Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан боллоо

Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан боллоо

   Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан өчигдөр (2026.02.10) Москва хотноо боллоо. Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй уг хуралдаанаар хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчны салбарын цаг үеийн болон тулгамдсан асуудлыг хэлэлцэж, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготой. 

Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар  хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга, хамтын ажиллагааны Комиссын Монголын хэсгийн дарга Б.Пүрэвдорж,  ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга, хамтын ажиллагааны Комиссын Оросын хэсгийн дарга Алексей Васильевич Гордеев нар удирдан явууллаа.

 

    УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, хуралдааныг нээж хэлсэн үгэндээ, парламент хоорондын хамтын ажиллагааны чухал механизм болсон хамтарсан Комиссын хоёрдугаар хуралдаан өргөн бүрэлдэхүүнтэй эхэлж байгааг онцлоод өндөр дээд түвшний болон бусад салбарын харилцан айлчлал тогтмолжиж, хууль эрх зүйн орчин сайжирч, хамтарсан төсөл хөтөлбөрүүд урагшилж байгаад баяртай байна гэв.

    Худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, соёлын харилцааг хөгжүүлэх , улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, яриа хэлэлцээг өргөжүүлэх чухал талбар гэдгийг тэмдэглэв. УИХ-ын дэд дарга үргэлжлүүлэн монголын талаас оролцогчдыг танилцууллаа. Хуралдаанд, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Р.Сэддорж, Ж.Батжаргал, М.Бадамсүрэн, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, А.Ариунзаяа, Ж.Золжаргал, С.Одонтуяа, П.Мөнхтулга, М.Мандхай, Л.Энхнасан, Д.Рэгдэл, Р.Батболд, Д.Пүрэвдаваа нар оролцлоо.

.   Хуралдааны үеэр Холбооны хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёв, Комиссын анхдугаар хуралдаанд яригдсан ажлууд бодитой хэрэгжиж, урагшилж байгаа ч  талууд нөөц боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байгааг хэллээ.

 

Тэрбээр, ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдсан  Монгол-Оросын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт амжилттай болсон нь хамтын ажиллагааны чухал механизмуудын нэг болсныг тодотголоо. Түүнчлэн Монгол, Оросын худалдааны тэнцвэргүй байдлыг зохицуулах, харилцан ашигтай хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх хэрэгтэйг дурдаад, үүнд парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын үүрэг их гэдгийг онцлов. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээр нь манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх хөшүүрэг мөн гэдэгт талууд санал нэгтэй байлаа.

 

Үргэлжлүүлэн, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, хоёр улсын эдийн засгийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн явц, цаашдын төлвийн талаар үг хэлсэн. Энэ үеэр экспорт, импортын зөрүүтэй байдлыг анхаарах, худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, бизнесүүд хоорондын харилцаанд тулгардаг шимтгэл, төлбөрийн дарамтын асуудлыг хөндлөө.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн гэдгийг тодотголоо. Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд гаалийн татвараас чөлөөлөгдөх 367 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний 90 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн гэдгийг онцлоод харилцан өгөөжтэй хэрэгжүүлэхийн тулд тарифын бус саад тотгорыг багасгах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов. Түүнчлэн мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа, боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр санал солилцсон юм.

     Тээвэр, дэд бүтцийн салбарын хоёр талын төсөл, хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх асуудлаар Б.Дэлгэрсайхан сайд үг хэлэхдээ хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Эрээнцав-Чойбалсан-Бичигтийн боомт чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын бүтээн байгуулалт болон төмөр зам, агаарын тээврийн асуудлыг онцоллоо. Хоёр орны төмөр замын харилцаа нь эдийн засгийн төдийгүй бүс нутгийн уялдаа холбоог бэхжүүлэхэд ач холбогдолтойг хэлэв. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөгжил, шинэчлэлийн төсөлд онцгой анхаарал хандуулах нь зүйтэйг тэмдэглээд суурь бүтцийн их засвар, хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлд санхүүжилтийн эх үүсвэрийн асуудал тулгарч байгааг дурдлаа. Түүнчлэн хоёр талын төлөөллүүд хил орчмын бүс нутагт хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтот санаачилгуудыг дэвшүүлж, санал солилцсон юм. Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын гуравдугаар хуралдааныг ирэх жил Монгол Улсад зохион байгуулах юм байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан боллоо

    А.Амартүвшин: Айл өрхүүдэд суурилуулж буй хийн зуух хий алдагдахаас сэргийлсэн хамгаалалт сайтай

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна

    Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно

    Э.БАТШУГАР: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь цахим хэлбэрт шилжээд байна

    “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа

    А.Амартүвшин: Айл өрхүүдэд суурилуулж буй хийн зуух хий алдагдахаас сэргийлсэн хамгаалалт сайтай

    "УБДС" ТӨХК-нийн гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ДР.Обрущанский Борбалатай уулзалт хийлээ

    Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо

    УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв

    Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ

    Засгийн газрын хуралдаанаар энэ жилийн газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хэлэлцэж байна

    Стратегийн болон үүсмэл ордын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ

    Иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно

    Улаанбаатарт өдөртөө -4 хэм хүйтэн

    Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуухыг айл өрхүүдэд суурилуулж байна

    Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын өргөтгөл барихад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэлээ

    МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн хүндэт иргэн боллоо

    Ажлын хэсэг нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль дээр ажиллалаа

    Н.Учрал: Монгол Улсын хувьд Евразийн зах зээлд нэвтрэхэд тулгамдаж буй тарифын бус саад тотгорыг цаг алдалгүй бууруулах, шийдвэрлэх шаардлагатай байна

    Л.Өлзийсайхан: Хуулийн төсөл боловсруулах нь тухайн улс орны хөгжил, ард түмний аж амьдралын онцлог, соёлд нийцсэн байх наад захын шалгууртай

    Монгол улсын ерөнхий сайд Г.Занданшатар “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ийн конвейерийн нээлтэд оролцлоо

    Нийслэлийн Засаг даргын тамгын газар Монголын сайн дурынхны төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    Монголын гүйлтийн замын тамирчид олимпын спринт төрөлд өнөөдөр өрсөлдөнө

    Сар шинийн баярт зориулсан ахмадын барилдаанд Дархан аварга А.Сүхбат түрүүлж, 56 дахь түрүүгээ хүртлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав

    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    Э.Батшугар: Уул уурхайг түшиглэсэн хиймэл оюуныг хөгжүүлэх нь Монгол Улсын давуу тал

    "СУРГУУЛИЙН ЭРГҮҮЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ"-д өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд