Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт хот болгохоор зорьж байна

Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт хот болгохоор зорьж байна

Хүн сайн сайхан аж төрөхийн тулд нутаг дэвсгэрийн байршил, орлогын эх үүсвэр, нийгмийн орчноо солих үзэгдлийг шилжилт хөдөлгөөн гэж тодорхойлдог. Улаанбаатар хотыг анх 1950 онд 600 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн. Гэтэл ердөө 20 жилийн дараа шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, хүн амын тоо 200 мянга орчмоор нэмэгджээ.

Тэр үеэс хүн амын тоо тасралтгүй өссөөр өдгөө Улаанбаатар хотод албаны ёсны бүртгэлтэй 1.6 сая хүн төрж байна. 2019-2021 оны хооронд л гэхэд Улаанбаатар хотод шилжин суурьшсан иргэд 78 мянгад хүрчээ. Тодруулбал, 2019 онд 13.000, 2020 онд 39.500, 2021 онд 25.700 орчим иргэн шилжилт хөдөлгөөн хийж, Улаанбаатар хотын харьяат болсон байна.

Д.СУМЪЯАБАЗАР: ХОТ, ХӨДӨӨГИЙН ТЭНЦВЭРИЙГ ХАНГАХ НЬ ХӨГЖЛИЙН ҮНДСЭН АСУУДАЛ

Орон нутгаас нийслэлийг зорих хөдөлгөөн зөвхөн Монголд өрнөдөггүй. Дэлхийн олон оронд хот суурин газар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний урсгал тасралтгүй нэмэгдсээр буй. Тиймээс улс орнууд төлөвлөлт, төвлөрлийг задлах бодлогоо шинэчилж, суурьшлын бүсээ тэлэх байдлаар үүнийг шийдэж байна. Тэгвэл Улаанбаатар хот Монгол Улсын хөгжлийн бодлогын уялдаа холбоог хангаж, хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэр, төвлөрлийг сааруулах зөөлөн бодлогыг хотын хөгжлийн зорилттой хослуулан хэрэгжүүлэх нь нэн тэргүүний асуудал болоод буй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.

-Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хотын хөгжлийг харахад, хэт их нягтаршил, үүнээс үүдсэн түгжрэл, төвлөрөл, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал нэмэгдэж, зам, гүүрэн байгууламжийн ачаалал гурав дахин хэтэрсэн. Эдгээр  асуудал нь ямар ч хурдаар яаж ч бүтээн байгуулалт хийгээд Улаанбаатар хотын төлөвлөлтийн асуудлыг богино хугацаанд шийдэх боломжгүй болгосон. Улаанбаатар хотын хүн ам 1.6 сая байна. Бүртгэлгүй, мөн байнга ирж очин байдаг хүмүүсийг оруулбал 1.7 саяд хүрч байгаа мэдээлэл бий. Бизнес, зах зээлийн талаас нь харвал нэг иргэн ч хотын эдийн засгийг дэмжинэ. Гэхдээ манай хотод 1.7 сая иргэнийг даагаад явах нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн суурь нь бэлэн биш байна.

Улаанбаатар хотын хүн ам механикаар жилд дунджаар 45 мянгаар нэмэгдэж байгаа. Ердийн өсөлт 30-35 мянга байна. Ингэхээр хотын хүн ам жилд 70-80 мянгаар өсөж байна гэсэн үг. Мөн автомашины хэрэглээ жилд 80 мянгаар нэмэгддэг. Бидний бүтээн байгуулалтын хурд эдгээр өсөлтийг гүйцэхгүй байгаа. Мөн хөрөнгө оруулалт дутагдалтай байна. Үүнийг дорвитой өөрчилж, хууль, эрх зүйн зохицуулалт хийж өгөхгүй бол болохгүй. Энэ өсөлтийг хэрхэх вэ гэдэг нь зөвхөн Хотын даргын бодлого биш, төрийн бодлого болж байгаа юм. Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах нь хөгжлийн үндсэн асуудал. Алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг татварын зөв зохицуулалтаар дэмжих, цалин, урамшууллын дэмжлэг нь хотоос илүү байж орон нутагт иргэд амьдрах нөхцөл, суурийг бүрдүүлнэ. Үүний цаана дэд бүтэц, эрчим хүчний хэрэглээ, дулаан хангамжийн асуудал бий. Энэ болгоныг төрийн бодлогын хөгжлийн үндэс, суурь болгож байж 1.5 сая км газар нутагт 3.4 сая хүнийг тэгш, хүртээмжтэй байдлаар амьдруулах нөхцөл бүрдэнэ. Ингэж байж хотын асуудлыг жигд шийднэ.

Нийслэл хот руугаа чиглэсэн хөдөлгөөн зөвхөн Монголд байгаа юм биш. Дэлхийн олон хотод ийм асуудал бий. Хот болгон өөрийн онцлогтоо тохирсон шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байна. Улаанбаатар хотын хувьд төвлөрлийг шийдэх ямар ажил хийж байна вэ?

