулийн удирдлага, багш нар оюутнуудынхаа хамт сонслоо. Улирлын амралтын үеэр зорин ирж, илтгэл сонссон тэдэнд Улсын Их Хурлын дарга талархал илэрхийлж, лекцийнхээ дараа тус сургуулийн номын санд “Үндсэн хуулийн эх сурвалж” 12 боть номыг бэлэглэв

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс ХЭВТРИЙН ӨВЧТӨНГ ОРТОЙГОО ирэхийг "шаардав"

    Д.Лүндээжанцан: Төр иргэнтэйгээ байгуулсан ГЭРЭЭ бол ҮНДСЭН ХУУЛЬ

    Солонготын даваанаас Мөрөн чиглэлд 157 км босоо тэнхлэгийн авто замын ажлыг ирэх онд эхлүүлнэ

    Улаанбаатар хотод -13 хэм хүйтэн, үүл багасна

    Такси үйлчилгээнд Toyota, Hyundai, Kia, Nissan, Volkswagen зэрэг үйлдвэрийн машинаас хувийн хэвшил сонгоно

    Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй

    АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 419 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

    О.Сийлэгмааг ёс зүйн зөрчил гаргасан тул БЗС-ийн ажлын албаны даргаас чөлөөлжээ

    “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчино

    Ч.Хурц: Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын талаар бүтэн 10 гаруй хоног маргалдсан

    2026 оны трэнд Side-Hustle гэж юу вэ?

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд