Монголын хөгжмийн урлагийн сор болсон бүтээлүүдийн нэг болох Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноровын алдарт “Хийлийн аяз” бүтээл дууны уран бүтээл болон дахин мэндэллээ.
Тус шинэ уран бүтээлийг дуучин Эбэ & Дарьяа нар хамтран амилуулж, сонгодог аялгууг орчин цагийн дууны хэлбэрт уусган, сонсогчдын зүрх сэтгэлд хүргэхийг зорьсон онцлог бүтээл болж байна.
Аялгуунд уусган үг шигтгэсэн яруу тансаг шүлгийг МУСТА Х.Болор-Эрдэнэ бичиж, бүтээлийн уянга, утга санааг улам гүнзгий болгожээ.
Дуучин Эбэ & Дарьяа нар энэхүү уран бүтээлд оролцох хувь тохиолдсондоо баяртай байгаагаа илэрхийлж, “Хийлийн аяз” хэмээх эрхэмсэг аялгууг дуу болгон дуулж, сонсогч түмэнд хүргэж буй нь тэдний уран бүтээлийн замналд онцгой үйл явдал болж байгааг онцоллоо.
“Би чамд хайртай” нэртэй энэхүү шинэ уран бүтээл нь хайр, уянга, талархал, дурсамжийг нэгэн цэгт зангидан, хайрлагдсан зүрх бүхэнд зориулсан сэтгэлийн илэрхийлэл юм.
Уран бүтээлийг өлгийдөн авч, урмын үгсээр дэмжин хүлээн авахыг сонсогч, хөгжмийн хорхойтнуудаас хүсье.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
3
Дуртай
Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