-“Алсын хараа-2050”-д Монгол Улсын хөгжлийн бодлогыг маш тодорхой заасан. Энэ бодлогын бичиг баримтад суурилсан Монгол Улсын хөгжлийн бодлогын бичиг баримтууд боловсруулагдаж байгаа. Газар нутаг, хүн амын нягтаршил, суурьшлын төлөвлөлттэй холбоотой бодлогын бичиг баримт Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв дээр явж байна. Мөн Үндэсний хөгжлийн газарт Бүсчилсэн хөгжлийн загвар гарчихсан явж байгаа. Түүнчлэн Улаанбаатар хотыг 2020-2050 он хүртэл хөгжүүлэх 30 жилийн төлөвлөгөө яригдаж байна. Эдгээр бодлогын бичиг баримт хоорондоо уялдахгүй байгаа асуудал бий. Бодлогын баримт бичгээ нэг болгон зангидах хэрэгтэй. Зөвхөн хотын хөгжлийн асуудлыг яриад байхаар хот руугаа төвлөрнө шүү дээ. Яаралтай арга хэмжээ авч, бүсчилсэн хөгжлийн загварууд дээр, зүүн, баруун бүсдээ онцгой анхаарч, татварын зохицуулалт хийж өгөх хэрэгтэй. Бодлогын бичиг баримтаа хөрсөн дээрээ суулгах ажлаа хиймээр байна.

Улаанбаатар хот Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиа ч батлуулж чадахгүй нөхцөл байдалтай байсан бол одоо хуультай боллоо. Үүнийг барьж хөгжлийн концепцио боловсруулаад, Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөгөө НИТХ-аар батлуулсан. Цаг хугацаа бол бидний гол өрсөлдөгч. Үр дүнтэй, гүйцэтгэлтэй ажлуудаа дуусгамаар байна. Хөгжлийг гацааж байгаа хууль, тухайлбал, Тендерийн тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй. Хамгийн бага үнэ санал болгосон хүмүүс нь тендерт ялж байна. Энэ нь хөгжлийг гацаадаг. Үүнийг УИХ тодорхой болгож, хөгжилд тушаа болохгүй болгож өөрчлөх хэрэгтэй.

Та хот хэмээх энэ том гал тогоонд орж ирснээсээ хойш асуудалд УИХ, Засгийн газрын анхаарлыг хандуулж, хууль, эрх зүй гэх мэтээр асуудлыг үе шаттайгаар шийдээд явж байгааг харж байна. Мөн Хот хариуцсан сайд томилогдлоо. Сайдаас ямар хүлээлттэй байна вэ?

-Ж.Сүхбаатар сайд надад маш их дэмтэй байна. Ялангуяа салбар хоорондын уялдаа холбоог зохицуулж байгаа. Түгжрэл бол зөвхөн Улаанбаатар хотын биш, улсын хэмжээний асуудал болсон. Улаанбаатар хот бол нийгэм, эдийн засаг, тээвэр, ложистик, худалдаа, эдийн засгийн гол зангилаа. Түгжрэл, төвлөрөл гээд Улаанбаатар хотын асуудлыг шийдэж чадвал улсын асуудал шийдэгдэнэ. Нийгэм, эдийн засгийн 63, эдийн засгийн 70, аж ахуйн нэгжийн 77 хувь буюу 150 мянга нь, их, дээд сургуулийн 95, хүн амын 53 хувь нь нийслэлд байна. Улаанбаатар хотын асуудлыг богино хугацаанд, үе шаттай, үр дүнтэй шийдэж байж цаашдаа улсын хөгжлийн асуудлыг шийднэ. Мэдээж том бодлогоор, бүсчилсэн хөгжлийн загвараар бүс нутгийн хөгжилд онцгой анхаарвал хот руу ирэх төвлөрөл аажимдаа саарч, орон нутагт авч байгаа цалин, амьдралын чанар сайжраад ирвэл Улаанбаатар хотоос гарахыг л бодно шүү дээ. Энэ ажлыг түргэтгэхийн тулд Ж.Сүхбаатар сайдтай гар, сэтгэл нийлэн ажиллаж байгаа. УИХ, Засгийн газрын түвшинд, хууль, эрх зүйн өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлага тулгарна. Гол нь хүрэх үр дүн. Тэрнээс хэн хийх нь чухал биш. Том зургаараа бид хүрэх үр дүндээ хүрэх ёстой. Гүйцэтгэл оновчтой, зөв байх ёстой гэлээ.

Нийслэл Улаанбаатар хот түүхэндээ анх удаа хөгжлийн бодлогоо бие даан тодорхойлж, стратеги, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Энэ бол Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан явдал юм. Хуулийн хүрээнд Улаанбаатар хотын тойргийг тэлж, нэг төвт хотоос олон төвт хотыг бий болгох зорилтыг тавиад байна. Төвлөрлийг задалж, хот хүрээгээ тэлэх ажил өнөөдөр шийдвэр нь гараад, маргааш шийдэгдэх хялбархан асуудал биш. Тиймээс үе шаттай ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр хотын удирдлагын баг ханцуй шамлаад байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Канадын хамтын ажиллагааг уул уурхайгаас гадна аялал жуулчлал зэрэг бусад салбарт өргөжүүлэх нь чухал

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Канадын хамтын ажиллагааг уул уурхайгаас гадна аялал жуулчлал зэрэг бусад салбарт өргөжүүлэх нь чухал